Сэтгэлийн ганганаа

Шүлэг

Жив жив жиргэсэн болжмор
Нар залгилна
Жирвэс жирвэс татсан хөмсөг
Хайр залгилна
Борог түлхсэн бор үндэс
Бороо залгилна
Галтай ергөсөн гүйгүүл хүлэг
Ганганаа залгилна
Үелзсэн давалгаатай зэрэглээт тал
Үлгэр залгилна
Наждаа эдэлж  хөглөсөн   шүлэг
Нас залгилна
Ж Раднаадаргиа   2004 4  20


Шүлэг

Малгай өмсүүлсэн зэгэл салхи
Марзтай хондонд манарна
Малын мөртэй шаргал харгуй
Майхан шиг дэрвэнэ
Зэллэсэн шувуудын цуваанаас зүүгдэж
Намрын сүүлч далавчаа холгоно
Жихүүн амьсгалт хяруун дундаа
Нарны илч навчтай бээрнэ
Улаан залаат талын монгол
Нүүдлийн хөсгөө түүчээлнэ
Уяанган учигтай ардын дуу
Нүдгүй сэтгэлийн гуниг сэвнэ
Буудаад алсан шар халтар үнэг
Буданд шургаж цаашаа давхина
Бутарсан цастай хөх жавар
Буцсан нарнаас наашаа хатирна
Ж Раднаадаргиа
...


Говьд

Говьд
Гоёо таанны үнэр цоргисон солонгон говьд
Голио нөмрөг донгодож ардын үлгэр жаргаанам
Олон ихэс дээдсийн онгодын хүлэгтэй говьд
Очихын жаргал дундаа толгой эргэн төөрнөм
дөрвөн зүгээ алдаад сэрүүн зүүдэлж үзлээ
дөрөөгүй хүлэг ээ халаагаад зүүдээ шүлэглэж өрлөө
Жирэвгэр зэрэглээ залгилаад амны цангаа гарлаа
Жирэлзэх зээр тоолоод тоогоо алдаж хоцорно
Хайлмаг улаан нар намайг яг л дагаастай
Хадган цэнхэр тэнгэрээ атан тэмээд шүргээстэй
Сар зүүсэн заг санаан дотор ургаастай
Сайхан зантай говийхонд очихын хүсэл дэврээстэй
Хээтэй шаргал манхан хэлд орон шаргих юм
Хэнийг ч болов тосон хөлд о...


Орой нар

Орой нар
Орой нар
Олон адуу даган
Тэнгэр түлхэж
Малын тоос сүлэн жаргана
Тэнгэрийн хаяа
Ээжийн царай
Тэр чигээр нь зэсээр өнгөлнө
Уулын орой
Миний алга
Өвсний үндсэнд
Орой нар шингэх нь тэр ээ
Нар сайхан орлоо
Маргааш сайхан болноо гэж
Настангууд
Нарны туяаг сэтгэлдээ хадгална
Одны гэрэл
Тугал зэлнээ чагталж
Олойртой шөнө тооно даравч
Орой нар тулганд хононо
Ж Раднаадаргиа             1984
...


Орхоны хүрхэрээ

Орхоны хүрхэрээ
Манарсан ус
Малгай хийсгэм салхи шидэлнэ
Дөхөх бүрий
Дүлийрэм их чимээ шидэлнэ
Орхоны хүрхэрээ
Ойж буун шаагьж хүрхэрнэ
Ороо ус
Орсон буур шиг шавж хүрхэрнэ
Ханан хаднаас
Харайж зэрэглээтэн намирна
Намираандаа
Нар самарч солонгорно
Солонгороондоо
Сонин хачин хээ татална
Татлаандаа
Танимхайрч нөхөрсөг шог татна
Элгэн хадыг
Эгшиглүүлж элээж хөөсөрнө
Эрэг хашлагаа
Эвдэж эвлүүлж хөвөлзөнө
Ус уралдаж
Урсгалаа сүлж цацарна
Уруул хүргэхэд
Уул гал амтагдана
Орхоны хүрхэрээ
Ойж буун шаагьж хүрхэрнэ
Ороо ус
Орсон буур шиг шавж хүрхэрнэ
1990 он   Ж.Раднаа даргиа
...


Ээжийн сүлсэн цайнаас үүр манхайна

Ээжийн сүлсэн цайнаас үүр манхайна
Ээжийг
Эрдэнэт улаан галаа бадраахад
Үнэгчлэн
Үүрэглэсэн хорвоо нүдээ нухална
Уул
Угалзан боргио хаялсан горхитойгоо
Урамдан
Улаан бухтай цуг айсуй
Тал
Долоон өнгийн цэцэгтэйгээ
Дэлгэрэн
Дэнж дээрээс хоньтой бэлчинэ
Аав
Адуун дундаасаа нар уургалахаар
Эр бор харцага-ыг
Исгэрэнхэн тэнгэр өргөж мордоно
Амар гуайн
Амин хайр намайг санаа алдуулдаг бэр
Үүлэн дээр
Үнээндээ гарч Сүүн ятга тоглоно
Үүдээр
Үүл хөглөрч буга бужигнадаг хангайн
Үүл
Үнэндээ ээжийн сүлсэн цайнаас манхайна
1985он  Ж.Раднаадаргиа

...


Уухай хүнгэнэнэ

                                              Хадам аав М.Сэдэд агсанд
Уухай хүнгэнэнэ
Найрын түрлэг шиг
Уухай хангина
Нийлсэн шагайны
Уухай хүнгэнэнэ
Аяганы ам шиг
Дугуй цагаан сум
Алгын чинээ
Дөрвөлжин цагаан сум
Ханан хасааг
Халтал ононо
Улам улам оноо оруулж
Уухай хангинана
Газар сурын мэдээ бариулж
Ганц хасаа уухай хүнгэнүүлнэ
Эгц дээшээ хасаа хөөрч
Эргэж малгай дээр бууна
Улам улам оноо нэмж
Уухай хүнгэнэнэ
Тэнцүү өргийн хожлын дүүжин
Тэвнийн сүвэгч шиг гялайна
Аяганы ам шиг
Цэцэн цагаан сум
Алгын чинээ
Мэргэн цагаан сум
Дүүгүүрийн чулуу шиг сүнгэнэж
Дүүжинг жингэнэтэл ононо
Улам улам оноо нэмж
У...


Нутгийн нэртэй авдар

                                                                                              Өвөг эцэг Б.Жалбуу агсны дурсгалд
Нутгийн нэртэй авдар
Хөрөө, харуулын дуу тавин жил тасраагүй
Хүний хөл, далан жил тасраагүй
Будаг, цавуу, мод, цайны үнэр ханхалсан
Багахан таван ханат-өвгийн минь өргөө байлаа
Сар хоноглодог уулынхаа модыг л шинжиж явдаг
Салхи тогтдог талынхаа цэцгийг л ажиж суудаг
Өнгө хийцийн хослолыг уул талаасаа олдог
Өгөөмөр сэтгэлтэй буурал-өвөг эцэг минь байлаа
Алхан хээний голд эрхэлсэн буга согоо хоёр
Эв нь мэдэгддэггүй цунгийн хушин авдарны
Эгцрэх нүүрэн дээр дэгдэн тоглож байдаг
Ийм ...


Бэлгэшээсэн сэтгэл

Бэлгэшээсэн сэтгэл
Хүний зам дээрээс өнөөдөр
Хүүхдийн өрөөсөн бойтог оллоо
Хүүхдийн хөөрхөн бойтогтойгоо цуг
Хүүтэй болно гэсэн сэтгэл оллоо
Хүний зам дээрээс өнөөдөр
Хүүтэй болно гэсэн сэтгэл оллоо
Хүүтэй болно гэсэн сэтгэлтэйгээ цуг
Хүнд хэлэх үг оллоо
Бэлгэшээсэн сэтгэлтэй монгол зан
Хөөрxөн бойтогийг орхиж зүрхлээгүй ээ!
Айлын хүү бойтогны эзэн минь
Ахынхаа халуун хайрыг аваарай!
Хүний зам дээрээс өнөөдөр
Хүүхдийн өрөөсөн бойтог оллоо
Хүүхдийн өрөөсөн бойтогтойгоо цуг
Хүүтэй болно гэсэн сэтгэл оллоо
1974он  Ж.Раднаадаргиа
...


Хүн хүнээсээ нуугдаж чаддаггүй

Хүн хүнээсээ нуугдаж чаддаггүй
Алаг нүдэн үрс минь
Нуугдан тоглож байна
Ах нь эхлээд дүүгээсээ
Нуугдах болж байна
Хөөрхөн дүүгээ харсаар байтал
Хөшигний араар орчихоод
Одоо болсоон
Олоорой гэх юм
Харсаар байсан дүү нь
Хаанаас олохгүй байхав
Хөшиг яраад л бөөн
Хөөрөөн баясаан болох юм
Дүрлэгэр нүдэн үрс минь
Нуугдан тоглож байна
Дүү нь бас ахаасаа
Нуугдах болж байна
Авдрын хажууд очоод
Алаг нүдээ аньчихаад
Одоо боллоо
Олоорой гэх юм
Харсаар байсан ах нь
Хаанаас олохгүй байхав
Энд байна гээд л
Инээдэм дуу болох юм
Аавын хөөрхөн үрс
Тоглож байгаа болохоор
Аль алинаа олохооргүй
Хаанаас нуугдаж чадах вэ?
Хүн хүнээсээ...


{ Сүүлийн хуудас } { 1 -р хуудас Нийт хуудасны тоо: 4 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд

ӨВӨРТ ГАЛ АСАЖ ТҮРИЙНД УС ШУУГИНА ХЭМЭЭХ БҮЛЭГ ШҮЛЭГ
Аавын дуу
Ээжийн сүлсэн цайнаас үүр манхайна хэмээх хөрөг татаасын бүлэг шүлэг
Хүний бүсгүй үр хэмээх бүлэг шүлэг
Амрагтаа ярьсан нутгийн хөрөг хэмээх бүлэг шүлэг
Хуртай зуны аялгуу хэмээх дууны дугараа
Эмзэгхэн заяа хэмээх найргийн цацал

Сүүлийн бичлэгүүд

Элдүүрчин
Өвгөн зээрд
Хувь заяа
Буянтай ээж
Засаг төрийн зандан ширээ
Адууны тоостой алгуу
Үгүйлсэн сэтгэл
Дутуу насалдаггүйн тавилан
Цолмон халтар
Өндөр зул
Ихэр тавилан
Эргэх заяа
Хуртай зууны аялгуу
Учирлахын уянга
Аавын гэрийн хоймор

Найзууд

Нар өвөртөлсөн уул