Сэтгэлийн ганганаа

Жинчин

                         Жинчин
Газрын зулай бор уулс цувж яваа юм шиг
Галбын хүрэн атнуудын тавхай гялалзаж шуухирна
Цаст өвлийн жавар өм цөм үсэрнэ
Цуваа жингийн сүүлд хүрэл хонх дүнгэнэнэ
Үнгэн лоовуузны соронд өвлийн жавар бүлээснэ
Үстэй дээлийн өвөрт шилийн домог зүүрмэглэнэ
Үүрийн жингийн өмнө үдлэх газар товлогдоно
Үлгэрийн хөх Монгол, замын ядаргаагаа сэгсэрнэ
Цаст жавар яран араглын гал бадарна
Цай тосны үнэрт уулын энгэр бялуурна
Бээжин Жанжхүүгийн эд бараа тэмээний дэргэд бээрнэ
Бэрх Манж зан, жинчний тохуунд алгадуулна
Дорнын гялаан мичид мөнгөн товчноо тонгойно
Дарьгангын мөнгөн баавар хүлгийн зоонд гэгээтнэ
Жингийн дээрэмчин Хятад ясан савхтайгаа төөрнө
Жинчний даамал бөх толгод дэрлэн халхайна
Үүрийн цагаан туяанаар тэнгийн аяаа тэнчээлж
Үдийн газрын бараатай тэмээн жин хөдөлнө
Луухааны ногоотой хуйцаа Дотор газараа царцана
Нутгийн торгон дээс цайгаа чанан угтана
Газрын зулай бор уулс цувж яваа юм шиг
Галбын хүрэн атнуудын тавхай гялалзаж шуухирна
Улираа цагийн улбаанд жинчний зураг иймэрхүү
Уулс Монголын түүхэнд Хятад ухаан халуухаан!.
      1994.07.1      Ж.Раднаадаргиа

Сэтгэгдэл үлдээх

{ Сүүлийн хуудас } { 95 -р хуудас Нийт хуудасны тоо: 131 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд

ӨВӨРТ ГАЛ АСАЖ ТҮРИЙНД УС ШУУГИНА ХЭМЭЭХ БҮЛЭГ ШҮЛЭГ
Аавын дуу
Ээжийн сүлсэн цайнаас үүр манхайна хэмээх хөрөг татаасын бүлэг шүлэг
Хүний бүсгүй үр хэмээх бүлэг шүлэг
Амрагтаа ярьсан нутгийн хөрөг хэмээх бүлэг шүлэг
Хуртай зуны аялгуу хэмээх дууны дугараа
Эмзэгхэн заяа хэмээх найргийн цацал

Сүүлийн бичлэгүүд

Элдүүрчин
Өвгөн зээрд
Хувь заяа
Буянтай ээж
Засаг төрийн зандан ширээ
Адууны тоостой алгуу
Үгүйлсэн сэтгэл
Дутуу насалдаггүйн тавилан
Цолмон халтар
Өндөр зул
Ихэр тавилан
Эргэх заяа
Хуртай зууны аялгуу
Учирлахын уянга
Аавын гэрийн хоймор

Найзууд

Нар өвөртөлсөн уул



:-)
 
xaax