Сэтгэлийн ганганаа | |
Хүн хүнээсээ нуугдаж чаддаггүй
20:14
,
2011-05-10
.. Бичигдсэн:
Ээжийн сүлсэн цайнаас үүр манхайна хэмээх хөрөг татаасын бүлэг шүлэг
..
0
сэтгэгдлүүд
.. Холбоос
Хүн хүнээсээ нуугдаж чаддаггүй Алаг нүдэн үрс минь Нуугдан тоглож байна Ах нь эхлээд дүүгээсээ Нуугдах болж байна Хөөрхөн дүүгээ харсаар байтал Хөшигний араар орчихоод Одоо болсоон Олоорой гэх юм Харсаар байсан дүү нь Хаанаас олохгүй байхав Хөшиг яраад л бөөн Хөөрөөн баясаан болох юм Дүрлэгэр нүдэн үрс минь Нуугдан тоглож байна Дүү нь бас ахаасаа Нуугдах болж байна Авдрын хажууд очоод Алаг нүдээ аньчихаад Одоо боллоо Олоорой гэх юм Харсаар байсан ах нь Хаанаас олохгүй байхав Энд байна гээд л Инээдэм дуу болох юм Аавын хөөрхөн үрс Тоглож байгаа болохоор Аль алинаа олохооргүй Хаанаас нуугдаж чадах вэ? Хүн хүнээсээ нуугдаж чаддаггүй Эрхэм нэг ёс Хүүхдийн ариун сэтгэлд ч Совингоор байдаг байх нь... 1976он Ж.Раднаадаргиа Сэтгэгдэл үлдээх { Сүүлийн хуудас } { 74 -р хуудас Нийт хуудасны тоо: 131 } { Дараагийн хуудас } |
Миний талаар:![]() Миний танилцуулга Бичлэгийн сан Найзууд Зургийн цомог ХолбоосуудАнгилалуудӨВӨРТ ГАЛ АСАЖ ТҮРИЙНД УС ШУУГИНА ХЭМЭЭХ БҮЛЭГ ШҮЛЭГАавын дуу Ээжийн сүлсэн цайнаас үүр манхайна хэмээх хөрөг татаасын бүлэг шүлэг Хүний бүсгүй үр хэмээх бүлэг шүлэг Амрагтаа ярьсан нутгийн хөрөг хэмээх бүлэг шүлэг Хуртай зуны аялгуу хэмээх дууны дугараа Эмзэгхэн заяа хэмээх найргийн цацал Сүүлийн бичлэгүүдЭлдүүрчинӨвгөн зээрд Хувь заяа Буянтай ээж Засаг төрийн зандан ширээ Адууны тоостой алгуу Үгүйлсэн сэтгэл Дутуу насалдаггүйн тавилан Цолмон халтар Өндөр зул Ихэр тавилан Эргэх заяа Хуртай зууны аялгуу Учирлахын уянга Аавын гэрийн хоймор НайзуудНар өвөртөлсөн уул |