Сэтгэлийн ганганаа

Элдүүрчин

Элдүүрчин
Найраглал
Хөх толгодын саравчны дэргэдэх
Хөөрхөн бор гэрийг
Хүн бүхэн мэднэ
Эмээл уулынхан тэр аяараа
Эцэг гэж хүндэлдэг
Эдлүүрчин Аюуш гуайнх
Холоос харахад
Хонь хотлоотой юм шиг
Хашаа нь цайрч харагдана
дөхөөд очиход
дөч тавиар гандсан нэхий
дэлгээд тавьчихсан байна
Хаалгыг татахад
Хавтгай цагаан нэхий хөглөрч
Хар модон торхнуудаас ган сэнхийнэ
Өдөр шөнөгүй
Өвөл зунгүй
Үргэлж ийм байдаг айл
Мөнгөн товчтой
Мөр ханзархай ямбуу цамцтай өвгөн
Модон орныхоо хөндийгөөс нэхий гаргана
Эдлүүрчин Аюуш гуайг харахад
Эр хонины нэхийг
Ээ дээ сунгаж дөнгөх болов уу Гэмээр
Суугаад босоход өвдгөөр нь
Суун тусг...


Өвгөн зээрд

Өвгөн зээрд
Дууль
Хавсарга нүдсэн хөх жавар
Хавирга зургар Өвгөн зээрд
Ижил сүргээ орхин уяаруугаа шогшлоо
Эвий дээ Өвгөн зээрд мину
Гурван унаганыхаа хойноос
Гурван эх дагалаа
Гурван гүүнийхээ араас
Гучаад адуу дагалаа
Өвгөн зээрдийн араас
Өнөр сүрэг дагалаа
Өнөр сүргийнхээ араас
Өргөн тал дагалаа
Их Монголын наадамд уралдах
Дааганы нүдэнд нулимс цийлэв
Эрчит дөрвөн туурайнд нь хотолздог
Дуулим талд ангир гаслав
Хүлгийн тоос нэг тасарч
Хүүхдийн гийнгоо нэг зангирч
Ахин дахин цангинав аа
Уулс хошууртал унгалдсанаа
Агтын хашааг хийгүй харайж
Уургын арваад морь сульдаасан
Адуучин Батбуянгийн зээрд үрээ
Тал сун...


Хувь заяа

Хувь заяа
Найраглал
Ямбатай Сэндэвийн адууны тоос
Ядуу Цамба
Хоёр хошууны эрчүүд атаархсан
Аргамагт эрэмгий
Арваслаг залуу
Баргиа Ойдовын ганц охины
Баярын совин
Сэтгэл байвч заяа нийлэхгүй
Цагийн аясад
Царцаагүй хайр
Баргиа Ойдов тал ихтэй
Танхай фёодол
Барлаг хүргэнтэй болох зураггүй
Тавилан ярьдаг
Ташаа санаа
Ойдов баяны ганц охин
Ойн согоо
Ээрсэн залуусын харцанд хөтлүүлж
Эхнэр болоогүй
Итгэлт наран
Хориод бүсгүйн сэтгэл гижигдсэн
Налиг Бавуу
Хонгор Наранд сээтэн хаяж
Ноцож наалдсан
Нойтон хамуу
Ойдов түншийнхээ хоймор Бавуу
Жаргал амална
Орж гарсан гоо Наранд
Овтой нүдний
Оч шидэлнэ
Хэлхгэр Бавууг харах...


Буянтай ээж

Буянтай ээж                    Аяыг Ж.Батсуурь СТА
Бүжин цочоосон бүрэнхийг
Бүүвэйн дуугаар сүлээд
Бүтэн нойргүй хоногуудаа
Бүртгээ нь үгүй ээжийгээ
Намар хаврын уянгаар
Эгшгийг нь аргадсан дуундаа
Наран саран хоёроор
Ээлжлэн сугадуулж дуулья аа
Сэвлэг үсэнд шингэтэл
Ангир уургаар ивлээд
Тоос нь босоо хорвоогоо
Тосоор рөөсөн ээжийгээ
Дахилт
Гэргий заяагаа дархалж
Гэртээ инээд нэмээд
Түмнийг хоймроо залсан
Хүний хайлан ээжийгээ
Дахилт
2004 он               Ж.Раднаадаргиа
...


Засаг төрийн зандан ширээ

Засаг төрийн зандан ширээ                 Аяыг Д.Жамсран СТА
Зууны манлай наадмйн манлай
Зандан ширээ Түмэн эх-ийн
Туурайн эрчинд агаар шуугина аа
Тураг зооноос сугарна аа
Ай хө
Эрийн хийморьтой хүлэг мину зээ
Зээ хө
Төрийн сүлдтэй наадам мину зээ
Зуны манлай хуурын шуранхай
Зандан ширээ-зээрд ажнайн
Босоо тоосыг уулс нөмөрнө өө
Торойх барааг түмэн танина аа
Ай хө
Эрийн хийморьтой хүлэг мину зээ
Зээ хө
Төрийн сүлдтэй наадам мину зээ
Зууны манлай дууны аялгуу
Зандан ширээ хурдан хүлгийн
Сувдан хөлсийг цэцэг шимнэ ээ
Суран жолоог соёмбо өргөнө өө
Ай хө
Эрийн хийморьтой хүлэг м...


Адууны тоостой алгуу

Адууны тоостой алгуу                    Аяыг Ж Батсуурь СТА
Гийнгоо цангинаатай уяагаа ариулж
Гурийн дуудлагатай морьдоо уяадаг
Зуны намираатай нийлүүлэн тарлаж
Нумын нийцтэй хүлгээ сойдог
Удмын хурдтай
Уяач тандаа
Айргийн морьдын
Алтан тоостой
Азарганы үүрсээтэй
Аялгуу барья аа
Наран бөмбөрөөтэй хөлс амталж
Найргийн аялгуутай давхил хөглөдөг
Толин зуузайтай хазаар дэрлүүлж
Торгон иртэй ажнайгаа зүүдлүүлдэг
дахилт
Шүүдрэн шимтэй ногоо хазуулж
Шөнийн одтой морьдоо тоглуулдаг
Тарлан гэгээтэй уул шинжиж
Тахийн шандастай хүлгээ мордуулдаг
дахилт
Ж Раднаадаргиа 2003 он
...


Үгүйлсэн сэтгэл

Хайрт аав Жигжидийнхээ гэгээн дурсгалд
Үгүйлсэн сэтгэл Аяыг                         УГЖ Д.Жанцанчой бэсрэг уртын дуу
Эрдэнэт морин хуур мину зээ
Эгшиглээд л хорвоо юм уу даа
Хорвоогийн тоосонд аавыгаа үгүйлсэн
Хоног хоногоор өтөлж л явна даа
Алтан туурт адуу мину зээ
Алаглаад л хийморь юм уу даа
Хийморь дунд аавыгаа үгүйлэн
Хяруу хяруунаар даарч л явна даа
Уужимхан ногоон тал мину зээ
Униартаад л уянга юм уу даа
Уянган дунд аавыгаа үгүйлэн
Уулсын цуурайнд төөрч явна даа
1998 он               Ж.Раднаадаргиа
...


Дутуу насалдаггүйн тавилан

Дутуу насалдаггүйн тавилан                                      Аяыг Ж.Батсуурь СТА
Олны хорвоод миний л гэх
Одтой буурь байдаг юм аа
Өвгөрсөн биеэ шороон дээр нь
Өнхрүүлж нэг нялхарья даа
Дуулж явсан нутагтай хүн
Дутуу насалдаггүй тавилантай
Тоостой хорвоод миний л гэх
Тохомхон газар байдаг юм аа
Тамирдсан биеэ цэцгэн дээр нь
Тарвалзааж нэг жаргая даа
Дуулж явах нутагтай хүн
Дутуу насалдаггүйн тавилантай
Уярлын хорвоод миний л гэх
Унасан нутаг байдаг юм аа
Хяруутай насаа шүүдэр дээр нь
Хөлбөрөөж нэг тэнхэрье дээ
Дуулж явах нутагтай хүн
Дутуу насалдаггүйн тавилантай
2000 он   ...


Цолмон халтар

Цолмон халтар
Алтан цацрагт нараа дагуулж
Ассан тоостой морьд эргэлээ
Манантай түүхийн ээдрээг тайлсан
Мандуухай хатны сум шиг эргэлээ эргэлээ
Манлай уяачийн Цолмон халтар
Манангүй талаа зүсэн эргэлээ
Зүсэн эргэлээ
Зүсэн эргэлээ
Суварган суудалт уулсан дагуулж
Солонгон хөлстөй морьд тасарлаа
Эрийн хаттай дөрөөн дээрээ
Ээжийн цацлын сүүтэй тасарлаа
Тасарлаа
Манлай уяачийн Цолмон халтар
Марал буга шиг дэгдэн тасарлаа
Дэгдэн тасарлаа
Дэгдэн тасарлаа
Малын буянтай хотлоороо шагшуулж
Магнай тэнийлгэн морьд ирлээ
Хувьтай наадмын айраг, түрүү
Хур зүсрүүлэн цойлж ирлээ
Ирлээ
Зуны манлай уяач-ийн Цолмон
Дууны эгшигтэй сул...


Өндөр зул

Өндөр зул                        Аяыг Төмөрчөдөр
дөрвөн туурай салхилан яралзахад
дөрөөн доогуур дэлхий урсана
дөлтэй гал дүрэлзэн үлдэхэд
дөрвөн уул тосож өндөлзөнө
Манлай уяачын Өндөр зул
Магнайдаа тоосгүй алтан туурт аа
Төрийн хууранд хөг нэмсэн
Түмэн эх монгол буян аа
Тоосон угалз тэнгэрт алтрахад
Толин магнайд гийнгоо тоглоно
Мөнгөн Туул мяралзан угтахад
Мяндсан жолоо сунан чивчирнэ
дахилт
Зээрэн ташуур агаарт эргэлдэхэд
Зээглэсэн дэлнээс шуранхай эгшиглэнэ
Наадмын хойморт цолоо дуудуулахад
Нартай далбаа намирч илбэнэ
дахилт
Ж Раднаадаргиа 1999 он
...


{ Сүүлийн хуудас } { 1 -р хуудас Нийт хуудасны тоо: 14 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд

ӨВӨРТ ГАЛ АСАЖ ТҮРИЙНД УС ШУУГИНА ХЭМЭЭХ БҮЛЭГ ШҮЛЭГ
Аавын дуу
Ээжийн сүлсэн цайнаас үүр манхайна хэмээх хөрөг татаасын бүлэг шүлэг
Хүний бүсгүй үр хэмээх бүлэг шүлэг
Амрагтаа ярьсан нутгийн хөрөг хэмээх бүлэг шүлэг
Хуртай зуны аялгуу хэмээх дууны дугараа
Эмзэгхэн заяа хэмээх найргийн цацал

Сүүлийн бичлэгүүд

Элдүүрчин
Өвгөн зээрд
Хувь заяа
Буянтай ээж
Засаг төрийн зандан ширээ
Адууны тоостой алгуу
Үгүйлсэн сэтгэл
Дутуу насалдаггүйн тавилан
Цолмон халтар
Өндөр зул
Ихэр тавилан
Эргэх заяа
Хуртай зууны аялгуу
Учирлахын уянга
Аавын гэрийн хоймор

Найзууд

Нар өвөртөлсөн уул