Сэтгэлийн ганганаа

Шөнийн анир

                      Шөнийн анир
Саламгар цагаан үүлний цоорхойд
Сархинаган цоохор саран, бөгөн бөгөн эргэнэ
Асгарсан зэгээн гэрлийг хөглөж
Алдуурсан дуу, гэгэн гэгэн гэлдэрнэ
Үдэд, униараа ууж сохтдог уулсын бараа
Үдшийн шөнөдөө бүүдийн сүүтийн баарагнана
Элсний хээнд шургасан салхины сэвээ алдарна
Эсгий гэрийн хаяанд айраг хөхүүрээ гижигдэнэ
Чонын нүдний гэрэл үүрэндээ унтарна
Чогчигоны далавчин дээр уулины дуу унтана
Хүйтэн хавх нүхнийхээ бурхийг сахина
Хүмүүний бодол зүүднийхээ хүлгийг эмээллэнэ
Буурал манан амран амран модний мөчирт гогцоорно
Буяны цагаан мөртэй ч зүл бадамлан жаргана
Шөнийн амьдрал гэгч зэгэрлээ шиг урсана
Шүүрс алдах хэрэггүй ээ зүрх бүхэн цохилно
Салимгар цагаан үүлний цоорхойд
Сархинаган цоохор саран бөгөн бөгөн эргэнэ
Асгарсан зэгээн гэрлийг хөглөж
Алдуурсан дуу гэгэн гэгэн гэлдэрнэ.
                 1994.5.25 он        Ж.Раднаадаргиа

Сэтгэгдэл үлдээх

{ Сүүлийн хуудас } { 110 -р хуудас Нийт хуудасны тоо: 131 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд

ӨВӨРТ ГАЛ АСАЖ ТҮРИЙНД УС ШУУГИНА ХЭМЭЭХ БҮЛЭГ ШҮЛЭГ
Аавын дуу
Ээжийн сүлсэн цайнаас үүр манхайна хэмээх хөрөг татаасын бүлэг шүлэг
Хүний бүсгүй үр хэмээх бүлэг шүлэг
Амрагтаа ярьсан нутгийн хөрөг хэмээх бүлэг шүлэг
Хуртай зуны аялгуу хэмээх дууны дугараа
Эмзэгхэн заяа хэмээх найргийн цацал

Сүүлийн бичлэгүүд

Элдүүрчин
Өвгөн зээрд
Хувь заяа
Буянтай ээж
Засаг төрийн зандан ширээ
Адууны тоостой алгуу
Үгүйлсэн сэтгэл
Дутуу насалдаггүйн тавилан
Цолмон халтар
Өндөр зул
Ихэр тавилан
Эргэх заяа
Хуртай зууны аялгуу
Учирлахын уянга
Аавын гэрийн хоймор

Найзууд

Нар өвөртөлсөн уул



:-)
 
xaax