Сэтгэлийн ганганаа

Говьд

Говьд
Гоёо таанны үнэр цоргисон солонгон говьд
Голио нөмрөг донгодож ардын үлгэр жаргаанам
Олон ихэс дээдсийн онгодын хүлэгтэй говьд
Очихын жаргал дундаа толгой эргэн төөрнөм
дөрвөн зүгээ алдаад сэрүүн зүүдэлж үзлээ
дөрөөгүй хүлэг ээ халаагаад зүүдээ шүлэглэж өрлөө
Жирэвгэр зэрэглээ залгилаад амны цангаа гарлаа
Жирэлзэх зээр тоолоод тоогоо алдаж хоцорно
Хайлмаг улаан нар намайг яг л дагаастай
Хадган цэнхэр тэнгэрээ атан тэмээд шүргээстэй
Сар зүүсэн заг санаан дотор ургаастай
Сайхан зантай говийхонд очихын хүсэл дэврээстэй
Хээтэй шаргал манхан хэлд орон шаргих юм
Хэнийг ч болов тосон хөлд орон дөхөх юм
Сандуу мэндүү салхины сахилгагүй гэдэг дэндүү
Санаанд үгүй байтал тас хийтэл шүгэлдэх юм
Тэнгэр нь талаа дэлгээд буттай тоглоод жилийнэ
Тэнгэрээ дагасан тал нь намайг дагуулаад цэлийнэ
Айлууд нь яг л алдуурсан цагаан унага аа
Ар өвөргүй чавхдаад олдохын арга алга аа
Үүл хүртэл төөрөөд бороо хур үлгэрийнх ээ
Үлэг гүрвэл ч домогшоод өндөг яс нь үзмэрийнх ээ
Хатуу загийнхаа үндэстэй хүйн уяатай эрчүүд
Халхын сайхан заяагаар манхныхаа эгшгийг хуурдана
Хайлмаг улаан нар намайг яг л дагаастай
Хадган цэнхэр тэнгэрээ атан тэмээд шүргээстэй
Айлууд нь яг л алдуурсан цагаан унага аа
Ар өвөргүй чавхдаад олдохын арга алга аа
Ж Раднаадаргиа 2007.02.11

Сэтгэгдэл үлдээх

{ Сүүлийн хуудас } { 66 -р хуудас Нийт хуудасны тоо: 131 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд

ӨВӨРТ ГАЛ АСАЖ ТҮРИЙНД УС ШУУГИНА ХЭМЭЭХ БҮЛЭГ ШҮЛЭГ
Аавын дуу
Ээжийн сүлсэн цайнаас үүр манхайна хэмээх хөрөг татаасын бүлэг шүлэг
Хүний бүсгүй үр хэмээх бүлэг шүлэг
Амрагтаа ярьсан нутгийн хөрөг хэмээх бүлэг шүлэг
Хуртай зуны аялгуу хэмээх дууны дугараа
Эмзэгхэн заяа хэмээх найргийн цацал

Сүүлийн бичлэгүүд

Элдүүрчин
Өвгөн зээрд
Хувь заяа
Буянтай ээж
Засаг төрийн зандан ширээ
Адууны тоостой алгуу
Үгүйлсэн сэтгэл
Дутуу насалдаггүйн тавилан
Цолмон халтар
Өндөр зул
Ихэр тавилан
Эргэх заяа
Хуртай зууны аялгуу
Учирлахын уянга
Аавын гэрийн хоймор

Найзууд

Нар өвөртөлсөн уул



:-)
 
xaax