Сэтгэлийн ганганаа | |
Амьсгал
10:21
,
2011-04-04
.. Бичигдсэн:
ӨВӨРТ ГАЛ АСАЖ ТҮРИЙНД УС ШУУГИНА ХЭМЭЭХ БҮЛЭГ ШҮЛЭГ
.. Холбоос
Амьсгал
Эхийн алтан хэвлийд хүйгээрээ амьсгалсан Эмээгийн, өлгийн илчийг зулайгаараа амьсгалсан Миний зүрхэнд дэлхий амьсгална Миний зүрхэнд та амьдарна Хайрын хавар, зэрэглээ татан амьсгална Халуун зун, униар татан амьсгална Өгөөжтэй намар, будан татан амьсгална Өнтэй өвөл, хүүрэг татан амьсгална Цэцэг бүхнийхээ үндсээр уулс амьсгална Цэнгэг усныхаа урсгалаар загас амьсгална Цэнхэр тэнгрийнхээ гүнд од амьсгална Цээжнийхээ халуун хайраар хүмүүн амьсгална Амь гэдэг амьсгалын тоо! Амьдрал гэдэг хайрлахын ухаан! Миний амьсгал хүний зүрхэнд шингэнэ Хүний амьсгал ч миний зүрхэнд таса... Эр хүн уул хоёр
21:19
,
2011-04-02
.. Бичигдсэн:
ӨВӨРТ ГАЛ АСАЖ ТҮРИЙНД УС ШУУГИНА ХЭМЭЭХ БҮЛЭГ ШҮЛЭГ
.. Холбоос
Эр хүн уул хоёр
Сүүтэй газраасаа тэнгэр мөрлөн өндийсөн Сүлжсэн гэрэл дунд зулай цайран дүнхийсэн Хормой бэлд нь хонины хүүхэд уралдаж тоглосон Хоёр мөрөн дээр нь нар, сар ургаж, жаргасан Дүнжгэрхэн Дөлөн цэнхэр уул мину! Эрээн хорвоог сэтгэлдээ багтааж Ээлжлэх зууны цувааг ухаанаараа холбосон Дэлхийн заяаг хайраараа өлгийдөн тэвэрч Дээлийнхээ тоосыг хүлгийнхээ салхиар гөвсөн Ханагархан Ханийн түшээ эр мину! Эрэг, элэг ижилхэн эмтэрдэг ч Эр хүн, уул адилхан өтөлдөг ч Хоёр биенийхээ шархыг битүүлэн нөхөлцөж Хорвоог нөмөрлөн ханхайлцаж байх юм Алга дарамхан газар нь ч утгаар ширээ... Шүлэг
10:39
,
2011-04-02
.. Бичигдсэн:
ӨВӨРТ ГАЛ АСАЖ ТҮРИЙНД УС ШУУГИНА ХЭМЭЭХ БҮЛЭГ ШҮЛЭГ
.. Холбоос
Шүлэг
Хорвоо ерөөсөө Хоёрхон утастай морин хуур! Жаргалынх нь утсыг нэг дуугарахад Би ирсэн Зовлонгийнх нь утсыг нэг чичрэхэд Аав буцсан... Хорвоо ерөөсөө Хоёрхон өнгөтэй бор хоног! Шар нарыг нь мандахад Ээж, өрмөө юүлсэн Шаазар сарыг хиртэхэд Эмээ, зулаа өргөсөн 1985 он Ж. Раднаадаргиа Нэхий өлгий
16:00
,
2011-04-01
.. Бичигдсэн:
ӨВӨРТ ГАЛ АСАЖ ТҮРИЙНД УС ШУУГИНА ХЭМЭЭХ БҮЛЭГ ШҮЛЭГ
.. Холбоос
Нэхий өлгий
Өлгий зардаггүй он цагт Төрсөн хүүхэд билээ, би! Суран бүстэй хонин өлгийг Сунгаж жийсэн эр билээ, би! Эсгий үнэг, миний тоглоом Ээжийн бүүүвэй, миний хөгжим Хонины сүүл, миний хөхөлт Хонгор аргал, миний живх ээ! Эхийн хэвлийд амилсан ангаахай Нэхий хэвлийд бойжсон дэгдээхэй Борви тэнийж, эр хүн болсон ч Бор өлгийгөө мартах учиргүй ээ! Арьсан өлгийдөө уйлан байж Ангир уураг амтлан шимсэн Хонин өлгийдөө үнэгчлэн байж Хорвоод дуудах нэрээ авсан Өвөртлөөд жаахан, ээжийгээ суухад Өлгийгөө санан, уйлдаг байсан Ээжийнхээ мөөмийг өлгийдөө эрж Инээд гэртээ нэмдэг байсан Миний тоглоом эсгий... Би хүн долгионы хүлээн авагч
16:00
,
2011-04-01
.. Бичигдсэн:
ӨВӨРТ ГАЛ АСАЖ ТҮРИЙНД УС ШУУГИНА ХЭМЭЭХ БҮЛЭГ ШҮЛЭГ
.. Холбоос
Би хүн долгионы хүлээн авагч
Үндэс, газрийн шорооноос миний хоолыг гуйна Үндэс дэлхийн дэлэн! Далдхан заяа нь газар руу ургана Дарайдаг заяа нь тэнгэр өөд ургана Ус, үүлний амьсгалаас миний ундыг гуйна Ус дэлхийн нулимс! Ургах заяа нь чулууны гал хүлхэж, шуугин эрэглэнэ Ундлах заяа нь цэцгийн бал түүж, хүн рүү эргэнэ Бүсгүй, алтан хэвлийгээсээ амь ихэрлүүлнэ Бүсгүй сэтгэлийн дарс! Эхнэр заяа нь эрчүүдийнхээ хийморьт сан тавина Ижий заяа нь ургийн хэлхээг уургаараа холбоно Би, дэлхийг хөхөж, сэтгэлийн дарс зооголсон Хүн долгион! Би, орчлонгийн нууцыг уншиж галигласан Хүлээн авагч! Салх... Хятадын цагаан хэрэм
10:42
,
2011-04-01
.. Бичигдсэн:
ӨВӨРТ ГАЛ АСАЖ ТҮРИЙНД УС ШУУГИНА ХЭМЭЭХ БҮЛЭГ ШҮЛЭГ
.. Холбоос
Хятадын цагаан хэрэм
Зуун зуун жилийн Зулай бяцлаж атиралдсан Түмэн газрын цагаан хэрмэнд Бум буман амь дүүжлээтэй Хажуу ухаанаа цусаараа зуурч Найман метр гаргаж өндөрлөсөн Хурдан хүлэгтний нутгаас хумсалж Найм, ес хүргэж давхарласан Түмэн газрын Саарал луу Түүхийн харгуй дээр Шээс алдана Хүчирхэг Хүннү үе үе уулгалан Хүйсний нүхээр нь сүлбэнэ Шоргоолж шиг луухаан Гурван зуун жил бужигнахад Шорон шиг хэрэм Гурван зуун жил архирахад Хатны гол усаа ширгэтэл Хар дараад сэрээгүй ээ! Ганьсу муж газар хагартал Гайд аваад сэхээгүй ээ! Хөлдүү сүүдэртэй цагаан хэрэм Шарласан түүхтэй! Хүннү өвгийн хэнт... Шүлэг
19:21
,
2011-03-31
.. Бичигдсэн:
ӨВӨРТ ГАЛ АСАЖ ТҮРИЙНД УС ШУУГИНА ХЭМЭЭХ БҮЛЭГ ШҮЛЭГ
.. Холбоос
Шүлэг
Алаг чулуу илбэсэн Салхиа амьсгалж төрсөн Алтайнхаа чулууны амттай Усаа залгилж өтөлнө Билүү чулуу гэж хэлүүтээ Миний зулай битүүрсэн Билгүүн сүрлэг эх орноо Чулуугаар нь эхэлж таньсан Хол явахдаа манайхан Нутгийнхаа чулууг өвөртөлдөг Хорвоогоос буцахдаа буурлууд Нугийнхаа чулууг дэрлэдэг. 1984 он Ж.Раднаадаргиа ... Чингис мэндлэхүйн шүлэг
11:55
,
2011-03-30
.. Бичигдсэн:
ӨВӨРТ ГАЛ АСАЖ ТҮРИЙНД УС ШУУГИНА ХЭМЭЭХ БҮЛЭГ ШҮЛЭГ
.. Холбоос
Чингис мэндлэхүйн шүлэг
Долоон бурхан тоглосон Дорнын номхон тэнгэрт Долоон өнгийн солонго Домгонд татсан өдөр Өүлэн эхийн аминаас Хүйн уяа алдуулсан Хөхөмдөг гэгээ татсан Туурган уулс цуурайтахад Тулганы гал дүрсхийсэн Сангийн утаа угалзрахад Судрын ном хөгжсөн Шарсан мах анддаггүй Шар зурхайчийн шооны нүхнээс Босоо цагаан гэрэл ойход Бороо гэнэт шаагьсан Булш манасан хүн чулуу Босож хөлд ороход Хэрлэн мөрөн хэлд орж Хээтэй долгисоор шуранхайлсан Тал дүүрэн хүлэг Торгон эгшгээр үүрсэхэд Бөртийх ч үүлгүй тэнгэрт Бөртэ чоно тоглосон Хөх толботой Тэмүүжиний Атгасан божгор гарт Хамаг Монголы... Монгол газар шороо
20:39
,
2011-03-29
.. Бичигдсэн:
ӨВӨРТ ГАЛ АСАЖ ТҮРИЙНД УС ШУУГИНА ХЭМЭЭХ БҮЛЭГ ШҮЛЭГ
.. Холбоос
Монгол газар шороо
Буурал түүхийн өчигдөр Нижигнэж байсан улаан харгуйтай Буулганд зүтгэсэн үхэр тэргээр Нүүж явсан хөнгөн гунигтай Тоотой хэдэн насаа эхлэхдээ Тохмын чинээг нь өөриймсөн эзэгнэдэг Алтан амьсгалаа татан буцахдаа Алдын чинээнийг нь өмлөн эзэлдэг Дөрөө мялаасан цагаан сүүгээр Дөрвөн зүгтээ тосрон нивчсэн Дээж цацалтай газар шороо Дэлхийд ганцхан Монгол шороо! Асаатай галтай өргөөгөөр тамгалж Алтан соёмбо элгэнд нь мандуулсан Хүннү, Сүннүтэй өвөг зууны Хүн чулуугаар онголж тахисан Хувилгаан дээдэс нь эргэн төрөхөд Хурдан хүлэг нь босоо унадаг Хуур хүнгэнэж, найр эхлэ... Тоонон дээрх орчлон
19:28
,
2011-03-29
.. Бичигдсэн:
ӨВӨРТ ГАЛ АСАЖ ТҮРИЙНД УС ШУУГИНА ХЭМЭЭХ БҮЛЭГ ШҮЛЭГ
.. Холбоос
Тоонон дээрх орчлон
Хүслийн үзүүрт тэгшхэн тогтсон Хүрдэн дугуй тоонон дээрх Бөмбөрцөг шиг гал тойрон Бүлээн үүл бүжиг хатирна. Манхайсан шар нар голлоход Миний анх гялбасан өдрийн орчлон энэ ээ! Хөхөөн дуунд нялхарсан хөвчийн Хөх уулс, өвгөдтэй хоймор завилна. Цээж тарлан уулын энгэр дээр Цэнхэр ишиг, яргуйтай майлна. Тулганы гал тэмүүлсэн тоонттр Тухалж миний үзсэн хаврын орчлон энэ ээ! Цаваг ноцоом дүн үдийг Цайрах борооны сувдан дусал шавшина. Хур хөхсөн цэцгийн дэлбээ Хурмастад долоон өнгөөр солонгорно. Цэнхэр хадаг уяатай тооноор Цэхэлж миний үсэглэсэн зуны орчлон энэ ээ! Тоорой ша... { Сүүлийн хуудас } { 3 -р хуудас Нийт хуудасны тоо: 4 } { Дараагийн хуудас } |
Миний талаар:Миний танилцуулга Бичлэгийн сан Найзууд Зургийн цомог ХолбоосуудАнгилалуудӨВӨРТ ГАЛ АСАЖ ТҮРИЙНД УС ШУУГИНА ХЭМЭЭХ БҮЛЭГ ШҮЛЭГАавын дуу Ээжийн сүлсэн цайнаас үүр манхайна хэмээх хөрөг татаасын бүлэг шүлэг Хүний бүсгүй үр хэмээх бүлэг шүлэг Амрагтаа ярьсан нутгийн хөрөг хэмээх бүлэг шүлэг Хуртай зуны аялгуу хэмээх дууны дугараа Эмзэгхэн заяа хэмээх найргийн цацал Сүүлийн бичлэгүүдЭлдүүрчинӨвгөн зээрд Хувь заяа Буянтай ээж Засаг төрийн зандан ширээ Адууны тоостой алгуу Үгүйлсэн сэтгэл Дутуу насалдаггүйн тавилан Цолмон халтар Өндөр зул Ихэр тавилан Эргэх заяа Хуртай зууны аялгуу Учирлахын уянга Аавын гэрийн хоймор НайзуудНар өвөртөлсөн уул |