Сэтгэлийн ганганаа

Алтаадын магтаал

Алтаадын магтаал
Хэлтгий өёөдсөн сарны хэлгийлсэн цагаан гэрэл
Хэцрүү өнхөрсөн нарны бадамласан шаргал туяа
Сэнжтэй хүрэн цохио шогширсон буурал мараа
Сэмжин хээтэй тэнгэр загасан амьтай цээл
Арын номин хангайн шил дээр байдаг юм
Амин хайрын чагтага дунд явдаг юм
Цаг цагын эргэлтэнд зулаа барьж мөргөё
Цай сүүнийхээ дээжээр цацлаа өргөж тахья
Ээлтэй цагаан өргөөгөөрөө мөнх тамгалж нутаглая
Эргэн эргэн төрж хуураа татан жаргая
Заамаа яраагүй өсөж эмнэг сургасан нас
Залбирал учралын гэгээтэй Хатгины шаргал харгуй
Занданшуулаагүй шарилтай Наймганы шар тал
Зад алт алагласан Цагаан чулуутын дэнж
Буян нүглийн зайг зайчланхан байдаг юм
Бурхан шүтээнтэй нутгийн хоймор эзлэн налайдаг юм
Сарлагийн бух мөргөлдсөн дугантын цэнхэр бэл
Саатай торго мэт солонгорсон Алтаадын болор гол
Салхин нөөлөг бүлээсэн Байшинтын дулаан энгэр
Самар өнхөрч тоглосон Хар хушны шивнээ
Уул уулаа түшин найганхан байдаг юм
Учрал баярын магнайг тэнийлгэнхэн баясгадаг юм
Маанийн мөр сийлээстэй Баян улааны хад
Майжиг хүрэн цохиотой Гүрийн гуугийн агь
Малын мөр сийлээтэй Халтарын хүрэн элэг
Могойн сүрэг чуулах Нарангийн налгар эх
Холдсон ойртсон цагийг холбонхон байдаг юм
Хоёр нарны хооронд далланхан дүнхийдэг юм
Анчны ганзага мялаасан Ходонт Номтын хөвч
Аавын гутлын мөртэй Хөх байцын сархиа
Арван гурван овоотой тахилгатай буурал даваа
Аягатай дарс шиг мэлтэрсэн Тахилтын долоон нуур
Түм түжигнэсэн хорвоогийн алган дээр байдаг юм
Төрийн гэгээн сүлдний гол дунд манхайдаг юм
Алтаадын суганаас бургисан Ороохын хүдэрт рашаан
Адуу мал шивээлсэн Асгатын амны ширэг
Булаг мод нь догшин Бургастын эхний байц
Бууж сууж тухалсан Алингэрийн дулаан ам
Раднаадаргиа найрагчийн шүлгэн дунд үнэгчилдэг юм
Аргагүй гавьяат Сүглэгмаагийн дуун дунд шуранхайлдаг юм
давхарлаж дулаалсан гэр шиг пинхийсэн Битүүт
дааган мориор давдаггүй Хацавчийн ханан хаалга
Салхитай уул дэрлэчихдэг хөвчийн домогт анчид
Сартай зэлнээ инээлдсэн улаан хацарт эгч нар
далай жаргалаа сөгнөн амар эрж угтдаг юм
дамбажав хамбадаа залбирч сахиусанд нь явдаг юм
Цаг цагын эргэлтэнд зулаа барьж мөргөё
Цай сүүнийхээ дээжээр цацлаа өргөж тахья
Ээлтэй цагаан өргөөгөөрөө мөнх тамгалж нутаглая
Эргэн эргэн төрж хуураа татан жаргая
Ж Раднаадаргиа 1999 он


Сэтгэгдэл үлдээх

баярлалаа

19:57 , 2012-02-23 .. Бичсэн: С.Гончигдорж (зочин)
Алтаад нутгийн тухай Раднаадаргиа гуайн шүлэг оруулсанд баярлалаа. манай нутаг сайхан нутаг шүү. тариат сумын сургуулийн багш...

{ Сүүлийн хуудас } { 36 -р хуудас Нийт хуудасны тоо: 131 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд

ӨВӨРТ ГАЛ АСАЖ ТҮРИЙНД УС ШУУГИНА ХЭМЭЭХ БҮЛЭГ ШҮЛЭГ
Аавын дуу
Ээжийн сүлсэн цайнаас үүр манхайна хэмээх хөрөг татаасын бүлэг шүлэг
Хүний бүсгүй үр хэмээх бүлэг шүлэг
Амрагтаа ярьсан нутгийн хөрөг хэмээх бүлэг шүлэг
Хуртай зуны аялгуу хэмээх дууны дугараа
Эмзэгхэн заяа хэмээх найргийн цацал

Сүүлийн бичлэгүүд

Элдүүрчин
Өвгөн зээрд
Хувь заяа
Буянтай ээж
Засаг төрийн зандан ширээ
Адууны тоостой алгуу
Үгүйлсэн сэтгэл
Дутуу насалдаггүйн тавилан
Цолмон халтар
Өндөр зул
Ихэр тавилан
Эргэх заяа
Хуртай зууны аялгуу
Учирлахын уянга
Аавын гэрийн хоймор

Найзууд

Нар өвөртөлсөн уул



:-)
 
xaax