Сэтгэлийн ганганаа

Аавын гэрийн хоймор

Аавын гэрийн хоймор                                     Хөгжмийг Дүйнхэрсүрэн
Аавын гэрийн хоймрын
Үдийн шаргал наран дээр
Анхалж миний гаргасан мөр
Хайран дунд бий
Аавын гэрийн хоймор
Нар үдэлдэг хоймор оо
Аавын гэрийн хоймор
Хүүхэд хөлдп ордог хоймор оо
Эцгийн гэрийн хоймрын
Хөгшид настны өвөр дээр
Эхэлж миний хэлсэн үг
Инээдэн дунд бий
Эцгийн гэрийн хоймор
Настан тухалдаг хоймор оо
Эцгийн гэрийн хоймор
Хүүхэд хэлд ордог хоймор оо
Аавын гэрийн хоймрын
Ариун сайхан заншлаас
Орчлон чиний жаргал зовлонг
Ойлгосон ухаарал бий
Аавын гэрийн хоймор
Таван тансагтай хоймор оо
Аавйн гэрийн хоймор
Х...


Багшдаа өргөх дуу

Багшдаа өргөх дуу                                  Хөгжмийг Н.Содномхүү
Үүрийн цагаан туяанаа
Мянган сүргээ бэлчээж
Үүрсэх хүлгийнхээ зооноос
Мандах нарыг өргөж
Ангийнхан маань сайн явна
Алсын оторт олзтой явна
Насаар заяах нутгаа
Тольтод зүрхэндээ хайрлаж
Нарны элч шингэсэн
Торгон хилээ манаж
Ангийнхан маань сайн явна
Армийн жагсаалд жавхаатай явна
Эвийн хүслээр ижилхэн
Эцгийн үрстэй нөхөрлөж
Эрхис гаригийн нууцыг
Эрдмийн ширээнээ дэлгэж
Ангийнхан маань сайн явна
Амжилт дүүрэн сурч явна
1987 он                Ж.Раднаадаргиа
...


дөрвөн улирлын өнгө

дөрвөн улирлын өнгө      Хөгжмийг Г Чойжилжав
Хайлан сэмжрэх цасаа дагаад
Хаврын өнгө нь цоохор билээ
Хашир малчдынхаа алдрыг өргөөд
Хангинах төл нь дуучин билээ
Зуун түмэн цэцгээ дагаад
Зуны өнгө нь ногоон билээ
Хөвч тайгынхаа уянгыг өргөөд
Хөхөө шувуу нь дуучин билээ
Налгар шар нараа дагаад
Намрын өнгө шаргал билээ
Хангай хөвчдөө уянга нэмээд
Халиун буга нь дуучин билээ
Мөнгөрөн цавцайх цасаа дагаад
Өвлийн өнгө нь цагаан билээ
Мөрөн голдоо эгшиг нэмээд
Харзны ус нь дуучин билээ
Ж Раднаадаргиа 1969 он
...


{ Сүүлийн хуудас } { 2 -р хуудас Нийт хуудасны тоо: 2 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд

ӨВӨРТ ГАЛ АСАЖ ТҮРИЙНД УС ШУУГИНА ХЭМЭЭХ БҮЛЭГ ШҮЛЭГ
Аавын дуу
Ээжийн сүлсэн цайнаас үүр манхайна хэмээх хөрөг татаасын бүлэг шүлэг
Хүний бүсгүй үр хэмээх бүлэг шүлэг
Амрагтаа ярьсан нутгийн хөрөг хэмээх бүлэг шүлэг
Хуртай зуны аялгуу хэмээх дууны дугараа
Эмзэгхэн заяа хэмээх найргийн цацал

Сүүлийн бичлэгүүд

Элдүүрчин
Өвгөн зээрд
Хувь заяа
Буянтай ээж
Засаг төрийн зандан ширээ
Адууны тоостой алгуу
Үгүйлсэн сэтгэл
Дутуу насалдаггүйн тавилан
Цолмон халтар
Өндөр зул
Ихэр тавилан
Эргэх заяа
Хуртай зууны аялгуу
Учирлахын уянга
Аавын гэрийн хоймор

Найзууд

Нар өвөртөлсөн уул