Сэтгэлийн ганганаа | |
Хувь заяаХувь заяа Найраглал Ямбатай Сэндэвийн адууны тоос Ядуу Цамба Хоёр хошууны эрчүүд атаархсан Аргамагт эрэмгий Арваслаг залуу Баргиа Ойдовын ганц охины Баярын совин Сэтгэл байвч заяа нийлэхгүй Цагийн аясад Царцаагүй хайр Баргиа Ойдов тал ихтэй Танхай фёодол Барлаг хүргэнтэй болох зураггүй Тавилан ярьдаг Ташаа санаа Ойдов баяны ганц охин Ойн согоо Ээрсэн залуусын харцанд хөтлүүлж Эхнэр болоогүй Итгэлт наран Хориод бүсгүйн сэтгэл гижигдсэн Налиг Бавуу Хонгор Наранд сээтэн хаяж Ноцож наалдсан Нойтон хамуу Ойдов түншийнхээ хоймор Бавуу Жаргал амална Орж гарсан гоо Наранд Овтой нүдний Оч шидэлнэ Хэлхгэр Бавууг харах бүр Зүс хүйтэн Хиймэл инээд сонсох бүр Хэл хорсом Хэлхээ нулимс Баян хүний буян бодсон Зул жаргав Тулгатай цогын туяанд боссон Том сүүдэр Тооно таглав Амьсгал даран мөлхөх Бавуу Аюулт могой Аав аа гээд хашгирах Наран Араатанд хөөгдөж Айсан туулай Найман ханатын унь унаад Бөөн хэрэг Нанчид ханхалсан Ойдов босоод Багтрах шахсан Бачуу уур Хайрт охиныхоо үснээс базан Тугаар шидэв Харалган тэнэг гэж агсраад Турьхан үрээ Тулга рүү түлхэв Эвээр болдоггүй эмийг... гэж Бавуу шүдээ зуув Илжгэн Цамбаа амархаан... гээд Хүн сонсомгүй Хүйтэн үг хаяв Байх газаргүй болсон Бавуу Бүсээ шүүрэв Байз чи гэх Ойдовын үгийг Тод сонсовч Толгой эргүүлсэнгүй ээ Ойдов баяны нурам бужигнасан Тэр шөнө Орог үүл сар халхалж Тэсрэх дөхсөн Тийм цаг Газар сайгүй гамшиг тарьсан Гамин чандруу Үүрдийн жаргалыг түр булааж Үнэтэй аминд Үхэл тулгана Дайсан нөхрөө таньж ядсан Дажингийн үед Мөнгөн ембүү нударган дор Мэс хурцалж Сэм дамжина Гал хөсгүй балиус Дондовын Гадаа шиг хоймор Гар дамжсан тэр хахууль Газар хагарам Гай дагуулна Баян Бавуутай хошуу холбосон Балиус Дондов Цамбын амийг ялаа...гээд Цайгүй данх Цаггүй сэгсэрнэ Газар дороос гарч ирсэн Гайтай Бавуу Дондовыхоор буусан сураг Долоо хувирч Дотор хайрна Ачтай охиныхоо сэтгэлийг цагдсан Аав гэдэг Эцгээ гэх өрцний хайрыг Элгэнээсээ холтгох Илчгүй санаа Залуу насны хайр гэдэг Сэтгэлийн үер Заяа зургийг нь өөрчилж болдоггүй Заавал учрах Замын хүзүү Сэндэв баяны адуун сүрэг Сэрвэюийн талд Сэргэлэн Цамбаадаа очноо гэдэг Амрагийн сэтгэлд Айл газар Ойдов баяны эсгий үүд Аяар сөхөгдөхөд Одон хучлагат шөнө дунд Оргосон Наранг Олдохгүй нуув Адуут талын хайчин замын Хоёр үзүүрээс Амьдрал үхлийн эсрэг тууль Уулзах цэгтээ Учигүй яарна Хайчин замын нийлэх уулзварт Цамбаа исгэчинэ Хайрын дууны цээлхэн эгшигт Харанхуй шөнө Хага ярагдана Гэнэт тэгтэл ар хормойд нь Морин төвөргөөн Гэмгүй Цамбын эмнэг цээжинд Мөнгөнд нийлсэн Мэсний үзүүр Алдрах ухаанд ахиад л Морин төвөргөөн Ариун цээжийг нь түщин авч Үхлээс аврах Үнэнч бүсгүй Нэг л мэдэхэд Нарангийн өвөр Нил цус Хэзээ ирснийг бүү мэд Хэдэн эрсийн Хэлэлцэх үг Хүний гараар могой бариулсан Хэлхгэр Бавуугийнд Баян Бавуугийн арзанд цадсан Балиус дондов Барайн зогсоно Гадаа тэгтэл хүмүүс орилолдож Гамин ирэв Зэлтэй мал тасдан тууж Зэвхий царайтны Зэвсэг хангинав Бавуу баяны амбан шарнууд Эзнээ дуудав Байз гэтэл буу тасхийж Хана чичрээн Хаалга онгойв Оодон саарал өмд цамцтай Орсгой Гамингууд Орж ирүүт буу тулгаж Олз хайн Орон гэр нэгжив Хэлхгэр Бавуугийн зүрх халирч Хормой чичрэв Хэдэн азарга адуу амлах нь Амь үнэнч Авгай худалч Согтуу дондовын нүд босож Судас гүрэлзэв Солиотонгуудыг нудраад гэтэл Тогоо янхийж Тооно эргэв Баян Бавуу гаминтай хамт Яаран мордлоо Баруун хөтлийн азарга адууг Яргай эргүүлэн Язганатал хөөлөө Дээрэмч Гаминг отсон эрс Бургасанд хэвтэнэ Дэргэдээ ирэхийг анан харж Буцалсан хорслоор Буугаа сумална Мод хадныхаа цуурайгаар уухайлан Монгол буу нүргэв Ухаан зулаггүй нэг дайсан Бурхнаа дуудан Буцан зугтав Тэр эрд ганцхан сум Хэрэгтэй байсан Тэгнээ тэр хэлхгэр Бавуу Хэрээ эргэлцүүлэн Хэвтэж байна Сайн санааныхаа үзүүрт тостой Багын Наран Сайхан үйлсийнхээ замд учраатай Ардын төрийн Арваад эрс Тэр бүхний дунд Цамбаа Ухаан орсоон Тийм нөхдийн дотор Цамбаа Ухаан сууж Ургаш боссоон Монгол буу-Цахиур буу Тоонон дээрх тэюэрээ чагнавал Цорхирсон уйлаан Энгүй цэнхэр талаа харвал Элгээ эвхэн Эрээлжилсэн Гамин Хайрт орны минь бүх юм Харийн атганд Хуучин монголын хувь заяа Хурц ирэнд Хорин нэгэн он гартал Хоюоо барсаан Хонгор морьтой жанжнаа өстөл Үүрэг үүрч Үгээ тоолсоон Уудам азийн элгэнд мандсан Хувьсгалын өнгө Улаан тугийг эсгэн оёж Урласан үйлч Ухаант Наран Шивээлсэн дайсаны сүнсийг зайлуулсан Хувьсгалын сүлд дуу Шивээ хиагтын ая үгийг Бичилцсэн зохиолч Билэгт Цамбаа Ардын хувьсгалын туг урлах Аз заяа Хувьсгалийн сүлд дуугаа зохиож Хуучныг халах Хувь заяа Эвийн хоёр загас шиг Ижий аавын Босоо цагаан хүлэг дунд Босоо дөл шигээ Босоо явсаан Эгшигээр хосгүй хуураа татсан Эрхт ардын Цэцгээр мищээсэн жаргалын өлгий Цэнхэр монгол мину Зээ хурай зээ 1990он Хүйсийн сайр 1996он Мааньт Ж Раднаадаргиа
Сэтгэгдэл үлдээх { Сүүлийн хуудас } { 3 -р хуудас Нийт хуудасны тоо: 131 } { Дараагийн хуудас } |
Миний талаар:Нүүр хуудасМиний танилцуулга Бичлэгийн сан Найзууд Зургийн цомог ХолбоосуудАнгилалуудӨВӨРТ ГАЛ АСАЖ ТҮРИЙНД УС ШУУГИНА ХЭМЭЭХ БҮЛЭГ ШҮЛЭГАавын дуу Ээжийн сүлсэн цайнаас үүр манхайна хэмээх хөрөг татаасын бүлэг шүлэг Хүний бүсгүй үр хэмээх бүлэг шүлэг Амрагтаа ярьсан нутгийн хөрөг хэмээх бүлэг шүлэг Хуртай зуны аялгуу хэмээх дууны дугараа Эмзэгхэн заяа хэмээх найргийн цацал Сүүлийн бичлэгүүдЭлдүүрчинӨвгөн зээрд Хувь заяа Буянтай ээж Засаг төрийн зандан ширээ Адууны тоостой алгуу Үгүйлсэн сэтгэл Дутуу насалдаггүйн тавилан Цолмон халтар Өндөр зул Ихэр тавилан Эргэх заяа Хуртай зууны аялгуу Учирлахын уянга Аавын гэрийн хоймор НайзуудНар өвөртөлсөн уул |