Сэтгэлийн ганганаа

Ихэр тавилан

Ихэр тавилан                     Аяыг Ж.Батсуурь СТА
Ээжий, аавын хайранд нь хө
Ихэрлэж заяасан бүжинхэн минь хө
Бүүвэйн дуундаа ижилхэн үнэгчилж
Бүртхэн сарны туулайтай тоглоноо
Дүрийг чинь эндүүрч, эмээ нь
Нэрээр тань танилаа, бүүвэй
Дууг чинь андуурч, өвөө нь
Ахаар тань дууднаа, бүүвэй
Эмээ өвөөгийн элгэнд нь хө
Эрхэлж заяасан зээ нар минь хө
Баруун чих чинь зэрэг хангинаж
Баяр сонсон дэрвэж өснөө
Дүрийг чинь эндүүрч, эмээ нь
Нэрээр тань танилаа, бүүвэй
Дууг чинь андуурч, өвөө нь
Ахаар тань дууднаа, бүүвэй
Элгэн ургийнхаа жаргалд нь хө
Инээд нэмсэн алдрайхан минь ээ
Арга, билгийн ерөөлтэй орчлонг
Амьсгал холбоотой алхаж туулна
Дүрийг чинь эндүүрч, эмээ нь
Нэрээр тань танилаа, бүүвэй
Дууг чинь андуурч, өвөө нь
Ахаар тань дууднаа, бүүвэй.
2005 он                  Ж.Раднаадаргиа

Сэтгэгдэл үлдээх

23:23 , 2022-07-11 .. Бичсэн: Гантуул (зочин)
Гоё кино болсон бна үзээд зөндөө уйлалаа

{ Сүүлийн хуудас } { 11 -р хуудас Нийт хуудасны тоо: 131 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд

ӨВӨРТ ГАЛ АСАЖ ТҮРИЙНД УС ШУУГИНА ХЭМЭЭХ БҮЛЭГ ШҮЛЭГ
Аавын дуу
Ээжийн сүлсэн цайнаас үүр манхайна хэмээх хөрөг татаасын бүлэг шүлэг
Хүний бүсгүй үр хэмээх бүлэг шүлэг
Амрагтаа ярьсан нутгийн хөрөг хэмээх бүлэг шүлэг
Хуртай зуны аялгуу хэмээх дууны дугараа
Эмзэгхэн заяа хэмээх найргийн цацал

Сүүлийн бичлэгүүд

Элдүүрчин
Өвгөн зээрд
Хувь заяа
Буянтай ээж
Засаг төрийн зандан ширээ
Адууны тоостой алгуу
Үгүйлсэн сэтгэл
Дутуу насалдаггүйн тавилан
Цолмон халтар
Өндөр зул
Ихэр тавилан
Эргэх заяа
Хуртай зууны аялгуу
Учирлахын уянга
Аавын гэрийн хоймор

Найзууд

Нар өвөртөлсөн уул



:-)
 
xaax