Сэтгэлийн ганганаа

Намрын бороо

Намрын бороо
Намрын бороо
Намираа шар салхиа сөрөн
Намдана үгүй шир ширхийн цутгана
Хүний ганц ч
Миний л болох ботгон нүдэнгийн
Хүрэн одончуу цув нэвтрээ байлгүй
Хэнз таана даган нүүдэг
Малч Жинжээ гуайн отрын майхан ч
Хээрийн хойморт нэвтрээ байлгүй
Үүл нь өөдөө сөргө тэнгэрт
Үрээ дагуулсан шувууд үймэрнэ
Өд жигүүрээ даахаа больтол нэвтрээ байлгүй
Тэнгэрийн зүүн хаяа
Тэр чигээрээ мэлс мэлсхийнэ
Тэр их гэрэл ч нэвтрээ байлгүй
Хүлгийн чимээ чагнан чагнан
Хүсэх, хясахын тавиланг эдлэн
Хүний бүсгүй үр өсдөг байлгүй
Намрын бороо
Намираа шар салхиа сөрөн
Намдана үгүй шир ширхийн цутгана.
1987 он    Ж.Раднаадаргиа

Сэтгэгдэл үлдээх

{ Сүүлийн хуудас } { 60 -р хуудас Нийт хуудасны тоо: 131 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд

ӨВӨРТ ГАЛ АСАЖ ТҮРИЙНД УС ШУУГИНА ХЭМЭЭХ БҮЛЭГ ШҮЛЭГ
Аавын дуу
Ээжийн сүлсэн цайнаас үүр манхайна хэмээх хөрөг татаасын бүлэг шүлэг
Хүний бүсгүй үр хэмээх бүлэг шүлэг
Амрагтаа ярьсан нутгийн хөрөг хэмээх бүлэг шүлэг
Хуртай зуны аялгуу хэмээх дууны дугараа
Эмзэгхэн заяа хэмээх найргийн цацал

Сүүлийн бичлэгүүд

Элдүүрчин
Өвгөн зээрд
Хувь заяа
Буянтай ээж
Засаг төрийн зандан ширээ
Адууны тоостой алгуу
Үгүйлсэн сэтгэл
Дутуу насалдаггүйн тавилан
Цолмон халтар
Өндөр зул
Ихэр тавилан
Эргэх заяа
Хуртай зууны аялгуу
Учирлахын уянга
Аавын гэрийн хоймор

Найзууд

Нар өвөртөлсөн уул



:-)
 
xaax