Сэтгэлийн ганганаа

Хонь манасан шөнийн шүлэг

Хонь манасан шөнийн шүлэг
Хорвоогийн намуун шөнө гадаа налайн ирэхгүй
Хорьдын цагаан сарны сүүн туяаг дэвс ч
Хот дүүрэн сүргийнхээ халуун амьсгаан дор
Холын буман одны гялалзахыг ажин суухад
Унтах нойроо хүн, гэртээ орхидог юм билээ
Ухаан улам саруулсаж, сэрүүн хонодог юм билээ
Униарт цэнхэр уулс дэргэд ирэн дүнхийгээд
Урсгал голын эгшиг чихнээ яруу хөөмийлөөд
Сартай шөнийн байгаль зүүрмэглэдэггүй юм билээ
Сайхан цэцгийн шивнээ тасардаггүй юм билээ
Өргөө цагаан гэрт шөнөжин айраг шуугиад
Өвсний ширхэг бүрээс шүүдрийн дусал сувдраад
Таанын сэвшээ шөнөдөө айраг усгэдэг юм билээ
Талын цагаан шөнө, хургуй хонодоггүй юм билээ
Эхийн гайхам бүүвэй, тунгалаг агаарт халгиад
Энхэр үрс нойрсохдоо бэлгийн зүүдээр мишээгээд
Саруул шөнийн хорвоо бүүвэйн дуутай юм билээ
Сар нь дуунд хоргодсоор хээр хонодог юм билээ
Хорвоогийн намуун шөнө гадаа налайн ирэхүй
Хорьдын цагаан сарны сүүн туяаг дэвс ч
Хот дүүрэн сүргийнхээ халуун амьсгаа дор
Холын буман одны гялалзахыг ажин суухад
Унтах нойроо хүн, гэртээ орхидог юм билээ
Ухаан улам саруулсаж сэрүүн хонодог юм билээ.
1970он Ж.Раднаадаргиа

Сэтгэгдэл үлдээх

{ Сүүлийн хуудас } { 99 -р хуудас Нийт хуудасны тоо: 131 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд

ӨВӨРТ ГАЛ АСАЖ ТҮРИЙНД УС ШУУГИНА ХЭМЭЭХ БҮЛЭГ ШҮЛЭГ
Аавын дуу
Ээжийн сүлсэн цайнаас үүр манхайна хэмээх хөрөг татаасын бүлэг шүлэг
Хүний бүсгүй үр хэмээх бүлэг шүлэг
Амрагтаа ярьсан нутгийн хөрөг хэмээх бүлэг шүлэг
Хуртай зуны аялгуу хэмээх дууны дугараа
Эмзэгхэн заяа хэмээх найргийн цацал

Сүүлийн бичлэгүүд

Элдүүрчин
Өвгөн зээрд
Хувь заяа
Буянтай ээж
Засаг төрийн зандан ширээ
Адууны тоостой алгуу
Үгүйлсэн сэтгэл
Дутуу насалдаггүйн тавилан
Цолмон халтар
Өндөр зул
Ихэр тавилан
Эргэх заяа
Хуртай зууны аялгуу
Учирлахын уянга
Аавын гэрийн хоймор

Найзууд

Нар өвөртөлсөн уул



:-)
 
xaax