Сэтгэлийн ганганаа

Цагаан морин жилийн анхны бороо

Цагаан морин жилийн анхны бороо
Цагаан морин жилийн анхны бороо
Цаана, наанаа амрагтай сэтгэлийн
Цалам, чивцраан чангалж
Цадиг түүхийн буурал тоос суунагласан
Богд Дүнжингаравын зэрэглээнээс цайрч
Бор борхон зүрхний тольт жаргаан
Бодол шиг асгаран асгаран орлоо
Борооны дуслыг чиний шанхнаас амслаа
Нум нь хотолзсон их хотод
Нууцалсан хайрандаа нургин мансуурч
Хайр, бороо хоёрыг шимсхийн
Халамцах яасан жаргалтай юм бэ!
Цагаан морин жилийн мөнгөн борооноор
Цас унаагүй насандаа наадахад яадаг юм бэ!
Төөрөг заяаны шир зурхайд
Төөрсөн гунигаа үргээхэд, нүгэл яах юм бэ!
Чиний хайраар нүгэл хөглөн татлахад
Чихрийн амттай амьдрал урснам
Ая эгшгийг нь чагнан сатаарахад
Агтын турай шиг нижигнэж урснам
Мэлмэрсэн хар нүдний чинь харц
Миний хайранд нэвтэрч урснам
Алаг алагхан заяаг ажихад
Анхнй бороо шиг нижигнэж урснам
1990 он Ж.Раднаадаргиа

Сэтгэгдэл үлдээх

{ Сүүлийн хуудас } { 59 -р хуудас Нийт хуудасны тоо: 131 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд

ӨВӨРТ ГАЛ АСАЖ ТҮРИЙНД УС ШУУГИНА ХЭМЭЭХ БҮЛЭГ ШҮЛЭГ
Аавын дуу
Ээжийн сүлсэн цайнаас үүр манхайна хэмээх хөрөг татаасын бүлэг шүлэг
Хүний бүсгүй үр хэмээх бүлэг шүлэг
Амрагтаа ярьсан нутгийн хөрөг хэмээх бүлэг шүлэг
Хуртай зуны аялгуу хэмээх дууны дугараа
Эмзэгхэн заяа хэмээх найргийн цацал

Сүүлийн бичлэгүүд

Элдүүрчин
Өвгөн зээрд
Хувь заяа
Буянтай ээж
Засаг төрийн зандан ширээ
Адууны тоостой алгуу
Үгүйлсэн сэтгэл
Дутуу насалдаггүйн тавилан
Цолмон халтар
Өндөр зул
Ихэр тавилан
Эргэх заяа
Хуртай зууны аялгуу
Учирлахын уянга
Аавын гэрийн хоймор

Найзууд

Нар өвөртөлсөн уул



:-)
 
xaax