Сэтгэлийн ганганаа

Нохойн хүзүүвчинд зүүх шүлэг

            Нохойн хүзүүвчинд зүүх шүлэг
Цавьдар сарыг саарал салхи маажна
Цанхигар туяа цонхны тоос үнсэнэ
Цаашилдаггүй наашилдаг зовлон нохойн дуу тойрно
Цагаан эрвээхэй зүл зэрэн далавчаа хуйхална
Эргэж хуйрганасан гунигтай шөнийн язруутсан бодол
Эгчмэд бүсгүйн хөх тэмтрэн эрээ цээрээ алдана
Хаа нэгтэй чоно улин хөнжил сэвнэ
Харцны зөөлөнг хатуу нь эсгэж муу ёролно
Цавагны ярзайснаар оосоргүй од орж гарна
Цагийн зүү нас эвхэн тойргоо даган сажилна
Шар шувуу хөх цохионы элэг сэвтээн сөөнгөтөнө
Шанд булгийн ус жирвэлзээн дундаа хар дарна
Данхтай цай гашилж хоносон нулимстай шөнө
Дарстай лонхны бөглөө мултлалгүй унтахад хэцүү!
Шөнжин хуцсан хоточ нохдын улаан хүзүүвчинд
Шүлэг зүүж өгье! гэтэл гашуун үгс бужигнана
Нохойгүй байж болохгүй зэгэл шөнө олонтой
Номхон явж болохгүй зэвүүн хүн олонтой
Дуу нулимсны дугараа ээлжилж байдаг
Дутуу насны гаслантай хорвоог үйлээр нь алгадчихъя!
         1998.7.22 он        Ж.Раднаадаргиа



{ Сүүлийн хуудас } { 109 -р хуудас Нийт хуудасны тоо: 131 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд

ӨВӨРТ ГАЛ АСАЖ ТҮРИЙНД УС ШУУГИНА ХЭМЭЭХ БҮЛЭГ ШҮЛЭГ
Аавын дуу
Ээжийн сүлсэн цайнаас үүр манхайна хэмээх хөрөг татаасын бүлэг шүлэг
Хүний бүсгүй үр хэмээх бүлэг шүлэг
Амрагтаа ярьсан нутгийн хөрөг хэмээх бүлэг шүлэг
Хуртай зуны аялгуу хэмээх дууны дугараа
Эмзэгхэн заяа хэмээх найргийн цацал

Сүүлийн бичлэгүүд

Элдүүрчин
Өвгөн зээрд
Хувь заяа
Буянтай ээж
Засаг төрийн зандан ширээ
Адууны тоостой алгуу
Үгүйлсэн сэтгэл
Дутуу насалдаггүйн тавилан
Цолмон халтар
Өндөр зул
Ихэр тавилан
Эргэх заяа
Хуртай зууны аялгуу
Учирлахын уянга
Аавын гэрийн хоймор

Найзууд

Нар өвөртөлсөн уул