Сэтгэлийн ганганаа

Нохойн дуу

                       Нохойн дуу
Тансаг цагаан хөнжил дэх бүсгүйн нойрыг үргээн
Тас харанхуйг цуучин, нохойн дуу хөв, хөв
Хөв, хөв гэх халтар дууг зогсоогоороо залгилан
Хөхөлтэй хээр үрээ, чөдөр дээрээ дунхас, дунхас
Бээрсэн ялаа, ногооны угт амь хагасдуухан
Бөнжийсөн шүүдэр од тэврэн бүгээхэн
Үргэсэн нойроо хормойдож авсан бүсгүй тачаангуй
Үүд хацавч тэмтэрсэн хэлгий салхин ичингүй
Ичингүй, тачаангуйг илбэдэн сүлдэг шөнийн
Инээд дүүрэн нүүрийг нохойи дуу хазав
Нохойн дуунд хазуулсан шогшоо бор шөнө
Над дээр ирэн, нулимсаа хундагалав
Хөв хөв гэх халтар дууг зогсоогоороо залгилан
Хөхөлтэй хээр үрээ,...


Хулгайчийн сүнс

                          Хулгайчийн сүнс
Хуйлрах улаан тоосон дундаа од шаргиаж
Адууны дуу хангинана
Хурц туурайнхаа эрчээр чулуу буцалган
Агтын бараа товолзоно
Хулгайчийн сүнс адуу хөөн
Чогчиго шиг исгэрч, чоно шиг улина
Шамбалын орны бурхад дундаас ээж нь
Санаагаа цуучин саравчилан
Эрлэгт нөхөцсөн шулам нь Тамын тогооны
Ирмэг хэмлэн галзуурна
Хулгайчийн сүнс адуу хөөн
Хэрээ шиг гуагалж, хэдэргэ гялалзуулна
Алмин сарны туяанд толгод босож суун
Адуугаа харуулдана
Хууранд янцгаадаг Дарьгангын шарга морьд
Нуураа хурайлдана
Хулгайчийн сүнс адуу хөөн
Шар шувуу шиг гүүглэж, шалдан таварган...


Эмээ

                                    Эмээ
Жар далан жил
Хар бор ажлын хүзүү нугалчихаад
Жаргал зовлонгийн
Халуун хүйтнийг мушгичихаад
Ядам хурууныхаа алтан бөгжийг
Охиндоо мулталчихаад
Ятга няслан эгшиглүүлдэг аялгуугаа
Олондоо өргөчихөөд
Ивлэгээд ч нэмэргүй орчлонг
Ивлэгэж л суудаг
Эмээ минь дээ
Эвий минь
дэлхий хичнээн ч ороох утсыг
Сүвлэж учиглаа билээ
дэнжийг хэд ч нэвтлэх нулимсыг
Эгшээж арчаа билээ
Өндөгнийхөө хээг зүлгэгдтэл
Өргөс зүүнд шивүүлчихээд
Өвөр норгосон ач нартаа
Өөрийгөө элээж бэлэглэчихээд
Будаатай цайтайгаа
Буцалж л суудаг
Эмээ минь дээ
Эвий минь
Үүр рүүгээ шоргоолж
Үүрч з...


Зүүдний шүлэг

        Зүүдний шүлэг
Алтан бөгжтэй хуруугаар
Цахлай цагаан үзэг барьж
Алмай цэгээн зүүдний
Цаад эргийг саравчлав аа
Асар, Басар нохойтой
Үлгэр, домгийн ертөнц
Арван гурав хөлбөрч
Үйлийн үрээр ороолгоно
Эрих мааниа тасалж
Араг үүрсэн эмгэний
Ээтэн гутлын өсгийг
Арын чулуу эсгэнэ
Эрдүү саагуу эрийн
Цоровгүй мордсон эмнэг
Эмээлээ гэдсэндээ хийн
Цоохор ухааг урна
Оргилж бургисан рашаанаас
Аалз залгилан аравганана
Орой бүрийний гэгээнээс
Хурга алдуурч цахилна
Хаашаа ч юм бэ?! нэг л
Бужигнаж түжигнэнэ
Ханан дугуйтай оторчин
Будан дунд баарагнана
Алтан бөгжтэй хуруугаар
Цахлай цагаан үзэг барьж
Алмай цэгээн зүү...


шүлэг

Огторгуй дүүрэн зүсэлсэн од
Орчлон дүүрэн хүний сүнс
Сүнс сүлжсэн орон зайд
Сүүгээ өргөдөг нь монгол эх ээ
Хөх шүлсээр газар тарниадуулж
Хүн од харвана
Эз нь азаа ноолно
Эзнийгээ нохой боорно
Амьдрал гэдэг ацан шалаатай
Аалз бидэн амь ижилтэй
Шатрын нүүдэл өрлөн цодтой
Шамбалын орон солонгон хаалгатай
Он цаг их хол одно
Түүхийн харгуйд түймэр гозойно
Түүхийн улаан хүмүүс чарлалдана
Амьсгал бүхэн сүүлдээ царцана
Амьдын орчлонг сүнс эрээлнэ
Сүнс сүлжсэн  орон зайд
Сүүгээ өргөдөг нь монгол эх ээ

Ж Раднаадаргиа
...


Хадбаатар аварга

            Хадбаатар аварга
Ханцуйг нь боосон дээлийнх нь заханд
Хан богд уулын чулуу хийн мушгиж
Хадаа, Хадаа!... гэж хашгиран
Хамт барилдаж явсан сэтгэл
Түрүүлсэн аваргаа газар гишгүүлэлгүй
Төв цэнгэлдэхээс өргөөд гарсан хайр
Дэлхийн сайхан бөхөө дагаад шоронд орсон
Дээлээ нөмөрсөн эрчүүдтэй дэр нийлсэн
Өшсөн бодол,  цайчихсан заяа
Өө эрсэн, өөриймсөж болдоггүй Гал хамууд
Хадаа аваргыг тойрон, хулхидах гэж угтсан
Хар цэрэгийн харуул, жад тулгаж тоссон
Эхнэрийнхээ нулимсаар хагарсан уруулаа шилэмдэж
Ээжийнхээ сэтгэлийн цуулан, холгосон хөлөө ороосон
Наадмынхаа торгон дэвжээг тогтой тороор сольж
Насны...


Буруу салхитай өдөр

             Буруу салхитай өдөр
Өлөн манан хойшоогоо манарна
Өвсний үзүүр хойшоогоо наларна
Үүлний нүүдэл хойшоогоо цуварна
Өвөөгийн тэмээд л урагшаагаа алхана
Чоно, манан нөмрөн хонь руу дөхнө
Цоожтой гэрийн гал унтран өвөл рүү дөхнө
Буруу салхитай өдрийн өнгө бүрэнхий
Буцаад дэгдэж яваа хамхуул хөөрхий
Буруу салхи, гэрийн хаалга савна
Буруу амраг, насны хаалга савна
Буруу архи, хүний ааш савна
Буруу ухаан, хүний амь савна
Буруу салхитай өдрийн шүлэг буруу ч
Бурууг бичиж суугаа би, зөв!
Буруу юм бүхэн уруу, уруу
Буу руу гэтэж яваа, чоно хөөрхий!
           1994 он        Ж.Раднаадаргиа
...


Бараан зураас

                                       Бараан зураас
Адуу малын аргал  хомоолын зайд
Алаг шоргоолж нүхрүүгээ амь чирнэ
Айл саахалтын бүдэг жим тэгнэж
Агсан эр шороо зажлан хурхирна
Омоглон цагаан хөхнөөс сүү асгарна
Очиж учир юу гэтэл Хагараагүй  нүүр эн дээр
Гурван Бор ходоо часхийн чарлана
Гурвалжин өргөстэй  Монгол цоож тасхийнэ
Сайр шандийн хөх цохионы бөөр түшсэн
Сэвхтэй бор өндгөн  дээгүүр сүүдэр эргэнэ
Сүхээр цавчсан өвгөн шинэсний шархнаас
Шар давирхай  нулимс  адил урсана
Өтсөн хонь хэвтэж  босон майлна
Өлөн боохой  шүлсээ залгин мөлхөнө
Шартсан анчны нүд овоо хараан   дээр бүрэлзэнэ
Шархад...


Гогцоорсон бодол

                                Гогцоорсон бодол
Тэнгэр газар гэрлэн аргамжаатай байх юм
Тэвний үзүүр багтах зайгүй амь чигжээтэй  байх юм
Амь гишгэлэн би инээж дуулж явах юм
Амьдрал ийм хуультай гэж нүгэл чирж сажлах юм
Амь амиараа уяатай орон зайг хорвоо гэнэм
Алхах бүрт минь амьсгал  тасарч зовлон бялхнам
Зовлон зайдалсан хүмүүнийг жаргалтай гэлцэнэ
Зоос шивших хэрэг алга  буяны мөр олдохгүйнэ
Ясгүй амь няцалсангаа нүгэлгүй гэнэ
Яасан хатуу юм бэ энэ чилдэн хөх хорвоо
Ястай амь тасалсангаа  нүгэл гэнэ
Ямар их ялгаатай юм бэ энэ хүйтэн хорвоо
Нүглийн тоогоо эхэлж хэвлийд хүүхэд  хөдөлмой
Нүглий...


Алтаадын гол

Алтаадын гол
Хүний үр адисалж амсдаг
Хүлэг морь үүрсэж амталдаг
Цэцгэн бүжигтэй зүүдний хангайн
Цэнхэр аялгуу Алтаадын гол нь хө
Тоосгүй урсгалдаа товолзонхон
Торгон хээндээ эгшиглээд л
Уран байгалийн шүлэгтэй хөөмийлж
Уулсын дундаа солонготой тоглоно оо
Алгана загас үржин сүлждэг
Рашааан булаг цутгаж сүлждэг
Цэцгэн бүжигтэй зүүдний хангайн
Цэнхэр аялгуу Алтаадын гол нь хө
Тоосгүй урсгалдаа товолзонхон
Тоотой насанд бодогдоод л
Алтан сүлдний нартай хөөмийлж
Аагтай шаргал цайтай дэвэрнэ ээ
Амраг бүсгүй тольдож дуулдаг
Ачит ээжүүд толионд нь саравчилдаг
Цэцгэн бүжигтэй зүүдний хангайн
Цэнхэр аялгуу Алтаадын г...


{ Сүүлийн хуудас } { 2 -р хуудас Нийт хуудасны тоо: 4 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд

ӨВӨРТ ГАЛ АСАЖ ТҮРИЙНД УС ШУУГИНА ХЭМЭЭХ БҮЛЭГ ШҮЛЭГ
Аавын дуу
Ээжийн сүлсэн цайнаас үүр манхайна хэмээх хөрөг татаасын бүлэг шүлэг
Хүний бүсгүй үр хэмээх бүлэг шүлэг
Амрагтаа ярьсан нутгийн хөрөг хэмээх бүлэг шүлэг
Хуртай зуны аялгуу хэмээх дууны дугараа
Эмзэгхэн заяа хэмээх найргийн цацал

Сүүлийн бичлэгүүд

Элдүүрчин
Өвгөн зээрд
Хувь заяа
Буянтай ээж
Засаг төрийн зандан ширээ
Адууны тоостой алгуу
Үгүйлсэн сэтгэл
Дутуу насалдаггүйн тавилан
Цолмон халтар
Өндөр зул
Ихэр тавилан
Эргэх заяа
Хуртай зууны аялгуу
Учирлахын уянга
Аавын гэрийн хоймор

Найзууд

Нар өвөртөлсөн уул