Сэтгэлийн ганганаа

Хуртай зууны аялгуу

Хуртай зууны аялгуу                                УГЖ Тэрбиш, Ц.Буян-Орших Нар хоёр аялгуу зохиосон
Артай, өвөртэй ухаагаараа
Адуу мал найгана
Алаг цэцэгтэй дэнжээрээ
Айл хот найгана
Хуртай зуны гурван сар нь
Хурга буруулан найгана
Айраг шуугин шуугин иснээ хө
Айлын бүсгүй дуулан дуулан өснөө хө
Нуур бүрдийн усандаа
Нутгийн уулс найгана
Найр наадмын хоймроо
Настан буурлууд найгана
Хуртай зуны гурван сар нь
Хууртай дуундаа найгана
Айраг шуугин шуугин иснээ хө
Айлын бүсгүй дуулан дуулан өснөө хө
Нугасны борхон дэгдээхэй
Алдрайхан настай найгана
Нууцхан хайрын шивнээ
Агаарын сартай найгана
Хуртай зун...


Хаваржаагаа дурсахуй

Хаваржаагаа дурсахуй
Салхи нөмөрлөсөн Номтын хүрэн энгэр
Нар тоссон газрын тост алган дээр
Зэрэглээ хурга хоёр жилийн жилд эрхэлнэ
Хүрэн толгойн энгэр хөр цасаа хоромхон шилгээнэ
Хөгшин үнээ шар ус залгилан зоогоо ээн хэвтэнэ
Хөрс сүвлэсэн ногоо хээлий нь зогсоо зайгүй гижигдэнэ
Зөнөг гурван есийн урь үнэртсэн наран дээр
Үүдээ дэлгэн аавын гэр зүүрмэглэнэ
Үе үе бууцны салхи босож хаалга хаана
Ээж уураг бүсгэж идээгээ сэлбэнэ
Эгчийн хөх сэрхийг ах хотон дотроо самнана
Энгэрийн харгуйд бараан морьтон тодорно
Алаг Ятуу дүүг дагуулан хамарласан аргал тойрно
Айлын бүсгүйн зүрхийг зүүднийх нь залуу тойрно
Аавын ц...


Үүдээ битгий дэлгээрэй

Үүдээ битгий дэлгээрэй
Тооноор асгарч үлдсэн шулганаатай ганганаа
Тогоотой өрөмний шаргал хээнд загссан юм
Гэгээн гунигаар хэлхээтэй зэллэсэн тэр дуу
Гэр дүүрээд он даван өвөлжиж байна
Үндэс төлжөөгүй цагт ганганаа нисчихвэл бээрнэ
Үүдээ битгий дэлгээрэй шувууд ирээгүй байна
Орхиод буцсан гунигандаа шувууд уяатай байдаг юм
Оломгүй бүлээн нуурандаа эргэх учиртай байдаг юм
Хаяаны манаас авахуулж тэнгэр уяруулан
Хавар хаврын зэрэглээгээр яргуй цэцэг гижигдэн
Тоонон дээрээс ахиад л шувуудын дуу цутгадаг юм
Тогоонд сүү дүүрээд л өрөм загсаж эхэлдэг юм
Амьдралын баяр гуниг ч хөг дантай байдаг
Аргаг...


Гүүн зэлэн дээр

Гүүн зэлэн дээр
дэвэргэн залуу нас
дэнжийн охидоос нэрэлхэж
дэлтэй хонгор соёолонг хазаарлуулсангүй
Адуучин эцгийн нэр
Айлын өвгөдөөс зовоогоод
Ардаг хангал дэлдүүлсэнгүй
Хотын залуугийн
Хорхойтсон сэтгэл ийг
Сундлаад мордчихлоо
догшин эмнэгийн туурай
Тэнгэрээр нэг
дов булгалан шидэв
Уулын орой
Энгэрээр нэг
Унаж босон харагдав
Хормойны салхи
Хоёр чихэнд шуугина
Хоолойд аргана
Бахардах алдсан эмнэгийн
Бүлээн хөлс
Магнай шавшина
Эр хүн болсноо үзүүлж
Тамхи нэрмээр
Тагнай загатнана
Тэгтэл
Тэнгэр нар
Тэнд эндгүй хөөцөлдөнө
Өө жигшээчих шив дээ гэх
Өвгөдийн үгийг
Өвөртлөн унав
Хүүхнүүдийн инээд
Миний хоёр ...


Их мөрөн гурав үёрлэсэн жилийн зун

Их мөрөн гурав үёрлэсэн жилийн зун
Их мөрөн гурав үёрлэнэ гэдэг сайхан
Их мөрөн гурав үёрлэсэн жилийн зун ногоо торго
Хар ногоон зуны идээ цагаан далай
Хаа бол хаа хадлан дөрөө зураатай
Адуу мал аргамжаатай юм шиг хаяандаа
Айлын жаалууд цэцгэн дунд нуугдаж тоглоно
Нуур тойром гэгч хавтгай цагаан юм
Нутгын ах нар жаахан халамцуу голцуухан
Үхэр мал сэрүүн ортол баахан ялаархуу
Үнээн зэлэн дээр орой болгон май тавиастай
Хуртай жилийн зун гэдэг элбэг дэлбэгхэн
Хуримын зар шинэ гэрийн найр олшромтгой
Гүүгээ бариад хот айл тоотойхон
Гүүн зэлнээ халагдсан цэрэг унага татамтгайхан
Ногооны униарт ноолуул...


Намрын өглөө

Намрын өглөө
Намрын манан гогцоорсон уснаас
Модон хувингаараа утган
Насны өндрөөс хайрлах бага нас
Бор борвио хавиран алхана
Аав, тос унасан сарлагийн айраг
Хонин тогоо дүүргэн, бүрхээрээ тавина
Загийн илчтэй хөх мод, зуухандаа чихэн
Хөлсөө хааяа хааяахан шударна
Ээж, үнээний зэлэн дээр
Эгч нар үес үесхэн тас тас инээлдэнэ
Сарлагийн бух, эрэг нураан
Саахалтийн хооронд хэд хэдээрээ хэрнэ
Манан сүвлэсэн өглөөний нар
Тогооны нэрмэлийн ааганд согтож
Тооно түшин, унь тэмтчиж
Ханын толгой руу зүтгэнэ
Зүүн гэрт хоносон Лхүмбэн Заан
Зүс царай бүрзгэнхэн шиг
Нөмгөн чигээрээ, шараа тайлахаар
Нүд бүлцгэрхэн орж ир...


Намар

Намар
Дэлгэцтэй идээний шар тос
Дээвэр дээр нүүж байхад
Дэлгэрсэн алаг цэцэг
Дэнжээ орхиод хийсчих юм
Цэргийн наадмын гурвын даваа
Цээжин дотор илхэн байхад
Өвөө нас, хөөрөг зөрүүлж
Өмнө ирээд суучих юм
Өдөр, шөнийн зайд
Хоногийн урсгал эргэх юм
Өлгий, таягны хооронд
Насны нар ээлжлэх юм
Хонгор нарны намар ч
Үндэс рүүгээ урсах юм
Хоргодом насны намар ч
Үр рүүгээ урсах юм
Буцаж эргэж урсдаг нь
Буруу ч урсгал биш юм аа
Цаг цагийн араншин
Цаашаа ч, наашаа ч урсана.
2003 он       Ж.Раднаадаргиа
...


Суман гол

Суман гол
Цэцэгт хангайн
Цэнхэр судас Суман гол
Өндөр хясаандаа цуурай орхин
Үдлэх суудалгүй мяралзана
Холдон урсахдаа ч Суман
Холоос ирэхдээ ч Суман
Эрчилсэн цагаан салхитай
Эргэсэн ногоон эргүүлэгтэй
Их голын шуугиан
Усныхаа төвшинг хэлнэ
Их жаргантын айлууд
Усныхаа хэлийг мэднэ
Цэцэгт хангайн
Цэнхэр судас Суман гол
Хормой дор нартай шуугина
дэрэн дор сартай шуугина
Ж Раднаадаргиа  1973 он
...


Зуны үдэд

Зуны үдэд
Замагт гүн цээлэнд
Бургас тонгойн сэрүүцэнэ
Бургасны богино үзүүрт
Загас тогтон сэрүүцэнэ
Саруул өндөр ухаад
Хоньд хуран сэрүүцэнэ
Хоньдын хурсан сүүдэрт
Салхи шурган сэрүүцэнэ
Ханат цагаан гэр
Хаяа шуун сэрүүцэнэ
Хаяа шуусан гэрт
Үдийн нар сэрүүцэнэ
Ж Раднаадаргиа 1975 он


Хоргод төрсөн бодлын хэлхээ

Хоргод төрсөн бодлын хэлхээ
Холын холоос яаруулан дуудсан
Хоргын тогоо г дууных гэвээс
Нар сүвэлсэн хүрмэн чулуу нь
Намайг атгахад тулганых байлаа
Сартай ганхсан сархиагт нугад
Саадагласан сарлагийг уулын гэвээс
Хажууд нь ирээд зургаа татуулсан
Халтар буга найргийнх байлаа
Тэнүүн хангайн тэнгэртэй нийлсэн
Тэрхийн нуурыг хунгийнх гэвээс
Усан дундаа Санхамаа дэлгэсэн
Уран толгойн домгийнх байлаа
Хадан дээврээсээ мөндөр унагасан
Мөнгөн зоорийг үзмэрийнх гэвээс
Ханат өргөөг дуурайн тогтсон
Чулуун гэрүүд үлгэрийнх байлаа
Алхам бүрийд алаглах жимсний
Амт болцыг тэнгэрийн гэвээс
Хаднаас ургасан улаан сонгины
Ха...


{ Сүүлийн хуудас } { 1 -р хуудас Нийт хуудасны тоо: 3 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд

ӨВӨРТ ГАЛ АСАЖ ТҮРИЙНД УС ШУУГИНА ХЭМЭЭХ БҮЛЭГ ШҮЛЭГ
Аавын дуу
Ээжийн сүлсэн цайнаас үүр манхайна хэмээх хөрөг татаасын бүлэг шүлэг
Хүний бүсгүй үр хэмээх бүлэг шүлэг
Амрагтаа ярьсан нутгийн хөрөг хэмээх бүлэг шүлэг
Хуртай зуны аялгуу хэмээх дууны дугараа
Эмзэгхэн заяа хэмээх найргийн цацал

Сүүлийн бичлэгүүд

Элдүүрчин
Өвгөн зээрд
Хувь заяа
Буянтай ээж
Засаг төрийн зандан ширээ
Адууны тоостой алгуу
Үгүйлсэн сэтгэл
Дутуу насалдаггүйн тавилан
Цолмон халтар
Өндөр зул
Ихэр тавилан
Эргэх заяа
Хуртай зууны аялгуу
Учирлахын уянга
Аавын гэрийн хоймор

Найзууд

Нар өвөртөлсөн уул