Сэтгэлийн ганганаа

Унага тамгалсан оройн шүлэг

Унага тамгалсан оройн шүлэг
Бар өдрийн хонгор салхи
Байн байн тамганы гал үлээнэ
Дүрэлзэн хөгжсөн утаагүй гал
Дөрвөн тотго дөлөөрөө долооно
Гангийн хаттай саран тамга
Галын элчинд сухай шиг улайна
Алтан намрын шар нар
Айргийн хөхүүрт шуугина
Ууган унаганы эмнэг гуян дээр
Улайссан тамгыг дурайтал дарахад
Гар сарвайтал цамнан туйлж
Газар хотолзоон агаар самарна
Толгод жирэлзтэл тоосоороо тоглон
Тормон үүл шивэртэл янцгааж
Инээдэн дунд унага уралдан
Их талын хаяаг сунгана
Энэ айлын адуу бараг л
Зээрэн зүстэй Саран тамгатай
Энэ жилийн зэл хүлэг нь ч
Зээрэн зүстэй Саран тамгатай
Саран тамгаа мялаан тавьсан
Сарлагийн өрөмнөөс тос дусална
Санахаас аргагүй улаалзай хацарт
Сартай нартай дугараа барина
Жилийн жилд монголын намар
Зэл зэлээр хүлэг нэмэн
БАр өдрийн найранд саатаж
Байн байн дуулж хононо
1986он Ж.Раднаадаргиа


Сэтгэгдэл үлдээх

17:44 , 2022-03-20 .. Бичсэн: Лувсандорж (зочин)
Ямар гоё шүлэг вэ

{ Сүүлийн хуудас } { 75 -р хуудас Нийт хуудасны тоо: 131 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд

ӨВӨРТ ГАЛ АСАЖ ТҮРИЙНД УС ШУУГИНА ХЭМЭЭХ БҮЛЭГ ШҮЛЭГ
Аавын дуу
Ээжийн сүлсэн цайнаас үүр манхайна хэмээх хөрөг татаасын бүлэг шүлэг
Хүний бүсгүй үр хэмээх бүлэг шүлэг
Амрагтаа ярьсан нутгийн хөрөг хэмээх бүлэг шүлэг
Хуртай зуны аялгуу хэмээх дууны дугараа
Эмзэгхэн заяа хэмээх найргийн цацал

Сүүлийн бичлэгүүд

Элдүүрчин
Өвгөн зээрд
Хувь заяа
Буянтай ээж
Засаг төрийн зандан ширээ
Адууны тоостой алгуу
Үгүйлсэн сэтгэл
Дутуу насалдаггүйн тавилан
Цолмон халтар
Өндөр зул
Ихэр тавилан
Эргэх заяа
Хуртай зууны аялгуу
Учирлахын уянга
Аавын гэрийн хоймор

Найзууд

Нар өвөртөлсөн уул



:-)
 
xaax