Сэтгэлийн ганганаа

Нууцхан сэтгэлийн өчил

Нууцхан сэтгэлийн өчил
Үйлийн үртэй хорвоогийн шар наранд хөтлүүлж
Өтөлж яваа миний насны цариг дээр учирч
Нялх хонгор шүлэг нэгээр нэмсэн бүсгүйн
Нярайн бүүвэйтэй өврийг сөхөж шивнэх халуухан
Шүүдэр өшгөчсөн уран хөлийнхөө хуруунд
Шүлгийн санаа шиг цэцэгтэй гунхаж ирдэг бүсгүйчүүдээс
Ахин нэгийг хайрлах сэтгэлийн халуун зай
Дахиад надад бас л байж байх нь дээ
Дуу тунасан шөнийн тоононы саран дор
Дугуй торгон мээмэн дээр тэгнэж ханхайсан цээж минь
Дурлал хайранд бялуурч нүдний гал үнсэн
Дунийрч хоносон олон сайхан учралууд минь
Цаашлаад л байна уу? гэтэл наашлаад л байх шиг...
Цантаад л эхлэв үү? гэтэл шүүдэртээд л байх шиг...
Зүүдэн ааштай алаг хорвоогийн алган дээр
Зүүрмэглээд л байгаа юм байлгүй дээ би чинь...
Санан аргадах заяаны элгэнд тормойсон бүсгүй
Санаа алдааж өвгөрөөх ардын дууны нугалаа юм уу?...
Гэгэл бүлээн бодлын гэгэлзээнд мишээсэн бүсгүй
Гэрлэх насны болзооноос төөрч ирсэн зовлон юм уу?...
Уянгаар хэлхээтэй уулын цэцгэнд солонго татах юм
Уйгаар зүлгээстэй амьдралын нугачаанд сэтгэл хагсах юм
Аргагүй амрагийн алтан заяанаас дуу төрөх юм
Аргадаад эргэдэггүй орчлонгийн аашинд л хүн сөхрөх юм
1993 он              Ж.Раднаадаргиа

Сэтгэгдэл үлдээх

{ Сүүлийн хуудас } { 47 -р хуудас Нийт хуудасны тоо: 131 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд

ӨВӨРТ ГАЛ АСАЖ ТҮРИЙНД УС ШУУГИНА ХЭМЭЭХ БҮЛЭГ ШҮЛЭГ
Аавын дуу
Ээжийн сүлсэн цайнаас үүр манхайна хэмээх хөрөг татаасын бүлэг шүлэг
Хүний бүсгүй үр хэмээх бүлэг шүлэг
Амрагтаа ярьсан нутгийн хөрөг хэмээх бүлэг шүлэг
Хуртай зуны аялгуу хэмээх дууны дугараа
Эмзэгхэн заяа хэмээх найргийн цацал

Сүүлийн бичлэгүүд

Элдүүрчин
Өвгөн зээрд
Хувь заяа
Буянтай ээж
Засаг төрийн зандан ширээ
Адууны тоостой алгуу
Үгүйлсэн сэтгэл
Дутуу насалдаггүйн тавилан
Цолмон халтар
Өндөр зул
Ихэр тавилан
Эргэх заяа
Хуртай зууны аялгуу
Учирлахын уянга
Аавын гэрийн хоймор

Найзууд

Нар өвөртөлсөн уул



:-)
 
xaax