Сэтгэлийн ганганаа

ЧУЛУУН ГЭРИЙНХЭЭ ЭЗЭГТЭЙД

Чулуун гэрийнхээ эзэгтэйд
Чи бид хоёрын тоглоомын гэр
Цэцгэн дундаа л байна чимэг ээ
Салаа харгуйг хорин жил дагасан ч
Сайхан л санагдаж байна чи минь
Тоглоомын ч гэлээ чимэг ээ
Тоонот нэг гэртэй байжээ
Томоогүйхэн ч гэлээ тийм ээ
Толгой нэг тэй амьдарч явжээ
Бүсгүй хүнгүй айлын байдал орж
Бүр тохь тухаа алдчихаж гэр минь
Эр хүнгүй айлын ажил задарч
Энд тэндгүй адуу мал тасарчихаж тэгнээ
Тээр жилийн уудалсан цайнаас хойш
Чи надад ахиж цай чанасангүй Чимэг ээ
Орныхоо толгойд шондсон эмээлээс
Ондоо эмээл би чамд зассангүй тиймээ
Хол ойрын морьтон манайд бас бууж байж
Хоймор засаатай идээнээс амсаж гарч
Айлыг дээдэлж бэлэг сэлт өгөөд явж
Адуу малын захаас бас хумьж байж
Айлын эзэн гэртээ ирснийх
Адуу малдаа яаран мордлоо
Хүний хорвоод аав ээж болж явсных
Хүүхэн чамдаа шүлэг зориулмаар санагдлаа
Чухам чинийхээ хаягийг би мэдэхгүй ч
Чулуун гэрээ би мэднээ Чимгээ
Хүний орчлонгийн нэгэн жаргал
Хүүхдийн тоглоомноо дэлгээтэй байна
Тоглоомын ч гэлээ чимэг ээ
Тоонот нэг гэртэй байжээ
Томоогүйхэн ч гэлээ тийм ээ
Толгой нэг тэй амьдарч явжээ
Ж Раднаадаргиа   1984


Сэтгэгдэл үлдээх

{ Сүүлийн хуудас } { 53 -р хуудас Нийт хуудасны тоо: 131 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд

ӨВӨРТ ГАЛ АСАЖ ТҮРИЙНД УС ШУУГИНА ХЭМЭЭХ БҮЛЭГ ШҮЛЭГ
Аавын дуу
Ээжийн сүлсэн цайнаас үүр манхайна хэмээх хөрөг татаасын бүлэг шүлэг
Хүний бүсгүй үр хэмээх бүлэг шүлэг
Амрагтаа ярьсан нутгийн хөрөг хэмээх бүлэг шүлэг
Хуртай зуны аялгуу хэмээх дууны дугараа
Эмзэгхэн заяа хэмээх найргийн цацал

Сүүлийн бичлэгүүд

Элдүүрчин
Өвгөн зээрд
Хувь заяа
Буянтай ээж
Засаг төрийн зандан ширээ
Адууны тоостой алгуу
Үгүйлсэн сэтгэл
Дутуу насалдаггүйн тавилан
Цолмон халтар
Өндөр зул
Ихэр тавилан
Эргэх заяа
Хуртай зууны аялгуу
Учирлахын уянга
Аавын гэрийн хоймор

Найзууд

Нар өвөртөлсөн уул



:-)
 
xaax