Сэтгэлийн ганганаа | |
Уухай хүнгэнэнэ
19:27
,
2011-05-13
.. Бичигдсэн:
Ээжийн сүлсэн цайнаас үүр манхайна хэмээх хөрөг татаасын бүлэг шүлэг
..
0
сэтгэгдлүүд
.. Холбоос
Хадам аав М.Сэдэд агсанд Уухай хүнгэнэнэ Найрын түрлэг шиг Уухай хангина Нийлсэн шагайны Уухай хүнгэнэнэ Аяганы ам шиг Дугуй цагаан сум Алгын чинээ Дөрвөлжин цагаан сум Ханан хасааг Халтал ононо Улам улам оноо оруулж Уухай хангинана Газар сурын мэдээ бариулж Ганц хасаа уухай хүнгэнүүлнэ Эгц дээшээ хасаа хөөрч Эргэж малгай дээр бууна Улам улам оноо нэмж Уухай хүнгэнэнэ Тэнцүү өргийн хожлын дүүжин Тэвнийн сүвэгч шиг гялайна Аяганы ам шиг Цэцэн цагаан сум Алгын чинээ Мэргэн цагаан сум Дүүгүүрийн чулуу шиг сүнгэнэж Дүүжинг жингэнэтэл ононо Улам улам оноо нэмж Уухай хүнгэнэнэ Буурал өвгөдийн минь тоглоом Дуун түрлэгтэй Улам улам оноо оруулж Уухай нь хангинаастай! 1984он Ж.Раднаадаргиа Сэтгэгдэл үлдээх { Сүүлийн хуудас } { 71 -р хуудас Нийт хуудасны тоо: 131 } { Дараагийн хуудас } |
Миний талаар:![]() Миний танилцуулга Бичлэгийн сан Найзууд Зургийн цомог ХолбоосуудАнгилалуудӨВӨРТ ГАЛ АСАЖ ТҮРИЙНД УС ШУУГИНА ХЭМЭЭХ БҮЛЭГ ШҮЛЭГАавын дуу Ээжийн сүлсэн цайнаас үүр манхайна хэмээх хөрөг татаасын бүлэг шүлэг Хүний бүсгүй үр хэмээх бүлэг шүлэг Амрагтаа ярьсан нутгийн хөрөг хэмээх бүлэг шүлэг Хуртай зуны аялгуу хэмээх дууны дугараа Эмзэгхэн заяа хэмээх найргийн цацал Сүүлийн бичлэгүүдЭлдүүрчинӨвгөн зээрд Хувь заяа Буянтай ээж Засаг төрийн зандан ширээ Адууны тоостой алгуу Үгүйлсэн сэтгэл Дутуу насалдаггүйн тавилан Цолмон халтар Өндөр зул Ихэр тавилан Эргэх заяа Хуртай зууны аялгуу Учирлахын уянга Аавын гэрийн хоймор НайзуудНар өвөртөлсөн уул |