Сэтгэлийн ганганаа

Тулгатай галын дэргэд дуу хазаарлахуй

        Тулгатай галын дэргэд дуу хазаарлахуй
Халцгай, халцгай!... гээд шидчихмээр
Халуун үг дэнсэлж
Туурга түшээтэй хуур ивэлгэн
Тулгатай галын дэргэд дуу хазаарлахуй
Сэтгэлийн сэдрээ бор шархнаас
Сэм сэмхэн нулимс гэлдэрнэ
Өвөр налсан хуурын бөмбөрөөнд
Өнгө нь олддоггүй хорвоо хөлрөхөд
Хүсэл хяслыг буцалган буцалган самарч
Хөх торгон аялгуутай дуугаа сүлэхүй
Айл айлын гадаа
Алаг шаазгай шагширч бууна
Туйлсан тавиланг зайдан уургалж
Тулгатай галын дэргэд дуу эмээллэхүй
Тоононы шар утаа амтагдаж
Тоорой Баньдын тоос эрцилнэ
Бусгаа учралын гуниг сүүмэлзэж
Буурал эмгэний таяг халтирна
Ташуурсан жаргалыг ташуурдан
Тарчлаасан зовлонг зөөллөж
Тунчиг ариухан хайраа сэржимдэн
Тулгатай галын дэргэд дуу зохиохуй
Зоостой алганы зураасан дунд
Зогдортой арслан, хэрээтэй ноцолдоно
          2002.1.1       Ж.Раднаадаргиа



{ Сүүлийн хуудас } { 105 -р хуудас Нийт хуудасны тоо: 131 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд

ӨВӨРТ ГАЛ АСАЖ ТҮРИЙНД УС ШУУГИНА ХЭМЭЭХ БҮЛЭГ ШҮЛЭГ
Аавын дуу
Ээжийн сүлсэн цайнаас үүр манхайна хэмээх хөрөг татаасын бүлэг шүлэг
Хүний бүсгүй үр хэмээх бүлэг шүлэг
Амрагтаа ярьсан нутгийн хөрөг хэмээх бүлэг шүлэг
Хуртай зуны аялгуу хэмээх дууны дугараа
Эмзэгхэн заяа хэмээх найргийн цацал

Сүүлийн бичлэгүүд

Элдүүрчин
Өвгөн зээрд
Хувь заяа
Буянтай ээж
Засаг төрийн зандан ширээ
Адууны тоостой алгуу
Үгүйлсэн сэтгэл
Дутуу насалдаггүйн тавилан
Цолмон халтар
Өндөр зул
Ихэр тавилан
Эргэх заяа
Хуртай зууны аялгуу
Учирлахын уянга
Аавын гэрийн хоймор

Найзууд

Нар өвөртөлсөн уул