Сэтгэлийн ганганаа

Тунирхал

Тунирхал
Дэнлүү цагаан сарны доор
Дэндүү, дэндүүдээ
Дэндүү тунирхаж
Дээлийн хормой
Гэзэгнийхээ үзүүрийн салхиар
Гэнэт намайг ороолгож
Гэгэлгэн ая сэтгэлд орхин
Гэртээ гүйгээд орчихсон бүсгүй минь
Хоёр салаа гэзэгний чинь
Гурван дараанд хайраа сүлжүүлж
Хонгор насны чинь ягаахан хацарт
Хоёр уруулаа шатаах алдан хүргэж
Мөрөөдлийнхөө алган дээр
Мөлхөж яваа хүү инээлгэн байж
Мөнгөн сарны доор хайр шивнэн
Мөрийг чинь түшсэн минь үнээн!
Тогтсон насандаа гэзэгнийхээ үзүүрээр оролдож
Толгойныхоо сүүдрээр өлмий юунд шүргэнэм бэ?
Хоёр нүдэнд чинь яагаад нулимс цийлж
Хоолой чинь юундаа зангирнам бэ?
Сэтгэлийнхээ улбаан дээр би чамтай
Сэм сэмхэн уулзъя гэж дуудаагүй ээ!
Гэгэлгэн аяар зүрхээ ахин хөндөж
Гэр рүү чинь гүйлгэе гэж бодоогүй ээ!
Зуны цагаан шөнийн тэр тунирхал чинь
Зуун шөнө, миний нойрыг хулжаасан
Эцгээрээ алгадуулахаа больсон цагаас хойш
Эхэлж би тэр шөнө, нулимс унагасан
Энэ шүлгийг чиний гэзгэний үзүүр бичсэн
Эрээн шүү, амьдрал эрээн! гэж надад хэлсэн
Анхны хайр цагийн тоосонд бүдгэрдэггүй юм билээ, гэвч
Амьдрал, олон бүсгүйг эрхлүүлдэггүй юм билээ, гэтэл...
1986 он Ж.Раднаадаргиа



{ Сүүлийн хуудас } { 55 -р хуудас Нийт хуудасны тоо: 131 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд

ӨВӨРТ ГАЛ АСАЖ ТҮРИЙНД УС ШУУГИНА ХЭМЭЭХ БҮЛЭГ ШҮЛЭГ
Аавын дуу
Ээжийн сүлсэн цайнаас үүр манхайна хэмээх хөрөг татаасын бүлэг шүлэг
Хүний бүсгүй үр хэмээх бүлэг шүлэг
Амрагтаа ярьсан нутгийн хөрөг хэмээх бүлэг шүлэг
Хуртай зуны аялгуу хэмээх дууны дугараа
Эмзэгхэн заяа хэмээх найргийн цацал

Сүүлийн бичлэгүүд

Элдүүрчин
Өвгөн зээрд
Хувь заяа
Буянтай ээж
Засаг төрийн зандан ширээ
Адууны тоостой алгуу
Үгүйлсэн сэтгэл
Дутуу насалдаггүйн тавилан
Цолмон халтар
Өндөр зул
Ихэр тавилан
Эргэх заяа
Хуртай зууны аялгуу
Учирлахын уянга
Аавын гэрийн хоймор

Найзууд

Нар өвөртөлсөн уул