Сэтгэлийн ганганаа

Буянтай ээж

Буянтай ээж                    Аяыг Ж.Батсуурь СТА
Бүжин цочоосон бүрэнхийг
Бүүвэйн дуугаар сүлээд
Бүтэн нойргүй хоногуудаа
Бүртгээ нь үгүй ээжийгээ
Намар хаврын уянгаар
Эгшгийг нь аргадсан дуундаа
Наран саран хоёроор
Ээлжлэн сугадуулж дуулья аа
Сэвлэг үсэнд шингэтэл
Ангир уургаар ивлээд
Тоос нь босоо хорвоогоо
Тосоор рөөсөн ээжийгээ
Дахилт
Гэргий заяагаа дархалж
Гэртээ инээд нэмээд
Түмнийг хоймроо залсан
Хүний хайлан ээжийгээ
Дахилт
2004 он               Ж.Раднаадаргиа
...


Засаг төрийн зандан ширээ

Засаг төрийн зандан ширээ                 Аяыг Д.Жамсран СТА
Зууны манлай наадмйн манлай
Зандан ширээ Түмэн эх-ийн
Туурайн эрчинд агаар шуугина аа
Тураг зооноос сугарна аа
Ай хө
Эрийн хийморьтой хүлэг мину зээ
Зээ хө
Төрийн сүлдтэй наадам мину зээ
Зуны манлай хуурын шуранхай
Зандан ширээ-зээрд ажнайн
Босоо тоосыг уулс нөмөрнө өө
Торойх барааг түмэн танина аа
Ай хө
Эрийн хийморьтой хүлэг мину зээ
Зээ хө
Төрийн сүлдтэй наадам мину зээ
Зууны манлай дууны аялгуу
Зандан ширээ хурдан хүлгийн
Сувдан хөлсийг цэцэг шимнэ ээ
Суран жолоог соёмбо өргөнө өө
Ай хө
Эрийн хийморьтой хүлэг м...


Адууны тоостой алгуу

Адууны тоостой алгуу                    Аяыг Ж Батсуурь СТА
Гийнгоо цангинаатай уяагаа ариулж
Гурийн дуудлагатай морьдоо уяадаг
Зуны намираатай нийлүүлэн тарлаж
Нумын нийцтэй хүлгээ сойдог
Удмын хурдтай
Уяач тандаа
Айргийн морьдын
Алтан тоостой
Азарганы үүрсээтэй
Аялгуу барья аа
Наран бөмбөрөөтэй хөлс амталж
Найргийн аялгуутай давхил хөглөдөг
Толин зуузайтай хазаар дэрлүүлж
Торгон иртэй ажнайгаа зүүдлүүлдэг
дахилт
Шүүдрэн шимтэй ногоо хазуулж
Шөнийн одтой морьдоо тоглуулдаг
Тарлан гэгээтэй уул шинжиж
Тахийн шандастай хүлгээ мордуулдаг
дахилт
Ж Раднаадаргиа 2003 он
...


Үгүйлсэн сэтгэл

Хайрт аав Жигжидийнхээ гэгээн дурсгалд
Үгүйлсэн сэтгэл Аяыг                         УГЖ Д.Жанцанчой бэсрэг уртын дуу
Эрдэнэт морин хуур мину зээ
Эгшиглээд л хорвоо юм уу даа
Хорвоогийн тоосонд аавыгаа үгүйлсэн
Хоног хоногоор өтөлж л явна даа
Алтан туурт адуу мину зээ
Алаглаад л хийморь юм уу даа
Хийморь дунд аавыгаа үгүйлэн
Хяруу хяруунаар даарч л явна даа
Уужимхан ногоон тал мину зээ
Униартаад л уянга юм уу даа
Уянган дунд аавыгаа үгүйлэн
Уулсын цуурайнд төөрч явна даа
1998 он               Ж.Раднаадаргиа
...


Дутуу насалдаггүйн тавилан

Дутуу насалдаггүйн тавилан                                      Аяыг Ж.Батсуурь СТА
Олны хорвоод миний л гэх
Одтой буурь байдаг юм аа
Өвгөрсөн биеэ шороон дээр нь
Өнхрүүлж нэг нялхарья даа
Дуулж явсан нутагтай хүн
Дутуу насалдаггүй тавилантай
Тоостой хорвоод миний л гэх
Тохомхон газар байдаг юм аа
Тамирдсан биеэ цэцгэн дээр нь
Тарвалзааж нэг жаргая даа
Дуулж явах нутагтай хүн
Дутуу насалдаггүйн тавилантай
Уярлын хорвоод миний л гэх
Унасан нутаг байдаг юм аа
Хяруутай насаа шүүдэр дээр нь
Хөлбөрөөж нэг тэнхэрье дээ
Дуулж явах нутагтай хүн
Дутуу насалдаггүйн тавилантай
2000 он   ...


Цолмон халтар

Цолмон халтар
Алтан цацрагт нараа дагуулж
Ассан тоостой морьд эргэлээ
Манантай түүхийн ээдрээг тайлсан
Мандуухай хатны сум шиг эргэлээ эргэлээ
Манлай уяачийн Цолмон халтар
Манангүй талаа зүсэн эргэлээ
Зүсэн эргэлээ
Зүсэн эргэлээ
Суварган суудалт уулсан дагуулж
Солонгон хөлстөй морьд тасарлаа
Эрийн хаттай дөрөөн дээрээ
Ээжийн цацлын сүүтэй тасарлаа
Тасарлаа
Манлай уяачийн Цолмон халтар
Марал буга шиг дэгдэн тасарлаа
Дэгдэн тасарлаа
Дэгдэн тасарлаа
Малын буянтай хотлоороо шагшуулж
Магнай тэнийлгэн морьд ирлээ
Хувьтай наадмын айраг, түрүү
Хур зүсрүүлэн цойлж ирлээ
Ирлээ
Зуны манлай уяач-ийн Цолмон
Дууны эгшигтэй сул...


Өндөр зул

Өндөр зул                        Аяыг Төмөрчөдөр
дөрвөн туурай салхилан яралзахад
дөрөөн доогуур дэлхий урсана
дөлтэй гал дүрэлзэн үлдэхэд
дөрвөн уул тосож өндөлзөнө
Манлай уяачын Өндөр зул
Магнайдаа тоосгүй алтан туурт аа
Төрийн хууранд хөг нэмсэн
Түмэн эх монгол буян аа
Тоосон угалз тэнгэрт алтрахад
Толин магнайд гийнгоо тоглоно
Мөнгөн Туул мяралзан угтахад
Мяндсан жолоо сунан чивчирнэ
дахилт
Зээрэн ташуур агаарт эргэлдэхэд
Зээглэсэн дэлнээс шуранхай эгшиглэнэ
Наадмын хойморт цолоо дуудуулахад
Нартай далбаа намирч илбэнэ
дахилт
Ж Раднаадаргиа 1999 он
...


Ихэр тавилан

Ихэр тавилан                     Аяыг Ж.Батсуурь СТА
Ээжий, аавын хайранд нь хө
Ихэрлэж заяасан бүжинхэн минь хө
Бүүвэйн дуундаа ижилхэн үнэгчилж
Бүртхэн сарны туулайтай тоглоноо
Дүрийг чинь эндүүрч, эмээ нь
Нэрээр тань танилаа, бүүвэй
Дууг чинь андуурч, өвөө нь
Ахаар тань дууднаа, бүүвэй
Эмээ өвөөгийн элгэнд нь хө
Эрхэлж заяасан зээ нар минь хө
Баруун чих чинь зэрэг хангинаж
Баяр сонсон дэрвэж өснөө
Дүрийг чинь эндүүрч, эмээ нь
Нэрээр тань танилаа, бүүвэй
Дууг чинь андуурч, өвөө нь
Ахаар тань дууднаа, бүүвэй
Элгэн ургийнхаа жаргалд нь хө
Инээд нэмсэн алдрайхан минь ээ
Арга, билг...


Эргэх заяа

Эргэх заяа
Адуу янцгаасан нутгын уулс                                                                                                                             
Униараа дэрлэн эргэнээ
Амраг сэтгэлтэй хүний үрхэн
Учрахын заяанд эргэнээ
Уйлдаг дуулдаг хорвоо нь хөө
Учрахын заяанд л эргэдэг ээ
Холдоо давхилтай монгол морь
Хоног товчлон эргэнээ
Аргадаж болдоггүй танхи нас
Амьдралын алганд эргэнээ
Алаг тавилантай хорвоо нь хөө
Амьдралын алганд л эргэдэг ээ
Алтан нуухтай цагаан хаш
Аавын алганд эргэнээ
Үйлгүй хайртай насны хань
Өвөр дунд эргэнээ
Өргөстэй цэцэгтэй хорвоо нь хөө
Өвөр дунд л эргэдэг ээ
Ж Раднаа...


Учирлахын уянга

Учирлахын уянга                               Хөгжмийг Ц.Буян-Орших СТА
Санхиюунд харшсан жийжүү
Зүүдэнд ханхийж сэрээнээ хө
Санаанд хөшилдсөн залуусаас
Зүрхэнд нэг нь үлднээ хө
Дурлалд төөрсөн тавилан
Дуулж суугаад уйлнаа хө
Шангийн цоохор шиг нулимс
Санчиг бууралтуулж эгшнээ хө
Ханилаагүй хайр хадгалж
Хадамд өтлөх хэцүүеэ хө
Гэрэлт сайхан замбуулинд
Гэмших заяа хатууяа хө
Айлыг тойрсон харгуй нь ч
Дуутай алаг орчлоон хө
Арван тавны сар нь ч
Дундаа сэвхтэй хорвоо хө.
1987 он               Ж.Раднаадаргиа
...


{ Сүүлийн хуудас } { 1 -р хуудас Нийт хуудасны тоо: 2 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд

ӨВӨРТ ГАЛ АСАЖ ТҮРИЙНД УС ШУУГИНА ХЭМЭЭХ БҮЛЭГ ШҮЛЭГ
Аавын дуу
Ээжийн сүлсэн цайнаас үүр манхайна хэмээх хөрөг татаасын бүлэг шүлэг
Хүний бүсгүй үр хэмээх бүлэг шүлэг
Амрагтаа ярьсан нутгийн хөрөг хэмээх бүлэг шүлэг
Хуртай зуны аялгуу хэмээх дууны дугараа
Эмзэгхэн заяа хэмээх найргийн цацал

Сүүлийн бичлэгүүд

Элдүүрчин
Өвгөн зээрд
Хувь заяа
Буянтай ээж
Засаг төрийн зандан ширээ
Адууны тоостой алгуу
Үгүйлсэн сэтгэл
Дутуу насалдаггүйн тавилан
Цолмон халтар
Өндөр зул
Ихэр тавилан
Эргэх заяа
Хуртай зууны аялгуу
Учирлахын уянга
Аавын гэрийн хоймор

Найзууд

Нар өвөртөлсөн уул