Сэтгэлийн ганганаа

Өглөөний нар

Өглөөний нар
Өглөөний нар
Өндөр уулын оройн
Шөнжин нэрж хоносон цэцэгний
Шүүдэр дунд гялбана
Аав үүрийн туяатай цуг
Өвөртлөн морьдсон дурангаараа
Адуугаа харж суухад
Алсыг татах шилэнд нь мишэлзэнэ
Нарийн тоосоороо тоглон айсуй
Адуун сүрэгтэй уулнаас туугдаж
Агтны туурайд туяа нь шижиртэн
Айл айлын хотонд ирнэ
Арслантай хорол тоононы
даага мялаан мандуутаа л
Аягатай айрганд мэлтэлзэн
дотроос халуу оргиулна
Амт нь хамраар сэнхийж
Алтан цацраг нь хацарт туяарахад
Илч нь эс бүхэнд нэвчиж
Исгэрэхэд дуутай хамт цацарна
Эх дэлхийтэйгээ цуг би
Нарыг мөнх тойровч
Илч гэрэлтэйгээ хамт наран
Намйг туж эргэнэ
Ж Раднаадаргиа 1981он

Сэтгэгдэл үлдээх

{ Сүүлийн хуудас } { 32 -р хуудас Нийт хуудасны тоо: 131 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд

ӨВӨРТ ГАЛ АСАЖ ТҮРИЙНД УС ШУУГИНА ХЭМЭЭХ БҮЛЭГ ШҮЛЭГ
Аавын дуу
Ээжийн сүлсэн цайнаас үүр манхайна хэмээх хөрөг татаасын бүлэг шүлэг
Хүний бүсгүй үр хэмээх бүлэг шүлэг
Амрагтаа ярьсан нутгийн хөрөг хэмээх бүлэг шүлэг
Хуртай зуны аялгуу хэмээх дууны дугараа
Эмзэгхэн заяа хэмээх найргийн цацал

Сүүлийн бичлэгүүд

Элдүүрчин
Өвгөн зээрд
Хувь заяа
Буянтай ээж
Засаг төрийн зандан ширээ
Адууны тоостой алгуу
Үгүйлсэн сэтгэл
Дутуу насалдаггүйн тавилан
Цолмон халтар
Өндөр зул
Ихэр тавилан
Эргэх заяа
Хуртай зууны аялгуу
Учирлахын уянга
Аавын гэрийн хоймор

Найзууд

Нар өвөртөлсөн уул



:-)
 
xaax