Сэтгэлийн ганганаа

Нутгийн зураг

Үүлэн хээ шаглан шуугьсан
Усны урсгалаас манан татна
Өглөөний цагаан хяруутай ниссэн
Улиасны навч шувуудтай буцна
Унах алдсан нэрсний
Амтыг авсан хүүхдүүд инээлдэнэ
Уулын харгуйд тодрох морьтны
Найман ганзаганд салхи ээдэрнэ
Нар нь буцсан хангайн
Намар аа гэдэг ийм л дээ
Ирж яваа шувуудын
Зэл цуваанаас шуранхай татна
Эгшиг цалгисан нуурын
Жирвэлзэх мандал угалз татална
Хотон дунд тоглосон
Ишиг хурганд зэргэлээ эрхэлнэ
Хот айлын бүсгүйн
Энгэрийн товчинд гэрэвшээ эргэнэ
Ханшаа нээсэн хангайн
Хавар аа гэдэг ийм л дээ
Эрэг шөргөөсөн сарлагийн бухны
Нивсгэр савганд шүүдэр сондорлоно
Эргэн цайрах хур борооны
Намиираа дусалд цэцэг солонгорно
Уяж сойсон хүлгийн
Уран туурайд гийнгоо хургана
Ууж суугаа айрагны
Уусах амт дуу хуурдана
Зургийн ногоон хангайн
Зун аа гэдэг ийм л дээ
Хадны улаан үнэгний
Шаравсан сүүлнээс цас бударна
Харуй асгасан голын
Сартай мөснөө жавар бусгана
Айлчны сураг дуулган
Алаг шаазгай уяанаа шагширна
Манарсан ууртай харзанд
Малын бүлэээн жим шавна
Өдөр нь богиноссон хангайн
Өвөл өө гэдэг ийм л дээ
Үзэг бариад суухад
Нутгын зураг иймэрхүү
Үг хөглөөд уншихад
Нулимс мэлтрээд тиймэрхүү
Холын алтан нутаг
Бодогдоод ирэхээр өндөлзүүлнэ
Хорвоо чиний жамаар
Буурайгаад ирэхээр гэгэлзүүлнэ
Хүний богино амьдралын
Хүсэл хясал ийм л дээ
Ж Раднаадаргиа 1999 он

Сэтгэгдэл үлдээх

{ Сүүлийн хуудас } { 41 -р хуудас Нийт хуудасны тоо: 131 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд

ӨВӨРТ ГАЛ АСАЖ ТҮРИЙНД УС ШУУГИНА ХЭМЭЭХ БҮЛЭГ ШҮЛЭГ
Аавын дуу
Ээжийн сүлсэн цайнаас үүр манхайна хэмээх хөрөг татаасын бүлэг шүлэг
Хүний бүсгүй үр хэмээх бүлэг шүлэг
Амрагтаа ярьсан нутгийн хөрөг хэмээх бүлэг шүлэг
Хуртай зуны аялгуу хэмээх дууны дугараа
Эмзэгхэн заяа хэмээх найргийн цацал

Сүүлийн бичлэгүүд

Элдүүрчин
Өвгөн зээрд
Хувь заяа
Буянтай ээж
Засаг төрийн зандан ширээ
Адууны тоостой алгуу
Үгүйлсэн сэтгэл
Дутуу насалдаггүйн тавилан
Цолмон халтар
Өндөр зул
Ихэр тавилан
Эргэх заяа
Хуртай зууны аялгуу
Учирлахын уянга
Аавын гэрийн хоймор

Найзууд

Нар өвөртөлсөн уул



:-)
 
xaax