Сэтгэлийн ганганаа

Бөөрөнхий хорвоо




                                            Бөөрөнхий хорвоо
Саран наран толгой дээгүүр эргэсэн
Салхи усан хормой доогуур эргэсэн
Сайхан муухай дундуур эргэсэн
Салж хагацааж ирж учруулсан хорвоо
Ургах гандах жим дундуураа эргэсэн
Уруудах өгсөх амьсгал соливцоон эргэсэн
Өсөх өтлөх өнгө сүлжээн эргэсэн
Өглөгч тэнийж харамч атгасан хорвоо
Гал дүрэлзэж ус ширгэж эргэсэн
Газар тоосорч харгуй халзарч эргэсэн
Морьд үүрсэж ноход боргож эргэсэн
Монгол мэхийж түнш хямсалзсан хорвоо
Цусаар харааж тосоор ерөөж эргэсэн
Цуугаар  дуурсаж гуйлгаар далдарч эргэсэн
Шорондоо зуд орондоо зунтай эргэсэн
Шороондоо үндэ...


шүлэг

Шүлэг
Санаж хүсэхийн зөрүүлгээр жавар үлээвэл цантай
Сарны бүрзгэр гэгээгээр нулимс арчихад сэвхтэй
Салгалж байгаа амьдралын цайны гангар цавтай
Садар будархан явдлын хормойны салхи донтой
Хувь заяаныхаа төөрөгтэй заамдалцах сайхан ч
Хуучин муу малгайныхаа хөлсийг үнэрлэх аятайхаан!
Нуурын хэдэн ангир, ганганаан дундаа гэгэлзээтэй
Нуусан хаасан жаргал, хөх инээдэн гижигтэй
Яруу найрагчийн зүрх, дүрэлзүүр халуун дөлтэй
Ярдаг ардаг хорвоо, янзын олон ааштай
Хувь заяаныхаа төөрөгтэй заамдалцах сайхан ч
Хуучин муу малгайныхаа хөлсыг үнэрлэх аятайхаан
                                                       ...


шүлэг

Ихэр толгодын орой зэрэглээнд  дэрвээд л
Ирж яваа  шувуудын дуунд тэнгэр дэрвээд л
Эмзэг эмзэгхэн бодолд сэтгэл   дэрвээд л
Ээжгүй байхын зовлон хэцүүхэндээ хэцүүхэн
Ус руу шургасан замаар бүгээн адуу дэргээд л
Уран хээ нь  дотороо намрын нуур дэргээд л
Уртын дууны шуранхайд настай аав дэргээд л
Уйлахгүй байхын аргагүй  хэцүүхэндээ хэцүүхэн
Зэгэл зэгэлхэн салхи  зэрвэсхэн  эргээд л
Зээрийн цагаан тоос зэрэгцэж   эргээд л
Ижий аавтай нас эрхэлж   эргээд л
Энэ хорвоогийн ааш эвгүйхэндээ эвгүйхэн
                       Ж Раднаадаргиа  2002
...


Шүлэг

                         Шүлэг
Намираа нар, өнжин шаргалтаж бударна
Наргиа од, шөнөжин шаргиж бударна
Наалинхай салхи, гэзэг задалж бударна
Намтрын гэгээ, үрчлээнд сөхөрч бударна
Уйлахаас яах вэ, хүмүүн заяа бударна
Уярахаас яах вэ, хорвоо дандаа бударна
Харгиатай ус, чулуу хүлхэж бударна
Хайтан цэцэг, шороо хөхөн бударна
Хайртай сэтгэл, зүүд сүлж бударна
Ханхар өвгөд, зөнгөө дагаж бударна
Уйлахаас яах вэ, хүмүүн заяа бударна
Уярахаас яах вэ, хорвоо дандаа бударна
ээжийн сүү, зулай битүүлж бударна
Эгшигт дуу, санаа алдуулж бударна
Товлосон болзоо, хясал дэлгэж бударна
Тоотой нас, тоосгүй урсаж бударна
Уйлаха...


Тулгатай галын дэргэд дуу хазаарлахуй

        Тулгатай галын дэргэд дуу хазаарлахуй
Халцгай, халцгай!... гээд шидчихмээр
Халуун үг дэнсэлж
Туурга түшээтэй хуур ивэлгэн
Тулгатай галын дэргэд дуу хазаарлахуй
Сэтгэлийн сэдрээ бор шархнаас
Сэм сэмхэн нулимс гэлдэрнэ
Өвөр налсан хуурын бөмбөрөөнд
Өнгө нь олддоггүй хорвоо хөлрөхөд
Хүсэл хяслыг буцалган буцалган самарч
Хөх торгон аялгуутай дуугаа сүлэхүй
Айл айлын гадаа
Алаг шаазгай шагширч бууна
Туйлсан тавиланг зайдан уургалж
Тулгатай галын дэргэд дуу эмээллэхүй
Тоононы шар утаа амтагдаж
Тоорой Баньдын тоос эрцилнэ
Бусгаа учралын гуниг сүүмэлзэж
Буурал эмгэний таяг халтирна
Ташуурсан жаргал...


Нүцгэн ат нүгэл залгилна

         Нүцгэн ат нүгэл залгилна
Тарчилсан
Тарлан ганц ангирын
Цархирсан ганганаа
Цахир хөөстэй хөвнө
Нүднээсээ бөрт бөрт
Нөмгөн үүл унаган
Нүцгэн тэмээ
Нуур залгилна
Эргэн эргэн дэргэсэн
Эрчлээтэй мяралзаа
Туулай уруулын голоор
Туулайчлан дэгдэнэ
Хүзүүгээ өргөн
Хөх зэрэглээгээр санаа алдана
Сүүлээрээ шумуул ороолгож
Сүүдрээрээ нар арчина
Нүгэл аргадсан ганганааг
Нүцгэн ат залгилж
Сэвхтэй орчлонгийн гунигтай
Сэвсээрээ шүлэг будна
      2002он         Ж.Раднаадаргиа
...


Нүүдлийн замд

Нүүдлийн замд
Чулуу цахисан туурай
Тоосон гогцоо зангидна
Жолоо алдсан эр
дөрөөн гэншээ дэрлэн
Нөмгөн зэрэглээтэй дэрвэн
Хөгнөтэй ухна хөлчүүрхэн
Нүүдлийн зам тосон
Тавагтай идээ хайлмагтана
Адайр ардаг атнууд
Сэвстэй хөөс шиднэ
Арван зургаан насны хайр
Арагшаагаа эргэж харна
Зовлон жаргалын зайд
Хүний нас элэнхийрнэ
Золбин халтар гөлөг
Зоосны нүхээр гөлбөлзөнө
Монголын нэг өдөр
Морин дэл дээр исгэрнэ
Явдал суудлын замд таарсан
Явган хүн сүүдэртэйгээ хэрэлдэнэ
                   Ж Раднаадаргиа 2002 он
...


Зүрхний улаан туулай

       Зүрхний улаан туулай
Жижигхэн бор зүрхэндээ
Жигүүртэй хоногуудыг сундалж
Жиижүү хэдийг элээсэн
Зовлон жаргал хоёр
Зогсоо зайгүй заамдалцахад
Зоргоор нь орхиогүй ээ!
Алаг булагтай амьдралд
Амьсгал халуун бүсгүйтэй
Амь зангидаж зүтгэсэн
Зүүд нь цагаан сэтгэлийнхээ
Зөн совингоор хөглөсөн
Зүстэй хэдэн дуу зохиосон
Инээд нь зэрэглээтэж
Нулимс нь нуурладаг
Илбэтэй орчлонд хууртаагүй ээ!
Хүний хүрэн зүрхэнд
Хөх чоно улина
Хорвоогийн хахир дуу энэ ээ!
Жигжидийн хүүгийн зүрхнээс
Жимийн улаан туулай дэгдэнэ
Замилангийн зөөлөн аяс ийм ээ!
              2004.5.2 он           Ж.Раднаадаргиа
...


Нохойн хүзүүвчинд зүүх шүлэг

            Нохойн хүзүүвчинд зүүх шүлэг
Цавьдар сарыг саарал салхи маажна
Цанхигар туяа цонхны тоос үнсэнэ
Цаашилдаггүй наашилдаг зовлон нохойн дуу тойрно
Цагаан эрвээхэй зүл зэрэн далавчаа хуйхална
Эргэж хуйрганасан гунигтай шөнийн язруутсан бодол
Эгчмэд бүсгүйн хөх тэмтрэн эрээ цээрээ алдана
Хаа нэгтэй чоно улин хөнжил сэвнэ
Харцны зөөлөнг хатуу нь эсгэж муу ёролно
Цавагны ярзайснаар оосоргүй од орж гарна
Цагийн зүү нас эвхэн тойргоо даган сажилна
Шар шувуу хөх цохионы элэг сэвтээн сөөнгөтөнө
Шанд булгийн ус жирвэлзээн дундаа хар дарна
Данхтай цай гашилж хоносон нулимстай шөнө
Дарстай лонхны бөглөө...


Шөнийн анир

                      Шөнийн анир
Саламгар цагаан үүлний цоорхойд
Сархинаган цоохор саран, бөгөн бөгөн эргэнэ
Асгарсан зэгээн гэрлийг хөглөж
Алдуурсан дуу, гэгэн гэгэн гэлдэрнэ
Үдэд, униараа ууж сохтдог уулсын бараа
Үдшийн шөнөдөө бүүдийн сүүтийн баарагнана
Элсний хээнд шургасан салхины сэвээ алдарна
Эсгий гэрийн хаяанд айраг хөхүүрээ гижигдэнэ
Чонын нүдний гэрэл үүрэндээ унтарна
Чогчигоны далавчин дээр уулины дуу унтана
Хүйтэн хавх нүхнийхээ бурхийг сахина
Хүмүүний бодол зүүднийхээ хүлгийг эмээллэнэ
Буурал манан амран амран модний мөчирт гогцоорно
Буяны цагаан мөртэй ч зүл бадамлан жаргана
Шөнийн амьдра...


{ Сүүлийн хуудас } { 1 -р хуудас Нийт хуудасны тоо: 4 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд

ӨВӨРТ ГАЛ АСАЖ ТҮРИЙНД УС ШУУГИНА ХЭМЭЭХ БҮЛЭГ ШҮЛЭГ
Аавын дуу
Ээжийн сүлсэн цайнаас үүр манхайна хэмээх хөрөг татаасын бүлэг шүлэг
Хүний бүсгүй үр хэмээх бүлэг шүлэг
Амрагтаа ярьсан нутгийн хөрөг хэмээх бүлэг шүлэг
Хуртай зуны аялгуу хэмээх дууны дугараа
Эмзэгхэн заяа хэмээх найргийн цацал

Сүүлийн бичлэгүүд

Элдүүрчин
Өвгөн зээрд
Хувь заяа
Буянтай ээж
Засаг төрийн зандан ширээ
Адууны тоостой алгуу
Үгүйлсэн сэтгэл
Дутуу насалдаггүйн тавилан
Цолмон халтар
Өндөр зул
Ихэр тавилан
Эргэх заяа
Хуртай зууны аялгуу
Учирлахын уянга
Аавын гэрийн хоймор

Найзууд

Нар өвөртөлсөн уул