Сэтгэлийн ганганаа

Хангайн салхитай говийн уул

Хангайн салхитай говийн уул
Үнэгэн шаргал говийн
Үүлэн хээтэй чулуун уул
Бартаат хангайн үзэсгэлэнтэй
Бага газрын чулуун уул
Хүрэн бүсгүйнхээ инээдийг
Цуурай татуулан дүнхийнэ
Хөөст атныхаа бөхийг
дуурайж тогтон ханарна
Намайг зорин очиход
Хангайн салхитай байл уу
Нар нь хөөрсөн хэдий ч
Хадан дундаа байл уу
Хулан ангам говьд
Хус яаж идээшээ вэ
Хайрганд шалбарам үндэс
Хаданд яаж шигдээ вэ
Сэтгэл баахан хөөрснөөс
Чангахан ярьсан юм сан
Сэрвэн бүлээн чулууд
Чагнаж байсан юм сан
Бага газрын чулуу нд
Шүлэгтэй харина гэж амалсаан
Баян говийнхоо ууланд
Сүүлд ирнэ гэж андгайлсаан
Олон зангүй говийхноос
Намраар буцахад хэцүүхэн
Онгон хөх уулыг
Найрагт буулгахад бэрххэн
Намайг тэндээс мордоход
Хангайн салхитайгаа л үлдсэн сэн
Нар нь хэдий хөөрсөн ч
Хадан дундаа байсан сан
Ж Раднаадаргиа      Бага газрын чулуу     1981он

Сэтгэгдэл үлдээх

{ Сүүлийн хуудас } { 33 -р хуудас Нийт хуудасны тоо: 131 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд

ӨВӨРТ ГАЛ АСАЖ ТҮРИЙНД УС ШУУГИНА ХЭМЭЭХ БҮЛЭГ ШҮЛЭГ
Аавын дуу
Ээжийн сүлсэн цайнаас үүр манхайна хэмээх хөрөг татаасын бүлэг шүлэг
Хүний бүсгүй үр хэмээх бүлэг шүлэг
Амрагтаа ярьсан нутгийн хөрөг хэмээх бүлэг шүлэг
Хуртай зуны аялгуу хэмээх дууны дугараа
Эмзэгхэн заяа хэмээх найргийн цацал

Сүүлийн бичлэгүүд

Элдүүрчин
Өвгөн зээрд
Хувь заяа
Буянтай ээж
Засаг төрийн зандан ширээ
Адууны тоостой алгуу
Үгүйлсэн сэтгэл
Дутуу насалдаггүйн тавилан
Цолмон халтар
Өндөр зул
Ихэр тавилан
Эргэх заяа
Хуртай зууны аялгуу
Учирлахын уянга
Аавын гэрийн хоймор

Найзууд

Нар өвөртөлсөн уул



:-)
 
xaax