Сэтгэлийн ганганаа

АРДЫН ДУУ

Ардын дуу
Аавын цагаан өргөө дуу дуунд цавцайж
Айлын олон ах нар хуур даран хонов
Зүрхнээс төрж хуурнаас эгшиглэсэн
Ардын дууны уяхан аялгуу
Зүр гур зөрсөн уулсын ташланг ч мэлмэрээх
Аргагүй сайхан дуу
Шүүдэрт буусан одыг бүүвэйлэнхэн хонов
Шүлгийн энэ мөрийг тэрлэнхэн бичив
дуучин ах нарын хоолой цээлсэн ирэхэд
дууны мөрийг даган бодлын шувуухай ниссэн
дугарааны хулыг хоёр гар булгинхан хонов
Нутгаа дуурайж төрсөн бүсгүйн хайрыг дуулахад
Нулимстай нойтон алчуур гар үёсхэн хайрсан ч
Үлгэрийн гэмээр залуугийн болзоо товолсон дуу
Үүдэт мөнгөн гэрийн тооноор хоймор унасан
Инжний атаа сөглөсөн хошууны донхор ноёны
Эхнэргүй бэлтгэсэн найранд хүүхэд нохой цугласан
Хатуу зарлиг буулган олон амь хороож
Хатан богтлох ноён өнчин дэрээ базалсаан
Нутгаа дуурайж төрсөн бүсгүйн хайрыг дуулахад
Нуга талын таана хэнзрэн хэнзрэн найгасан
Үйлийн заяаг сөрсөн харц хосын мишээл
Үүрийн тэнгэр цэлмээж өрх татах шиг болсон
Ус үёс үёсхэн чагнан чагнан харгиатаж
Уяхан аялгуунд нийцрэн товолзонхон урссан
Уулын ногоон зоог сар дэрлэн мэлтийж
Уянгын цагаан шөнө бүжин илбэж хоносон
Ж Раднаадаргиа 1982 он


Сэтгэгдэл үлдээх

{ Сүүлийн хуудас } { 97 -р хуудас Нийт хуудасны тоо: 131 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд

ӨВӨРТ ГАЛ АСАЖ ТҮРИЙНД УС ШУУГИНА ХЭМЭЭХ БҮЛЭГ ШҮЛЭГ
Аавын дуу
Ээжийн сүлсэн цайнаас үүр манхайна хэмээх хөрөг татаасын бүлэг шүлэг
Хүний бүсгүй үр хэмээх бүлэг шүлэг
Амрагтаа ярьсан нутгийн хөрөг хэмээх бүлэг шүлэг
Хуртай зуны аялгуу хэмээх дууны дугараа
Эмзэгхэн заяа хэмээх найргийн цацал

Сүүлийн бичлэгүүд

Элдүүрчин
Өвгөн зээрд
Хувь заяа
Буянтай ээж
Засаг төрийн зандан ширээ
Адууны тоостой алгуу
Үгүйлсэн сэтгэл
Дутуу насалдаггүйн тавилан
Цолмон халтар
Өндөр зул
Ихэр тавилан
Эргэх заяа
Хуртай зууны аялгуу
Учирлахын уянга
Аавын гэрийн хоймор

Найзууд

Нар өвөртөлсөн уул



:-)
 
xaax