Сэтгэлийн ганганаа

Тэрхийн цагаан нуур

Тэрхийн цагаан нуур
Тэнгэрийн мөнгөн толь Тэрхийн цагаан нууранд
Тээгэн уулс дэвсэн хоргын хун өвөлжин
Хонин цагаан хунгийн өёхийд сэмрэх үүлнээс
Хуйрагнах цасан бударч жаврын эрч чангарна
Сарлагийн бух дошдог цааны сүрлэг хөвчтэй
Цармын цагаан нуураа нутгын хун орхидоггүй
Саглагар зандан эгнэсэн өмнийн ногоон оронд
Цагийн эрхээр зорьж нутгаа санан бэтгэрдэггүй
Сургийн газар хүрдэг Суман голын эх
Тэрхийн цагаан нуур мөсөн хуягаа өмсөвч
Мөнгөн харзаа аниаж төрсөн хунгаа гомдоодоггүй
Мянганы гүнээс ундарсан эгшигт урсгалаа саадаггүй
Тэнгэрийн мөнгөн толь Тэрхийн цагаан нууранд
Тээгэн уулс дэвсэн хоргын хун өвөлжин
Хайрын цагаан хунгийн чуулах дуунд уяран
Хаврын урин амьсгал Тэрхийн нуурнаас сэвсэнэ
Ж Раднаадаргиа 1978 он

Сэтгэгдэл үлдээх

{ Сүүлийн хуудас } { 29 -р хуудас Нийт хуудасны тоо: 131 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд

ӨВӨРТ ГАЛ АСАЖ ТҮРИЙНД УС ШУУГИНА ХЭМЭЭХ БҮЛЭГ ШҮЛЭГ
Аавын дуу
Ээжийн сүлсэн цайнаас үүр манхайна хэмээх хөрөг татаасын бүлэг шүлэг
Хүний бүсгүй үр хэмээх бүлэг шүлэг
Амрагтаа ярьсан нутгийн хөрөг хэмээх бүлэг шүлэг
Хуртай зуны аялгуу хэмээх дууны дугараа
Эмзэгхэн заяа хэмээх найргийн цацал

Сүүлийн бичлэгүүд

Элдүүрчин
Өвгөн зээрд
Хувь заяа
Буянтай ээж
Засаг төрийн зандан ширээ
Адууны тоостой алгуу
Үгүйлсэн сэтгэл
Дутуу насалдаггүйн тавилан
Цолмон халтар
Өндөр зул
Ихэр тавилан
Эргэх заяа
Хуртай зууны аялгуу
Учирлахын уянга
Аавын гэрийн хоймор

Найзууд

Нар өвөртөлсөн уул



:-)
 
xaax