Сэтгэлийн ганганаа

Орсон буур

Орсон буур
Хавирах шүднээс нь төмрийн дуу гарна
Хантайрсан шилнээс цармын цас бударна
Шуухиран дайрахад морины чих унана
Шувуу шиг суухад талын зоо хотолзоно
Орсон бууртай таарсан Хээрийн саарал
Оцойн сууж зүрхлэхгүй  бутны ард булталзана
Ширээ хүрэн ингэнүүд  буурын салхинд унана
Хүрээ дугуй наран бөхнөөс зүүгдэж сандчина
Цангасан амаараа жавар залгилж аагархана
Цагаан өвс ганцыг ч таслалгүй жавхайна
Төө сүүлээрээ мөсөн мөндөр шидэлнэ
Төрсөн зангаа  тавган тавхайгаараа няцална
Орсон бууртай шүлэгний үг үргэж бут үсэрнэ 
Олон тэмээтэй говиор хулжин цахилж давхина
Тэмээгээ цуглуулж  яваа тэнхээтэй бор өвгөний
Тэвдээгүй сэтгэл дунд л торомтой тоглож тогтоно
Ширээ хүрэн ингэнүүд буурын салхинд унаастай
Хүрээ дугуй наран бөхнөөс зүүгдэж сандчаастай
Хавирах шүднээс төмрийн дуу гараастай 
Хантайрсан шилнээс цармын цасбудраастай
Ж Раднаадаргиа 1995 он





Сэтгэгдэл үлдээх

{ Сүүлийн хуудас } { 81 -р хуудас Нийт хуудасны тоо: 131 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд

ӨВӨРТ ГАЛ АСАЖ ТҮРИЙНД УС ШУУГИНА ХЭМЭЭХ БҮЛЭГ ШҮЛЭГ
Аавын дуу
Ээжийн сүлсэн цайнаас үүр манхайна хэмээх хөрөг татаасын бүлэг шүлэг
Хүний бүсгүй үр хэмээх бүлэг шүлэг
Амрагтаа ярьсан нутгийн хөрөг хэмээх бүлэг шүлэг
Хуртай зуны аялгуу хэмээх дууны дугараа
Эмзэгхэн заяа хэмээх найргийн цацал

Сүүлийн бичлэгүүд

Элдүүрчин
Өвгөн зээрд
Хувь заяа
Буянтай ээж
Засаг төрийн зандан ширээ
Адууны тоостой алгуу
Үгүйлсэн сэтгэл
Дутуу насалдаггүйн тавилан
Цолмон халтар
Өндөр зул
Ихэр тавилан
Эргэх заяа
Хуртай зууны аялгуу
Учирлахын уянга
Аавын гэрийн хоймор

Найзууд

Нар өвөртөлсөн уул



:-)
 
xaax