Сэтгэлийн ганганаа

ХОГ ШҮҮРДВЭЛ ТООС БОСНО…

ХОГ ШҮҮРДВЭЛ ТООС БОСНО…

Монголын зохиолчдын төв хэвлэл “Утга-Зохиол Урлаг”сонины 2011оны 026/2376 дугаарт гарсан Аргууд овогт Г.Батсуурийн Р.Чойномын шүлгүүдийн “Доошоо орох” зарим шалтгаан, шүүмж, нийтлэлийг уншаад маш их баярлав. Баярлах нь өөрийн төлөө бус, нийтийн төлөө бөлгөө. Монголын утга зохиолд ийм эрүүл саруул сэтгэлгээтэй залуу судлаач гарч ирээд”Утга зохиолын” хөлдөж, мөстсөн ханыг балбах нь ямар сайхан юм бэ!? Судлаачийн “Доошоо орох зарим шалтгаан”-ыг “Угаасаа л доошоо шүү дээ” хэмээн уншиж суухдаа:- Энэ жаахан шүүмжид: -“Их салхины өмнөх нам гүм, гүн бат итгэл, цээжиндээ ба...



Шүлэг

 Одод хүртэл 

Осгож ойчим

Сариг цагаан шөнө

Отрын адуучин эр 

Хүлгийнхээ туурайгаар

Онгон цэвдэг өвлийг 

Онги онги татуулан хатируулна

                            Р Түмэнжаргал     



Би сохорсон

 Би сохорсон 

Сөнөж буй ертөнцийг харах гэж                

нүд минь сохроогүй юм уу

Сөхөрч буй залуу эх орноо      

амьдаараа өвчүүлэхийг харах гэж                

нүд минь сохроогүй юм уу

Өвгөн зарааны өргөсөн завсар  

өлөн өт тарвалзахыг харах гэж                

 нүд минь сохроогүй юм уу  

Өндгөн доторх аалзны үр  

 өнө хорвоог харааж   

өтөлж гарахыг нь харах гэж                 

нүд минь сохроогүй юм уу

Далайн амьдрал амьтадаар  дутаж    

аргасан нүднүүд  нь    

асгарах  нулимсгүйг  харах гэж                  

нүд минь сохроогүй юм уу

Далавчгүй хөөрөх шувуудын тулаанд  

тэнгэр ульж  

газар гаслахыг харах г...



Өмнөх үг ...


Хүсэл нь бие дотроо багтахаа байгаад

Хорвоо дотор томдох болсон тэр чонын

Сарьсан хоншоорыг нь цочоох

Салхыг авч очсон би...

Гэтэж мярааж

Гэнэтийн довтолгоо хийх мөнхийн араншингийнхаа оронд тэр

Гутарч доромжлуулсан

Гуниг зовлонтойгоор

Аяаархан босож

Алхалсаар

Хөл нь уулын чулуунд шархдаж

Хөдөө нутгаар гүйж эдгээгүй

Хэл нь цус амсаж

Хэрээ гуаглахыг чих нь сонсоогүй тэр чоно... гэсэн энэ шүлгийн мөрүүд яруу найраг гэж юу болохыг өөрийнх зөн совингоор, бичих ёсоор нь бичиглэсэн хэсэг байна гэж бодном.

О.Цэнд-Аюушийн шүлгүүдийг сонсоод би арав шахам жил болжээ. Энэ хооронд бодохнээ тэрээр цөөн боловч чанартай ...



″Наран эцэг″

 Би уг нь Монгол улсынхаа ирээдүйг тэтгэдэг Эрдэнэт уулыг үзэхээр Эрдэнэт хотод зочлов Гэтэл тэнд  Д Мандахсан гэдэг номын  уул байх юм Найрагч ах Мандахсан надтай мэнд мэдээд шүлгээрээ танилцан хөө шүлэг унш гэлээ Би ч халтар царайтай хүүхдийн шүлгээсээ  уншив Дараа нь Мандахсан ах өөрөө насанд хүрэгчид болон хүүхдийн шүлэг уншиж өгөв Над  шиг уран бүтээлч шүлэг сонсчхоод шүлэгт нь ямар дүн дугуйлхав Монголын утга зохиолын сүрлэг модонд "Алт мөнгөн хараацайн" үүрийг зассан Ө Баасанжав түүний анхны багш нь гэдэг Мандахаа багштай ярилцаж суухад миний үг их л цөөдөв Сүүлд нь Д Мандахсан ахын тух...


П, Бөхбат Борооны тарни шүлгийн номноос

 Далайн салхи гүйсэн 

Даашинзны  энгэр чинь яасан 

Данагар саруул цонхтой вэ

Цогт ихэр давалгаа ээлжгүй шагалзаж

Цонхыг яасан хөөрхөн цүдийлгэнэ вэ

Далайн дээрэмчний иртэй харц

Даавуу хөшгийг цуу татах шиг ширтэнэ

                                                      П Бөхбат



Шинийн арван таван нярайлах үүрээр

Бүжин үрээ тэвэрсэн саран ээж
Бүхий шөнө тэнгэр өргөж саравчилна
Үүрийн цолмон эцгийн цогтой алтан туяа
Үүлэн дээрх төрөх тасгийн цонхоор шумбана
Арван тавны мөнгөн шөнө тэнгэрийн дунд
Атгын чинээ цул харанхуй цухуйгаагүй
П Бөхбат


Эрдэнэтээс шивэрсэн " Халуун бороо"

Бичсэн: Нар өвөртөлсөн уул
08:37 , 2011-09-13 .. Холбоос
Хүүхдийн зохиолч Н. Одонхүү гуай далан насны дөрөө дээр зогсож буй буурал найрагч,  хүүхдийн сэдвээс өөрийг хөндөж үзээгүй гэдэг. “Хүрэн морь”-иор овоглодог Ч. Лхамсүрэн гуай түүний багш нь бөгөөд анхны шүлгүүдийг нь уншиж үзээд, хүүхдийн шүлэг бич гэж зөвлөж байсан гэдэг. Харин Н. Одонхүү ах маань  багшийнхаа итгэлийг алдаагүйгээр үл барам хүүхдийн шүлэг тэрлэсээр цал буурал болжээ.
Дорноговь аймгийн Сайншанд хотод амьдарч байхдаа “Аавын дуран” нэртэй анхны  номоо тэвэрч авсан бөгөөд, хамгийн сонин нь
 номын дэлгүүрт гэргийтэйгээ  явж байгаад, өөрийнхөө номтойгоо анх нүүр тулж байжээ. ...


Хэлгүй

                                           Хэлгүй
Галзуу юм шиг ижилхэн
Ганц хачин найзтай шүү
Зангах болоод элдэвлэхэд
Заавал дууриаж  маягалдаг
Хэлгүй бүсгүйд би хайртай
Хэлээ гаргаж түүнд үзүүлсэн
Өөдөөс тэр элэглэж
Өөрөө хэлээ гаргана
Уурлаж хашгичхад чимээгүйхэн
Удтал ширтэн зогсоно
Юү ч бичсэн хуулна
Юугаа ч боддог юм санааширна
Зогсолтгүй дууриагаад байхлаар
Зовлонтой санагдаж эхэлсэн
Зодолдох дур хүрээд
Зогс энэ чинь толь
                                                                Ц Отгонжаргал
...


Хүүхэлдэйнүүд

    Хүүхэлдэйнүүд
Олон хүүхэлдэйн дунд
Одоо болтол суусаар
Ойчиж буй ертөнцийд
Ондоо арга үгүйлэгдэнэ
Хүнээс арай өөр
Хүслээ нуун жуумалзах
Хөшсөн харцтай тэд
Харамсмаар ихэмсэг
Амьтны шуугианаас зайдуу
Алдхан өрөөнд саатахад
Зогсонги чимээгүи хүүхэлдэйнээс
Зовлон тойрох нь анзаарагдсан
                                        Ц Отгонжаргал
...


{ Сүүлийн хуудас } { 2 -р хуудас Нийт хуудасны тоо: 9 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд

ӨВӨРТ ГАЛ АСАЖ ТҮРИЙНД УС ШУУГИНА ХЭМЭЭХ БҮЛЭГ ШҮЛЭГ
Аавын дуу
Ээжийн сүлсэн цайнаас үүр манхайна хэмээх хөрөг татаасын бүлэг шүлэг
Хүний бүсгүй үр хэмээх бүлэг шүлэг
Амрагтаа ярьсан нутгийн хөрөг хэмээх бүлэг шүлэг
Хуртай зуны аялгуу хэмээх дууны дугараа
Эмзэгхэн заяа хэмээх найргийн цацал

Сүүлийн бичлэгүүд

Элдүүрчин
Өвгөн зээрд
Хувь заяа
Буянтай ээж
Засаг төрийн зандан ширээ
Адууны тоостой алгуу
Үгүйлсэн сэтгэл
Дутуу насалдаггүйн тавилан
Цолмон халтар
Өндөр зул
Ихэр тавилан
Эргэх заяа
Хуртай зууны аялгуу
Учирлахын уянга
Аавын гэрийн хоймор

Найзууд

Нар өвөртөлсөн уул