Сэтгэлийн ганганаа

Бөөрөнхий хорвоо




                                            Бөөрөнхий хорвоо
Саран наран толгой дээгүүр эргэсэн
Салхи усан хормой доогуур эргэсэн
Сайхан муухай дундуур эргэсэн
Салж хагацааж ирж учруулсан хорвоо
Ургах гандах жим дундуураа эргэсэн
Уруудах өгсөх амьсгал соливцоон эргэсэн
Өсөх өтлөх өнгө сүлжээн эргэсэн
Өглөгч тэнийж харамч атгасан хорвоо
Гал дүрэлзэж ус ширгэж эргэсэн
Газар тоосорч харгуй халзарч эргэсэн
Морьд үүрсэж ноход боргож эргэсэн
Монгол мэхийж түнш хямсалзсан хорвоо
Цусаар харааж тосоор ерөөж эргэсэн
Цуугаар  дуурсаж гуйлгаар далдарч эргэсэн
Шорондоо зуд орондоо зунтай эргэсэн
Шороондоо үндэс тэнгэртээ  одтой хорвоо
Хуур дуугарч худалч инээж эргэсэн
Хурим олширч хулгайч сүүтгэнэж эргэсэн
Буундаа сум гуундаа бурхантай эргэсэн
Боссон нь сууж унтсан нь сэрдэг  хорвоо
Үнэн худал дэнсэн  дээрээ тэрсэлдсэн бөөрөнхий
Өнгө мөнгө амьдрал дээрээ сүлэлдсэн бөөрөнхий
Үхэх төрөх үйлэн дээрээ зэрэгцсэн бөөрөнхий
Өчнөөн агсарч  төчнөөн аргадсан ч бөөрөнхий хорвоо
                                      Ж Раднаадаргиа  1995



Сэтгэгдэл үлдээх

{ Сүүлийн хуудас } { 101 -р хуудас Нийт хуудасны тоо: 131 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд

ӨВӨРТ ГАЛ АСАЖ ТҮРИЙНД УС ШУУГИНА ХЭМЭЭХ БҮЛЭГ ШҮЛЭГ
Аавын дуу
Ээжийн сүлсэн цайнаас үүр манхайна хэмээх хөрөг татаасын бүлэг шүлэг
Хүний бүсгүй үр хэмээх бүлэг шүлэг
Амрагтаа ярьсан нутгийн хөрөг хэмээх бүлэг шүлэг
Хуртай зуны аялгуу хэмээх дууны дугараа
Эмзэгхэн заяа хэмээх найргийн цацал

Сүүлийн бичлэгүүд

Элдүүрчин
Өвгөн зээрд
Хувь заяа
Буянтай ээж
Засаг төрийн зандан ширээ
Адууны тоостой алгуу
Үгүйлсэн сэтгэл
Дутуу насалдаггүйн тавилан
Цолмон халтар
Өндөр зул
Ихэр тавилан
Эргэх заяа
Хуртай зууны аялгуу
Учирлахын уянга
Аавын гэрийн хоймор

Найзууд

Нар өвөртөлсөн уул



:-)
 
xaax