Сэтгэлийн ганганаа

Эргэн санагдах буриад алгуу

Эргэн санагдах буриад алгуу
Сарны дор хос цоохор морьтой
Сайхан ч эр ханхайж явахдаа
Буугаад, мордож болдоггүй
Буриад айлд саатаж суулаа л...
Буцалсан цайтай оргисон
Буриад дууны аялгуунаас
Булаг бургиад байх л...
Босоод гарахын аргагүй л...
Тунгал нүдэн сэвгэр
Эрх аялгуугаар өлгийдөнө л..
Тулгатай буриад туургатны
Элэгний эгшиг өөриймсөг л...
Басган нь ч Басгаан!
Баавай нь ч Баавай!
Хэнтий цэнхэртээд л...
Хэрлэн мэлтрээд аргагүй л...
Жороо сайвар аялгуу
Жороо эргүүлээд горигүй л...
Зоны гүндүүгүй ааш
Зүрх рүү цутгаад хэцүү л...
Насан бага, хар нүдэнгийн
Нааданхай сэтгэлийг гамнамаар л...
Тоотой хоногийн тоосонд
Тоомсоргүй дарагдах гуниг л...
Сарны дор хос цоохор морьтой
Салхи өвөртлөн давхиж явахдаа
Буцаад ирнэ гэж хэлээд
Буриад дуутай мордсон л...
Цаана, наанын гэнэхэн учрал
Морин шалаа, ацан нүүдэлтэй л...
Цантай санчиг намираад байх л...
Цастай Хэнтий шуураад дуулдах л...
1995он             Ж.Раднаадаргиа

Сэтгэгдэл үлдээх

{ Сүүлийн хуудас } { 51 -р хуудас Нийт хуудасны тоо: 131 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд

ӨВӨРТ ГАЛ АСАЖ ТҮРИЙНД УС ШУУГИНА ХЭМЭЭХ БҮЛЭГ ШҮЛЭГ
Аавын дуу
Ээжийн сүлсэн цайнаас үүр манхайна хэмээх хөрөг татаасын бүлэг шүлэг
Хүний бүсгүй үр хэмээх бүлэг шүлэг
Амрагтаа ярьсан нутгийн хөрөг хэмээх бүлэг шүлэг
Хуртай зуны аялгуу хэмээх дууны дугараа
Эмзэгхэн заяа хэмээх найргийн цацал

Сүүлийн бичлэгүүд

Элдүүрчин
Өвгөн зээрд
Хувь заяа
Буянтай ээж
Засаг төрийн зандан ширээ
Адууны тоостой алгуу
Үгүйлсэн сэтгэл
Дутуу насалдаггүйн тавилан
Цолмон халтар
Өндөр зул
Ихэр тавилан
Эргэх заяа
Хуртай зууны аялгуу
Учирлахын уянга
Аавын гэрийн хоймор

Найзууд

Нар өвөртөлсөн уул



:-)
 
xaax