Сэтгэлийн ганганаа

Нутгийн нэртэй авдар

                                                                                              Өвөг эцэг Б.Жалбуу агсны дурсгалд
Нутгийн нэртэй авдар
Хөрөө, харуулын дуу тавин жил тасраагүй
Хүний хөл, далан жил тасраагүй
Будаг, цавуу, мод, цайны үнэр ханхалсан
Багахан таван ханат-өвгийн минь өргөө байлаа
Сар хоноглодог уулынхаа модыг л шинжиж явдаг
Салхи тогтдог талынхаа цэцгийг л ажиж суудаг
Өнгө хийцийн хослолыг уул талаасаа олдог
Өгөөмөр сэтгэлтэй буурал-өвөг эцэг минь байлаа
Алхан хээний голд эрхэлсэн буга согоо хоёр
Эв нь мэдэгддэггүй цунгийн хушин авдарны
Эгцрэх нүүрэн дээр дэгдэн тоглож байдаг
Ийм тавьцтай айлууд
Алтаадынхан байлаа
Ат хөглөсөн ч эвдэрч үзээгүй авдар гэж
Амтай бүхэнд Алтаадынхны тавьц яригддаг байлаа
Усны уртад цуурайтсан өвөг эцгийн ур ухаан
Унасан нутгаа алдаршуулж дууны насыг авсан
Хотод алба хаадаг Арын хангайнхны
Ховор ганган тавилгын дунд таны авдар байна
Ажиглаж хараад байвал буга согооны нь нүд
Амгалан сайхан төрхөөрөө амьд хөдлөөд байна
Цуулбар унины мод таньдаг улс-Алтаадынхан гэж байна
Цуурай урчууд төрүүлсэн нутаг-Алтаад л гэж байна
Уран Жалбуу гуайн эвийн харуул Алтаадад олон гэнэ
Уул Алтаадын цэцэг ч дутуу өнгөгүй гэлцэнэ ээ!
1983он   Ж.Раднаадаргиа



{ Сүүлийн хуудас } { 72 -р хуудас Нийт хуудасны тоо: 131 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд

ӨВӨРТ ГАЛ АСАЖ ТҮРИЙНД УС ШУУГИНА ХЭМЭЭХ БҮЛЭГ ШҮЛЭГ
Аавын дуу
Ээжийн сүлсэн цайнаас үүр манхайна хэмээх хөрөг татаасын бүлэг шүлэг
Хүний бүсгүй үр хэмээх бүлэг шүлэг
Амрагтаа ярьсан нутгийн хөрөг хэмээх бүлэг шүлэг
Хуртай зуны аялгуу хэмээх дууны дугараа
Эмзэгхэн заяа хэмээх найргийн цацал

Сүүлийн бичлэгүүд

Элдүүрчин
Өвгөн зээрд
Хувь заяа
Буянтай ээж
Засаг төрийн зандан ширээ
Адууны тоостой алгуу
Үгүйлсэн сэтгэл
Дутуу насалдаггүйн тавилан
Цолмон халтар
Өндөр зул
Ихэр тавилан
Эргэх заяа
Хуртай зууны аялгуу
Учирлахын уянга
Аавын гэрийн хоймор

Найзууд

Нар өвөртөлсөн уул