Сэтгэлийн ганганаа

Хүрээний цагаан нүрдүүмаа

Хүрээний цагаан нүрдүүмаа
1.
Хүрээний ганган бүжигчид
Тоолин гутал товшино
Хүрээ цагаан Нүрдүүмаа
Жин дугуй шиг эргэнэ
Өсгий цохисон гэзэгний
Үзүүрийн салхи сэрвэлзэнэ
Сувдан дугуй даруулганаас
Сул гэгээ хөөцөлдөнө
Сайхан төрсөн заяанд
Нүдний хор унана
Саран цагаан Нүрдүүмаа
Нүгэл дагуулж бүжнэ
Өдөн цавцгар малгай
Нуман хөмсөг таллана
Өврийн донтой луухаан
Нууцхан шээс алдана
2.
Таг харанхуй шөнийг
Тас тасхийсэн инээдээр
Хүрээний цагаан Нүрдүүмаа
Хүү хүү татна
Сүйх тэрэгтэй данжаад
Хай Нүлдүү гэж бөхөлзөнө
Сүмийн халзан хамба
Хийдээ мартаж бөхөлзөнө
Хүрээний том баячууд
Хөөрөг харшуулж хаадганана
Хүрэн дааман хаалганы
Хүрэл хонх хангинана
Хүдрийн заартай Нүрдүүмаа
Хүрэн шанз товшино
Ардын дууны нугалаа
Аргадаж зэтлэж бөмбөрнө
Сонсон сонсон шүлэглэхүй
Сүнжидмаа цурхирна
Шанага шанагаар нулимс
Шанзнаас асгарна
1999oн           Ж.Раднаадаргиа



{ Сүүлийн хуудас } { 46 -р хуудас Нийт хуудасны тоо: 131 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд

ӨВӨРТ ГАЛ АСАЖ ТҮРИЙНД УС ШУУГИНА ХЭМЭЭХ БҮЛЭГ ШҮЛЭГ
Аавын дуу
Ээжийн сүлсэн цайнаас үүр манхайна хэмээх хөрөг татаасын бүлэг шүлэг
Хүний бүсгүй үр хэмээх бүлэг шүлэг
Амрагтаа ярьсан нутгийн хөрөг хэмээх бүлэг шүлэг
Хуртай зуны аялгуу хэмээх дууны дугараа
Эмзэгхэн заяа хэмээх найргийн цацал

Сүүлийн бичлэгүүд

Элдүүрчин
Өвгөн зээрд
Хувь заяа
Буянтай ээж
Засаг төрийн зандан ширээ
Адууны тоостой алгуу
Үгүйлсэн сэтгэл
Дутуу насалдаггүйн тавилан
Цолмон халтар
Өндөр зул
Ихэр тавилан
Эргэх заяа
Хуртай зууны аялгуу
Учирлахын уянга
Аавын гэрийн хоймор

Найзууд

Нар өвөртөлсөн уул