Сэтгэлийн ганганаа

Шар өдөр бор хоног

Шар өдөр бор хоног
Шар өдөр бор хоног
Шал согтуу сөөнгө дуутай ганхана
Уй гунигийн хагацалд нулимс хөлдөхүй
Уул уулын өвөрт согоо дэгдэнэ
Хайрын халуун үнсэлтэнд товч мултрахуй
Хар цагаан өнгөнөөс ус сүү асгарна
Үг үгийн хөгөнд цэцэг дэлбээлэхүй
Үйл үйлийн заяанд нар төөрнө
Үрэл үрлэн шүүдэрт үүр манхайхуй
Өдөр өдрийн өнгөнд хуй босно
Заадалт яс салган хүүхэд чарлахуй
Заадаст тэнгэр зуран од харвана
Онгон цогцос хөндөж хайр нялхрахуй
Ороо унаганы дэлнээс зун алдуурна
Шар өдөр бор хоног
Шал согтуу сөөнгө дуутай ганхана
Ж Раднаадаргиа 1992он
...


Шүлэг

Улаахан хацартай үлдсэн чиний
Уяхан эмзэг сэтгэлийг
Хяруутай бор хоногуудын
Хясал дунд зүүдэллээ
дурдан алчуур имрэн
дуулж суугаад уйлмаар ч шиг
Уйлмаар үёдээ дуулж
Уянга тэрлэн бичмээр ч шиг
Хайрын цагаан мөрөн дээрээ
Бүүвэйн дуутай орчлонд
Хайчин замын бараа
Бүдэг бадаг бүртийнэ л
Сэтгэлийн хөнгөн гунигтай
Хаврын тэнгэрт хулжсан хайр
Сэм сэмхэн хэрсүүжүүлж
Насны хоймор мэгшинэ л
Ж Раднаадаргиа   1984он
...


Шүлэг

Хүүхдийн дуу тэнгэр нялхамсуулж
Хүүхнүүдийн инээд цэцэг бүүвэйлсэн
Зүү сүвлэм цагаан шөнөөр
Зүрхний хайр дэврээд байх чинь
Зүүдээ манаж хоноюу яая
Зүлэгтийн харгуйг сэрээ юу яая
Үлгэрийн төгсгөл шиг зуны шөнийн
Өнчин дэр хатуухан ч юм шиг
Ном уншим цагаан шөнийн
Нойр гэдэг ороохон ч юм шиг
Хаяагаа шуугаад унтюу яая
Хазаарын амгай хөглөюү яая
Ж Раднаадаргиа  1984 он


...


Шүлэг

Цэн цэнгийн нулимс
Шингэж нүүсэн толботой
Цэцэг нь гандсан алчуур
Чичрээд л байх юм
Инээд нулимс хоёрыг
Цөцгийд багтдаг гэх юм
Илбийн салхитай нүдийг
Их л мэгшдэг гэлцэх юм
Сэр сэрхэн салхинд
Сэмжирсэн цагаан хяруутай
Ил хульхан намаржаа
Исгэрээд л байх юм
Зовлон жаргал хоёрыг
Зовхин дор явдаг гэх юм
Аргалж болдоггүй тавиланг
Алган дотор замтай гэлцэх юм
Ж Раднаадаргиа    2001он
...


Хүрээний цагаан нүрдүүмаа

Хүрээний цагаан нүрдүүмаа
1.
Хүрээний ганган бүжигчид
Тоолин гутал товшино
Хүрээ цагаан Нүрдүүмаа
Жин дугуй шиг эргэнэ
Өсгий цохисон гэзэгний
Үзүүрийн салхи сэрвэлзэнэ
Сувдан дугуй даруулганаас
Сул гэгээ хөөцөлдөнө
Сайхан төрсөн заяанд
Нүдний хор унана
Саран цагаан Нүрдүүмаа
Нүгэл дагуулж бүжнэ
Өдөн цавцгар малгай
Нуман хөмсөг таллана
Өврийн донтой луухаан
Нууцхан шээс алдана
2.
Таг харанхуй шөнийг
Тас тасхийсэн инээдээр
Хүрээний цагаан Нүрдүүмаа
Хүү хүү татна
Сүйх тэрэгтэй данжаад
Хай Нүлдүү гэж бөхөлзөнө
Сүмийн халзан хамба
Хийдээ мартаж бөхөлзөнө
Хүрээний том баячууд
Хөөрөг харшуулж хаадганана
Хүрэн дааман хаалга...


Нууцхан сэтгэлийн өчил

Нууцхан сэтгэлийн өчил
Үйлийн үртэй хорвоогийн шар наранд хөтлүүлж
Өтөлж яваа миний насны цариг дээр учирч
Нялх хонгор шүлэг нэгээр нэмсэн бүсгүйн
Нярайн бүүвэйтэй өврийг сөхөж шивнэх халуухан
Шүүдэр өшгөчсөн уран хөлийнхөө хуруунд
Шүлгийн санаа шиг цэцэгтэй гунхаж ирдэг бүсгүйчүүдээс
Ахин нэгийг хайрлах сэтгэлийн халуун зай
Дахиад надад бас л байж байх нь дээ
Дуу тунасан шөнийн тоононы саран дор
Дугуй торгон мээмэн дээр тэгнэж ханхайсан цээж минь
Дурлал хайранд бялуурч нүдний гал үнсэн
Дунийрч хоносон олон сайхан учралууд минь
Цаашлаад л байна уу? гэтэл наашлаад л байх шиг...
Цантаад л эхлэв үү? гэтэл шү...


Шүлэг

Шүлэг
Зүүдний саарал манан
Зүрхэн тольтод цайраад
Зүсрээ нь чиний
Зүггүй нүдийг дайраад
Хоёул хоёулаа
Холдохын мананд төөрөөд
Хорвоогийн бор хоногийг
Холтлон хорооцгоосон
Олон хоногтой орчлонд
Олдохгүй болцгоосон
Битүү битүүхэн сургаар
Бие биенээ эрцгээсэн
Зүрхний нулимс
Зүсэрдэг юм байна
Зүрхээ эргэж
Нэвтэлдэг юм байна
2002 он             Ж.Раднаадаргиа
...


Амрагийн дуу

Амрагийн дуу
Аньсага чийглэж самсаа шархираан
Сэтгэлээс асгарсан шар гал шиг аялгуу
Шаргал ангир шиг ганганаж
Аргадаж зэмлэж намирна
Ухаан задлан бодол зайдалж
Зүрхнээс ундарсан алтан үгнүүд
Хөнгөн далавчаа хөлөргөн сүлжиж
Хүнд үнэнтэй тавиланг уудална
Сэрээгүй нойрын зүүдэн суунагт
Сэмэрсэн хайрын гуниг мөлхөнө
Алаглаж хөвөрсөн нүгэл буян
Сэм сэмхэн нүцэглэж харагдана
Амрагийн дууны шар гал шиг аялгуу
Шаргал ангир шиг ганганана
Хөнгөн далавчтай алтан үгнүүд
Мөнхийн үнэн-г уйлуулна
1994 он              Ж.Раднаадаргиа
...


Ганцхан хувь шөнө

Ганцхан хувь шөнө
Охин чиний тэрлэгний хормойд ганга шингээж
Оддын нулимсан дээр хонгор дуу гэншүүлж
Боргоцой хөхний товчны гижиг дэвхцүүлж
Бүсгүй заяаны Үүд нээсэн халуун шөнө
Будар будархан шиврээ бүлээсэж нийлсэн
Бүдэг бүдэгхэн шиврээ бүлээсэж нийлсэн
Гангар жингэнэж айраг асгараагүй
Ганцхан хувь шөнө байж
Үргээ үргээхэн харцтай чиний нүд
Үүрэглээ нойргүй үнэгчлэн талимаарсан
Гал илчтэй ягаан уруул
Галтай сархдын аагаар халамцаасан
Товгор товгор алхаа уяа руу чинь чиглээгүй
Тохой дэнжийн ноход боргож давхиагүй
Биe биeдээ ууссан тэр шөнө
Бидэн хоёрт ганц хувь байж
Нүгэлд хүрээгүй уруулын минь хээ
Н...


Эргэн санагдах буриад алгуу

Эргэн санагдах буриад алгуу
Сарны дор хос цоохор морьтой
Сайхан ч эр ханхайж явахдаа
Буугаад, мордож болдоггүй
Буриад айлд саатаж суулаа л...
Буцалсан цайтай оргисон
Буриад дууны аялгуунаас
Булаг бургиад байх л...
Босоод гарахын аргагүй л...
Тунгал нүдэн сэвгэр
Эрх аялгуугаар өлгийдөнө л..
Тулгатай буриад туургатны
Элэгний эгшиг өөриймсөг л...
Басган нь ч Басгаан!
Баавай нь ч Баавай!
Хэнтий цэнхэртээд л...
Хэрлэн мэлтрээд аргагүй л...
Жороо сайвар аялгуу
Жороо эргүүлээд горигүй л...
Зоны гүндүүгүй ааш
Зүрх рүү цутгаад хэцүү л...
Насан бага, хар нүдэнгийн
Нааданхай сэтгэлийг гамнамаар л...
Тоотой хоногийн тоо...


{ Сүүлийн хуудас } { 1 -р хуудас Нийт хуудасны тоо: 3 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд

ӨВӨРТ ГАЛ АСАЖ ТҮРИЙНД УС ШУУГИНА ХЭМЭЭХ БҮЛЭГ ШҮЛЭГ
Аавын дуу
Ээжийн сүлсэн цайнаас үүр манхайна хэмээх хөрөг татаасын бүлэг шүлэг
Хүний бүсгүй үр хэмээх бүлэг шүлэг
Амрагтаа ярьсан нутгийн хөрөг хэмээх бүлэг шүлэг
Хуртай зуны аялгуу хэмээх дууны дугараа
Эмзэгхэн заяа хэмээх найргийн цацал

Сүүлийн бичлэгүүд

Элдүүрчин
Өвгөн зээрд
Хувь заяа
Буянтай ээж
Засаг төрийн зандан ширээ
Адууны тоостой алгуу
Үгүйлсэн сэтгэл
Дутуу насалдаггүйн тавилан
Цолмон халтар
Өндөр зул
Ихэр тавилан
Эргэх заяа
Хуртай зууны аялгуу
Учирлахын уянга
Аавын гэрийн хоймор

Найзууд

Нар өвөртөлсөн уул