Сэтгэлийн ганганаа

Идэр есийн хөрөг

Идэр есийн хөрөг
Хээрийн борхон ятуу
Дэр дэрхийн нисэж
Тэнгэрийн жигүүрээ хумин
Бууцны хөлд тонгос бөртөсхийнэ
Хайнаг ортоомын голцуухан
Нэмнээтэй бяруу шүдлэн
Эврийн жавраа сэгсэрч
Энгэр хээлэн чихар чихар холхино
Цанхигар нарны наагуур
Цасан хялмаа гялалзаж
Сормуусны үзүүрт солонгорон
Хурууны өндөг чим чим хайрна
Явган шогшоо салхи
Явуулын цагаан үүлээ
Тогоотой усанд шумбуулж
Толгод дамнуулан хуйлан элдэнэ
Үүрийн жавар уясаах сортой
Үнэг хөх хадны нөмөрт
Үлийн бор оготоно зүүдлэн
Үе үе сэртэсхийн унтана
Сарьдаг уулын тагт
Сарлагийн бухны хэвтэрт дулаацавч
Хад цохио нь хөлдүү царгиж
Хамаг модод нь сэрвэсхийн шуугина
Хүүшлэх сүүдэр даган
Хөх жавар өвөлжөө рүү мөлхөвч
Гэрийн утааны үзүүрт ороолгуулж
Голийн мөс тас тас алгадана
Орог саарал чонын
Овооны үсийг босгон
Орсон буурын шүд
Олон бээрийн алсаас хяхар хяхархийнэ
Хөл доороос боссон
Хөвчийн цагаан чандага
Өвлийн богино өдөр шигээ
Үзэх нүдний үзүүрт гялс гялсхийнэ
1985он Ж.Раднаадаргиа



Сэтгэгдэл үлдээх

{ Сүүлийн хуудас } { 82 -р хуудас Нийт хуудасны тоо: 131 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд

ӨВӨРТ ГАЛ АСАЖ ТҮРИЙНД УС ШУУГИНА ХЭМЭЭХ БҮЛЭГ ШҮЛЭГ
Аавын дуу
Ээжийн сүлсэн цайнаас үүр манхайна хэмээх хөрөг татаасын бүлэг шүлэг
Хүний бүсгүй үр хэмээх бүлэг шүлэг
Амрагтаа ярьсан нутгийн хөрөг хэмээх бүлэг шүлэг
Хуртай зуны аялгуу хэмээх дууны дугараа
Эмзэгхэн заяа хэмээх найргийн цацал

Сүүлийн бичлэгүүд

Элдүүрчин
Өвгөн зээрд
Хувь заяа
Буянтай ээж
Засаг төрийн зандан ширээ
Адууны тоостой алгуу
Үгүйлсэн сэтгэл
Дутуу насалдаггүйн тавилан
Цолмон халтар
Өндөр зул
Ихэр тавилан
Эргэх заяа
Хуртай зууны аялгуу
Учирлахын уянга
Аавын гэрийн хоймор

Найзууд

Нар өвөртөлсөн уул



:-)
 
xaax