Сэтгэлийн ганганаа

Хорго Тэрх

Хорго Тэрх
Униар дундаа уул нь амгалан
Уулан дундаа нуур амгалан
Усан дундаа хун амгалан
Ураг дундаа зон нь амгалан
Холдож явахад зүрхэнд ойрхон
Хоёр Тэрх төрсөн хангай
Холийн гийчний сэтгэл татсан
Хорго нутаг өссөн хангай
Цагаан уул цэцгийн дундаа
Цайлган сэтгэлээ дуулан өссөн
Тэрхийн бүсгүйд хайраа нээвэл
Тэгшхэн сэтгэлийн хайраа өгнө
Ган туурай уулын даваанд
Галтай хэт шиг очоор наадсан
Тэндхийн унаган хүлгийг баривал
Тэлмэн жороо тэшин бөмбөрнө
Самартай модоо даган найгасан
Тэнгэрийн цэнхэр ууланд гарвал
Сархиаг бүрээс нь буга урамдаж
Сартай шөнийн уянганд умбана
Арцын үнэртэй хонгор салхи нь
Атираа суулгамгүй илэн сэвшсэн
Асга дамжин бэлчих сарлаг нь
Аавын гэрийн хоймроос харагдсан
Хунгийн диваажин хоёр Тэрхт
Мэндийн жаргал дүүрэн бий
Холын гийчний хорогдсон сэтгэл
Хоргын тогоонд халуун бий
Ж Раднаадаргиа Хорго 1973 он


Сэтгэгдэл үлдээх

{ Сүүлийн хуудас } { 30 -р хуудас Нийт хуудасны тоо: 131 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд

ӨВӨРТ ГАЛ АСАЖ ТҮРИЙНД УС ШУУГИНА ХЭМЭЭХ БҮЛЭГ ШҮЛЭГ
Аавын дуу
Ээжийн сүлсэн цайнаас үүр манхайна хэмээх хөрөг татаасын бүлэг шүлэг
Хүний бүсгүй үр хэмээх бүлэг шүлэг
Амрагтаа ярьсан нутгийн хөрөг хэмээх бүлэг шүлэг
Хуртай зуны аялгуу хэмээх дууны дугараа
Эмзэгхэн заяа хэмээх найргийн цацал

Сүүлийн бичлэгүүд

Элдүүрчин
Өвгөн зээрд
Хувь заяа
Буянтай ээж
Засаг төрийн зандан ширээ
Адууны тоостой алгуу
Үгүйлсэн сэтгэл
Дутуу насалдаггүйн тавилан
Цолмон халтар
Өндөр зул
Ихэр тавилан
Эргэх заяа
Хуртай зууны аялгуу
Учирлахын уянга
Аавын гэрийн хоймор

Найзууд

Нар өвөртөлсөн уул



:-)
 
xaax