Сэтгэлийн ганганаа

Алтаадын давааны арван гурван овооны домог

Алтаадын давааны арван гурван овооны домог
Алтаадын даваа-тэнгэрийн даваа!
Даваа өөд өгсөхөд
Бодонгийн хамар чихэн дээр тачигнаж
Бугын амьсгаа нүүрэн дээр пургина
Давааны овоо-сэтгэлийн овоо!
Дөрөө мултлахад
Хангарьдтай голын овоогоо
Ханан дугуй арван хоёр овоо тойрно
Хушны самар алган дээр унана
Хуруу түлэм рашаан хормой дор бургина
Үүлний цагаан салхи магнай хага ташна
Үрээхэн морины хөх мах чичирнэ
Тэнгэр нь өндөр хангайн даваан дээр
Тэрлэгэн дээл үрээ морьтой тэвдэж ирлээ
Уулын хүү унаган хүлэг хоёрын
Урт харгуйг л даган даган ирлээ
Буурал хангайн домог гэдэг домог!
Бууж тухлан сэтгэл задлахад
Аврага мог...


Нутгийн хүн

Сандуутай мод ыг сар нартай нь солгой аялсан
Сарлагийн шарыг салхи сөргүүлэн зайдалж унасан
Салан палан зангаар задгай дуу алдсан
Санаа цагаан эртэй Замын хүзүүнд уулзав аа
Олон жил ирсэнгүй дээ толгой сэгсэрлээ
Одоо таних хүн цөөрөө дөө шүүрс алдлаа
Алтаадын зун ч ногоон торго доо сэтгэл сэвэлзлээ
Аав чинь ч хүүгийндээ ирсэн дээ харц нь тогтлоо
Халуун шатахаас өмнө гээд гаансаа түрийлэв
Хайнзан гуай амьд золгоорой доо аминчлан хэлэв
Унасан буурин дээрээ хөрвөөгөөрэй ухаан нэмэв
Уулынхаа овоо дээр буугаарай хайр өгөв
Сандуутай модыг исгэрээд унтаа салхи сэрээсэн
Сарлагийн шараа давираад халхгар хан...


Дуунд мөнхөрсөн ээж

Дуунд мөнхөрсөн ээж
Энгэсэггүй цагаан ээж минь
дууны нугалаан дотор байдаг юм
Эгшиглээд л залууханаараа гунхалзана
Энгэрт унасан баярын нулимсны
Толин бөмбөлд ч сууж байдаг юм
Инээмсэглээд л сайхнаараа гялалзана
дулаахан сэтгэлийнхээ гол хойморт
дуунд мөнхөрсөн ээжийгээ залсан юм
Үнсүүлээд л хөтөлж явдаг юм
Өтөлж яваа өвөө ч гэлээ би
Өврөөс нь гараагүй нялх амьтан шүү дээ
Үргэлж мөөмөө хөхөж зүүдэлдэг юм
Энгэсэггүй цагаан ээж минь
дууны нугалаан дотор байдаг юм
Эгшиглээд л замбуулинг мэгшүүлдэг юм
Ж Раднаадаргиа 2004 11  17

...


Нутгийнхаа агаарт явна

Нутгийнхаа агаарт явна
Агаар сайхан байна
Онгоц өндөөр ниснээ гэж
Архангайд ирээд байна
Одоохон хүү нь очлоо гэж
Унаган нутаг ээж хоёртойгоо
Утсаар сая ярилаа гэж
Холбоон дээрээс ээж минь
Хоёр хөл газар хүрэхгүй шахам
Баярласандаа инээд алдан
Байдаг хурдаараа харьж яваа
Ээжийн урдаас дүү нар
Уралдан тосож оччихоод
Эхнийх нь гэрээдээ эргэж гүйхэд
Урдаас нь аав тосож байгаа
Утсаар ярьсан миний яриа
Ус нутгийнхнаар тарж байгаа
Наран дээр очоод ирж байгаа мэт л
Намайг тэд хүлээж байгаа
Алсын уулс зэрэглээн дунд
Тасарч нийлэн алхаж байгаа
Агаарйн хөлөг газардах зүг рүү
Тал талаасаа ирж яваа
Агаар сайхан байна
Онгоц...


Нутгийн зураг

Үүлэн хээ шаглан шуугьсан
Усны урсгалаас манан татна
Өглөөний цагаан хяруутай ниссэн
Улиасны навч шувуудтай буцна
Унах алдсан нэрсний
Амтыг авсан хүүхдүүд инээлдэнэ
Уулын харгуйд тодрох морьтны
Найман ганзаганд салхи ээдэрнэ
Нар нь буцсан хангайн
Намар аа гэдэг ийм л дээ
Ирж яваа шувуудын
Зэл цуваанаас шуранхай татна
Эгшиг цалгисан нуурын
Жирвэлзэх мандал угалз татална
Хотон дунд тоглосон
Ишиг хурганд зэргэлээ эрхэлнэ
Хот айлын бүсгүйн
Энгэрийн товчинд гэрэвшээ эргэнэ
Ханшаа нээсэн хангайн
Хавар аа гэдэг ийм л дээ
Эрэг шөргөөсөн сарлагийн бухны
Нивсгэр савганд шүүдэр сондорлоно
Эргэн цайрах хур боро...


{ Сүүлийн хуудас } { 3 -р хуудас Нийт хуудасны тоо: 3 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд

ӨВӨРТ ГАЛ АСАЖ ТҮРИЙНД УС ШУУГИНА ХЭМЭЭХ БҮЛЭГ ШҮЛЭГ
Аавын дуу
Ээжийн сүлсэн цайнаас үүр манхайна хэмээх хөрөг татаасын бүлэг шүлэг
Хүний бүсгүй үр хэмээх бүлэг шүлэг
Амрагтаа ярьсан нутгийн хөрөг хэмээх бүлэг шүлэг
Хуртай зуны аялгуу хэмээх дууны дугараа
Эмзэгхэн заяа хэмээх найргийн цацал

Сүүлийн бичлэгүүд

Элдүүрчин
Өвгөн зээрд
Хувь заяа
Буянтай ээж
Засаг төрийн зандан ширээ
Адууны тоостой алгуу
Үгүйлсэн сэтгэл
Дутуу насалдаггүйн тавилан
Цолмон халтар
Өндөр зул
Ихэр тавилан
Эргэх заяа
Хуртай зууны аялгуу
Учирлахын уянга
Аавын гэрийн хоймор

Найзууд

Нар өвөртөлсөн уул