Сэтгэлийн ганганаа

Өлзиймаа

Өлзиймаа
Туниа муутай хэдэн халтар шүлгээ
Тарлаж ядан, ирлэх аядсан тэр он цагт
Тунирхал гэрэвшээ нь үргэж амжаагүй Өлзиймаагийн
Тулгарсан алаг нүд, галтай байв аа.
Энгэрийн гурван шилбэнд минь учиг шингээгээгүй
Ээжийн гэрээс мөнгөн аягатай сүү амсаагүй
Тэнгэрийн өнгө, хоймор дэлгэж, өрх татаагүй
Тийм нэгэн Өлзиймаа, зүүдэнд байдаг юм аа
Хазаж шиммээр улаан уруулын баланд согтож
Хайрлаж тэврэм тасам бэлхүүсний туялзаанд гижигдүүлж
Өр зүрхэн дундуур хайр үерлэн, солонг татуулж
Өлзиймаагаас өөр бодолгүй алхаж явав аа
Үйлэнд уран гарын чинь хуруунд бөгж зүүгээгүй
Үрчлээт буурал аавын чинь амрыг эрж үнсүүлээгүй
Ил аргаж яривал хүн амьтны хэл загатнахаар
Ийм нэгэн эрийг чи дурсдаг байх даа!...
Залгисан сарны гэрлээрээ эргэн санаа алдаж
Заяа төөргийн бусгаанд Мөнгөн дөрөө-нөөс цацагдаж
Салаа замын үзүүрт цагаан гэр барин
Сар, нары эргэлтээр холдон холдов оо, хөөрхий!
Зуудаг халтар нохойтой, хот айлын чинь гадаа
Зуурхан хээр хоноод, буцаж нэг үзэв ээ
Зуун зуун учралтай ч хясал ихтэй жамын
Зурагтай замын зоонд нулимстай дуу орхилоо
Хазаж шиммээр улаан уруултай Өлзиймаа
Энгэрийн шилбэнд минь учиг шингээгээгүй ээ!
Хайрлаж тэвэрмээр тасам бэлхүүстэй Өлзиймаа
Ээжийн гараас мөнгөн аягатай сүү амсаагүй ээ!
1992 он               Ж.Раднаадаргиа

Сэтгэгдэл үлдээх

{ Сүүлийн хуудас } { 56 -р хуудас Нийт хуудасны тоо: 131 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд

ӨВӨРТ ГАЛ АСАЖ ТҮРИЙНД УС ШУУГИНА ХЭМЭЭХ БҮЛЭГ ШҮЛЭГ
Аавын дуу
Ээжийн сүлсэн цайнаас үүр манхайна хэмээх хөрөг татаасын бүлэг шүлэг
Хүний бүсгүй үр хэмээх бүлэг шүлэг
Амрагтаа ярьсан нутгийн хөрөг хэмээх бүлэг шүлэг
Хуртай зуны аялгуу хэмээх дууны дугараа
Эмзэгхэн заяа хэмээх найргийн цацал

Сүүлийн бичлэгүүд

Элдүүрчин
Өвгөн зээрд
Хувь заяа
Буянтай ээж
Засаг төрийн зандан ширээ
Адууны тоостой алгуу
Үгүйлсэн сэтгэл
Дутуу насалдаггүйн тавилан
Цолмон халтар
Өндөр зул
Ихэр тавилан
Эргэх заяа
Хуртай зууны аялгуу
Учирлахын уянга
Аавын гэрийн хоймор

Найзууд

Нар өвөртөлсөн уул



:-)
 
xaax