Сэтгэлийн ганганаа

Би чамдаа хайртай

Би чамдаа хайртай
Унаганыхаа нүдэнд хоёулаа эрхэльё
Уран гараа өгөн гүүн зэлрүүгээ гунхдаг
Уулынхаа нүдэн нуур шиг тормойсон
Уянгын цээнэн алчууртай дунжаа минь
Хайртай гэж халуун хацар дээр чинь
Уруулаараа нэг хэльё
Ханилъя гэж инээдийг чинь гэрэвштэл
Харцаараа нэг хэльё
далийн ягаан цэцэгний өнгө бүдэгрүүлж төрсөн
дасах аргадах сэтгэлийн өрх дэвүүлэн өссөн
дуучин удамтай танхи цагаан охин чи
дурлалын минь тэнгэрт жиргэсэн шувуухай
Санчигны чинь үсэээр оролдон намирсан
Салхийг чинь хөглөн байж хэльё
Санааны зөрөг дээр учирсан
Сайхан сайхан залуусаас харамлаж хэльё
Би чамдаа хайртай
Орчлонгийн гэгээн заяат хүмүүн
Онцолж нэг нэгэндээ хэлдэг мөртлөө
Олон хүн чамд шивнэхгүй энэ үгийг
Онгон зүрхнийхээ галаас таслан барьж хэльё
Ээжийн чинь баруун чихийг хангинатал хэльё
Ээмэгний чинь шигтгээнд нар инээтэл хэльё
Хүлэг морио эвшээн баярлатал хэльё
Хүүхэн заяаг чинь дэрвэн баястал хэльё
Би чамдаа хайртай
 Ж Раднаадаргиа 1980

Сэтгэгдэл үлдээх

21:47 , 2014-09-30 .. Бичсэн: Ариунаа (зочин)
ямар сайхан шүлэг вээ

{ Сүүлийн хуудас } { 62 -р хуудас Нийт хуудасны тоо: 131 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд

ӨВӨРТ ГАЛ АСАЖ ТҮРИЙНД УС ШУУГИНА ХЭМЭЭХ БҮЛЭГ ШҮЛЭГ
Аавын дуу
Ээжийн сүлсэн цайнаас үүр манхайна хэмээх хөрөг татаасын бүлэг шүлэг
Хүний бүсгүй үр хэмээх бүлэг шүлэг
Амрагтаа ярьсан нутгийн хөрөг хэмээх бүлэг шүлэг
Хуртай зуны аялгуу хэмээх дууны дугараа
Эмзэгхэн заяа хэмээх найргийн цацал

Сүүлийн бичлэгүүд

Элдүүрчин
Өвгөн зээрд
Хувь заяа
Буянтай ээж
Засаг төрийн зандан ширээ
Адууны тоостой алгуу
Үгүйлсэн сэтгэл
Дутуу насалдаггүйн тавилан
Цолмон халтар
Өндөр зул
Ихэр тавилан
Эргэх заяа
Хуртай зууны аялгуу
Учирлахын уянга
Аавын гэрийн хоймор

Найзууд

Нар өвөртөлсөн уул



:-)
 
xaax