Сэтгэлийн ганганаа

Шүлэг

                                   Раднаадаргиа 

Задарсан их авьяас

 Раднаадаргиа 

Зайлуул найрагчдаа үзэхээр

 Раднаадоргио

Агсан морины дэл дээр

 Раднаадэргээ

Алтан хээтэй шүлэг нь

 Раднаа Ергөө

Тамганы хярвастай айрганд

 Раднаа Оргио 

Хөхөрч суугаад дуулах нь

 Раднаажиргээ

Хөө хар сахал нь

 Раднааширвээ

Найрын зээ түрлэгэнд

 Раднаахаргиа

 Раднаадаргиа 

                                           Ц Чимиддорж 

...


Зүүд хучисан хөнжил

 Зүүд хучисан хөнжил
Өнөөх яриа
Болор .....
Өөрийн зоргоор тавилан
Зүүдээ хөнжилдөө орхиод
Сэмхэн босож чагналаа
Зүрхээ сэтгэлд нь марчихаад
Эрэл сурал боллоо
Зүүд хөнжилдөө үнэгчилнэ
Хучилтыг бүү сөхөөрэй
Зүрхээ чамд өгөөд мартсаныг
Хэнд ч битгий хэлээрэй
Цантсан морь
Уяан дээр эрэгцэнэ
Хотны захад банхар
Айдас үргээнэ
Өвлийн шөнө
Өвөр хөндлөнгөөс
Өтөг ханхална
Дулаахан
Цагаан дэрс
Цан хуягалах нь
Сарны солонго
Зүүд хучисан хөнжил
Ододын дор
Орон дээр
Өнөөх яриа
Болор .....
Өрнөсөөр л
Хөнжил нөмөрсөн зүүд
Чинийх бил үү
Минийх бил үү
Д Гомбосүрэн...


Гоёлын хуучин шаахай

 Гоёлын хуучин шаахай

Үдийн цайны цагаараа ойролцоох гуталчин орж, гуталдаа зан тавиулахаар гарлаа. Ашгүй, гуталчин дээр хүн алга. Зүс таних гуталчингаар гутлаа засуулангаа элдвийг ярилцаж суутал гаднаас нэгэн эрэгтэй орж ирлээ. Тэр, гуталчинтай мэнд мэдээд, барьж явсан торноосоо зуны хуучирч элэгдсэн өндөр өсгийтэй шаахай гаргаж;

-Үүний өсгийг янзалж болох уу? гэж царайчлангуй асуув. Гуталчин өнөө шаахайг авч, эргүүлж тойруулан харснаа “Болноо болно” гэхэд энэ үгийг л хүлээж зогссон өнөө хүний нүдэнд мишээл тодорч;

-Эхнэр өнөөдөр ёлкотой. Гурван цагаас өмнө засаад өгөөч! гэвэл гуталчин зөвшөөрсн...



Зам

   Зам

Дарийн утаа нүүрлэсэн 

Дайнт жилүүдийн түүхийг

Нуруун дээрээ үүрсэн 

Нуман зам

Гангаар ширээж

Гараар барьсан хэрэм

Галт тэрэгний

Бүрээн дуугаар бүртгэж

Бүтээж босгосон дүрэм

Нүүдэлчин Монгол дэлхийн өмнө

Нүд тайлагдсан зам

Ооны эвэр шиг ихэрлэж

Очир алмааз шиг гэрэлтэнэ

Хөх салхинд хөг орж

Хөндүүр сэтгэл аргадсан дуу

Зүүрмэг алсыг гийгүүлэх гэж

Зүрхний ховдолд  тэрлэсэн шүлэг

Гариг огторгуйгаас харагдах

Газрын цагаан хажлага

Энэ зам

           Баянбуурал          М Жаргалсайхан

...


Замчин

      Замчин

Цаг хугацаа эрхшээсэн

Он түүхийн хөтөч

Царигт хос замын

Алх мөрөлсөн оточ

Ертөнцийн дөрвөн улирлыг

Ааг бяраар номхуулдаг

Ер бусын хүмүүс

Эдлэн болсон замынхаа

Эзэн байж чадсаных нь төлөө

Дэр модны тоогоор шүлэг бичэж

Дэлхийд та нараараа би гайхуулах гэсэн юм

Цолмон одтой үүр шөнөөр

Цонхон цаагуур нь галт тэрэг өнгөрхөд

Зүүдээ хугаслан сэрдэгээ

Зүгээр л жаргал гэж санадаг

Алдар горилоогүй

Ажилчин хүн замчин таны

Асгаруулсан хөлсний дусал болгонд

Монгол минь багтдаг

Баянбуурал       М ЖАРГАЛСАЙХАН

...


ЗАНГИСАГ ҮГ


ЗАНГИСАГ ҮГ
Бичээч би бээр Өвөр монголын яруу найрагч Е.Балжинням хийгээд номын ах дүү нарын урилгаар Өвөрлөгч ах дүүс рүүгээ зорих минь их билээ. Тийм нэг аялалаараа Өвөр монголын”ЗО-УД” аймгийн уугуул Р.Рашдооровтой Е.Балжинням танилцуулсан юм. Тэрбээр 1962онд төрсөн. Өвөрмонголын Их сургуулийг 1985 онд төгсөн, Өвөр монголын Ардын Радио хорооны “Монгол  утга урлагын хэлтэст” найруулагч, редактороор ажиллаж байгаад 1996-2005 он хүртэл Япон улсад суралцаж ирээд, түүх соёл, зөн билэг, ёс суртхууны тал дээр их л нухцтай, даацтай нийтлэл, найруулалын ном бичиж байгаа нэгэн аж.  Тэрбээр:- Ө...


АЛТАНХАН СҮЙХ

АЛТАНХАН СҮЙХ
тэмдэглэл
Аяа хүмүүн чамаас би
Арван сарын зэрлэг гөрөөс мэт үргэнэм!
                Д.Мандахсан

“Мандахсан”гэдэг хүсэл хэний ч цээжинд байж болох. Гэтэл биеээрээ,нэрээрээ, үйлээрээ мандах болсон нэгэн монголын утга зохиолд байна. Түүнтэй уулзахын мөрөөсөл болсон би бээр “Эрдэнэт” хотруу зорьсон юм. Байгаль ээжийн өгөөж хишигийг хүртэгсэд олон ч, яруу найрагч хэмээх эрхэм алдрыг хүртэгсэд цөөн... Тэдний нэг нь Монголын утга зохиолд  уламжлалыг сэргээн, өөрийн дэг, жаягтай яруу найргийн “Шавь сургалтыг” бий болгосон яруу найрагч Дамдинсүрэнгийн Мандахсан хэмээх ачтан бөлгөө. Хэ...


Уурхайн малтагчаас улсдаа цуутай зохиолчид олноор төрөн гарсан

Уурхайн малтагчаас улсдаа цуутай зохиолчид олноор төрөн гарсан
МСЭ-ийн Гүйцэтгэх хорооны гишүүн П.Шинэбаатартай дүүргийн 90 жилийн ойд зориулан хийж байгаа номных нь талаар ярилцлаа.
-Таныг Налайхын зохиолч яруу найрагчдын тухай ном хийж байгаа гэж сонслоо. Энэ номынхоо тухай танилцуулаач?
- 1922 онд Налайхын уурхайг улсын мэдэлд шилжүүлсэнээр өнөөгийн Налайх дүүрэг үүсч хөгжсөн гэж үздэг. Тиймээс Налайхын үе үеийн зохиолч, яруу найрагчид маань дүүргийнхээ 90 жилийн ойд зориулж бүтээлээ эмхтгэн нийлүүлж бэлэг барихаар зэхэж байгаа юм. Налайх дүүрэг маань уурхай баялагийн охь, ажилчин ангийн ...


Айраг шуугин шуугин иснэ Айлын бүсгүй дуулан дуулан өснө

йраг шуугин шуугин иснэ Айлын бүсгүй дуулан дуулан өснө

1990-ээд оноос хойш ийм нэг сайхан дуу ардын дуу мэт олноо түгэн, түмний сэтгэлийг хөглөн эзэмдсэн билээ. Түүнээс өмнө “Дөрвөн улирлын өнгө”, “Учирлахын уянга”, “Багшдаа өргөх дуу” зэрэг олон шүлэгт нь ая зохиогдож монголын дууны санг баяжуулсан удаатай. “Хуртай зуны аялгуу” хэмээх нэгэн сайхан дууны үгийг зохиогч Жигжидийн Раднаадаргиагийн хөргийг хожуу боловч бичих учиртай хүн бол би юмаа. Бид 20 гаруй жил яруу найргийн замд дөрөө харшуулан явж бие биенээ дэндүү сайн мэддэг болсон байж дээ.

Энэхүү хөргийг б...



Сүүлчийн удаа…

Сүүлчийн удаа… Бүх зүйл ингээд л дуусчихлаа даа. Урд нь баярлаж догдолж, гүйх шахам хүрдэг байсан тэр газар руу зүрх дүүрэн гунигаа дааж ядан сүүлчийн удаа очлоо. Сүүлийн хэдэн өдөр сэтгэлээр минь үерлэж цэлэлзэх мөртлөө гадагшилахгүй байсан бүх л гомдлоо түүнийхээ энгэрт асгачихаад буцсан даа. Бүх л насаараа тэр нарийнхан жим дээр зогсоод л баймаар байлаа. Намайг ирж авахаас аргагүй болтол нь зогсоод л баймаар… Хэний ч сөрж гардаггүй тэр бүхнийг зөрөөд зүтгэхийг хичнээн хүсэв ээ. Гэхдээ яаж ч болохгүй зүйл гэж байдаг юм байна. Хичээх тусам хүйтэн чулуун хана мөргөөд буцаж байгаа юм...


{ Сүүлийн хуудас } { 1 -р хуудас Нийт хуудасны тоо: 9 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд

ӨВӨРТ ГАЛ АСАЖ ТҮРИЙНД УС ШУУГИНА ХЭМЭЭХ БҮЛЭГ ШҮЛЭГ
Аавын дуу
Ээжийн сүлсэн цайнаас үүр манхайна хэмээх хөрөг татаасын бүлэг шүлэг
Хүний бүсгүй үр хэмээх бүлэг шүлэг
Амрагтаа ярьсан нутгийн хөрөг хэмээх бүлэг шүлэг
Хуртай зуны аялгуу хэмээх дууны дугараа
Эмзэгхэн заяа хэмээх найргийн цацал

Сүүлийн бичлэгүүд

Элдүүрчин
Өвгөн зээрд
Хувь заяа
Буянтай ээж
Засаг төрийн зандан ширээ
Адууны тоостой алгуу
Үгүйлсэн сэтгэл
Дутуу насалдаггүйн тавилан
Цолмон халтар
Өндөр зул
Ихэр тавилан
Эргэх заяа
Хуртай зууны аялгуу
Учирлахын уянга
Аавын гэрийн хоймор

Найзууд

Нар өвөртөлсөн уул