Сэтгэлийн ганганаа

Дотуур байранд үлдсэн бага нас

                  Дотуур байранд үлдсэн бага нас
Өвлийн шөнө би, дотуур байрын пийшин налан зогсоно
Өрөөсөн оймсны цоорхой өсгийд холгосон хөл хорсоно
Хөдсөн дээлийн өврөөс шарсан хуруудны үнэр цоргино
Хөдөөгийн хүүхдийн сэтгэл, гэрээ санан гүйнэ
Өлөн салхитай жавар хивэн, үхэр хотондоо яраглана
Өвөөгийн, мангастай үлгэр дэрлэн, дүү хоймортоо дугжирна
Тулганы гал, шар гэрлээрээ ээжийн гэзгийг сүлжинэ
Туулай, гэрийн утааны үзүүрт шургаж, нохойны дуунаас цочно
Байрын багшийн Унтаарай! гэх дуу тасхийн хаалгаар орж гарна
Баавай галчийн том сүүдэр, пийшингийн амнаа босож сууна
Цагаан сарыг тоолсон сэтгэл, сарын холд гэгэлзэнэ
Чөлөө өгөхгүй бол оргоно гэж ахлах ангийн ах уруу татна
Том хээрээ толгодын нөмөрт аргимжаад, аав гэртээ орно
Тогоо дүүрэн махаа ээж, гуулин төмпөнд гаргана
Хүүгээ эргэх юм сан гэж өвөө, мааниа тасалж үг өднө
Хүүдийтэй домбон саахраа эмээ, өөрөөсөө харамлаж хадгална
Маргаашийн асуугдах хичээл толгойд эс эргэнэ
Малын жим даган, хулжсан нойр даваа өгсөж дэгдэнэ
Гэрээ санана гэдэг их хэцүү!, өглөө босоход гудас нойтон!
Гэнэн бага нас гэдэг хэцүү!, хүүхдээс нуугаад бүтээчихнэ
Хөөрхөн бага нас минь дотуур байрын пийшин налан зогсоно
Хүн оролдвол уйлчих, ойрхон нулимстай зогсоно
Хөх нимгэн дэвтэртээ гэвч, дүүрэн Онцтой зогсоно
Хүүхэд шоглож огт үзээгүй, дулаахан санаатай зогсоно
                   1991.9.18       Ж.Раднаадаргиа

Сэтгэгдэл үлдээх

17:07 , 2011-04-20 .. Бичсэн: jaku
time anda chi ch vnen ym bichsen bna shvv

{ Сүүлийн хуудас } { 100 -р хуудас Нийт хуудасны тоо: 131 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд

ӨВӨРТ ГАЛ АСАЖ ТҮРИЙНД УС ШУУГИНА ХЭМЭЭХ БҮЛЭГ ШҮЛЭГ
Аавын дуу
Ээжийн сүлсэн цайнаас үүр манхайна хэмээх хөрөг татаасын бүлэг шүлэг
Хүний бүсгүй үр хэмээх бүлэг шүлэг
Амрагтаа ярьсан нутгийн хөрөг хэмээх бүлэг шүлэг
Хуртай зуны аялгуу хэмээх дууны дугараа
Эмзэгхэн заяа хэмээх найргийн цацал

Сүүлийн бичлэгүүд

Элдүүрчин
Өвгөн зээрд
Хувь заяа
Буянтай ээж
Засаг төрийн зандан ширээ
Адууны тоостой алгуу
Үгүйлсэн сэтгэл
Дутуу насалдаггүйн тавилан
Цолмон халтар
Өндөр зул
Ихэр тавилан
Эргэх заяа
Хуртай зууны аялгуу
Учирлахын уянга
Аавын гэрийн хоймор

Найзууд

Нар өвөртөлсөн уул



:-)
 
xaax