Сэтгэлийн ганганаа

Алтаадын замд

Алтаадын замд
Бүргэдийн далавч зулай шүргэнэ
Бүрэнхий манан магнай дээр шивэрнэ
Хавцгай эмжсэн зам нарийн
Хазаар дарсан хүлэг омоглон
Алтаадын уулынхны унадаг морьд
Асган дээр босоо унасан унага
Тэнгэр харж өгсдөг Хацавчын даваанд
Тэнхээ сууж амьсгаа задарсан хүлэг
Том том цохио шиг сарлагууд
Толгой сэжлэн зогсох нь айл ойртосных
Үзэсгэлэнт хангайн хот айл
Үүдэн хоймрын зайнаас харагдана
Аргамжаатай морьд үүрсэх дуулдлаа ч
Айлуудын бараа дөрөөн дор бий
Өгсөж уруудан өдөржин зайсан
Өглөөний харгуй малгай дээр бий
Ж Раднаадаргиа 1980 он

Сэтгэгдэл үлдээх

{ Сүүлийн хуудас } { 35 -р хуудас Нийт хуудасны тоо: 131 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд

ӨВӨРТ ГАЛ АСАЖ ТҮРИЙНД УС ШУУГИНА ХЭМЭЭХ БҮЛЭГ ШҮЛЭГ
Аавын дуу
Ээжийн сүлсэн цайнаас үүр манхайна хэмээх хөрөг татаасын бүлэг шүлэг
Хүний бүсгүй үр хэмээх бүлэг шүлэг
Амрагтаа ярьсан нутгийн хөрөг хэмээх бүлэг шүлэг
Хуртай зуны аялгуу хэмээх дууны дугараа
Эмзэгхэн заяа хэмээх найргийн цацал

Сүүлийн бичлэгүүд

Элдүүрчин
Өвгөн зээрд
Хувь заяа
Буянтай ээж
Засаг төрийн зандан ширээ
Адууны тоостой алгуу
Үгүйлсэн сэтгэл
Дутуу насалдаггүйн тавилан
Цолмон халтар
Өндөр зул
Ихэр тавилан
Эргэх заяа
Хуртай зууны аялгуу
Учирлахын уянга
Аавын гэрийн хоймор

Найзууд

Нар өвөртөлсөн уул



:-)
 
xaax