Сэтгэлийн ганганаа

Амрагтаа ярьсан нутгийн хөрөг

Амрагтаа ярьсан нутгийн хөрөг
Хадмын босго алхана гэхээс
Хайрт минь, хичнээн их догдолном бэ?
Аав, ээжийнхээ амрыг эрүүлж
Алаг зүрхэнд чинь хайр нэмье!
Тийм ээ, найз аа, тийм!
Тэнгэрээр нисч буулаа ч гэсэн
Даваа нь бас тэнгэртээ байдаг юм
Давааныхаа хоёр талд саахалт нь байдаг юм
Нүүрэн дээр уул тулаад л
Нүүгэлтсэн гол чихэн дээр шуугиад л
Тоонон дээр янгир мөргөлддөг юм
Толгой дээр чулуу эргэлддэг юм
Мөнгөн манан хэцэд татаад л
Мөсөн оргил дээр нь гялбаад л
Өндөр уулын цээжин биенд
Өвөл, намар айл байдаг юм
Элгэн асганаас зэрэглээ татаад л
Ээвэр бэлд нь цэцэг алаглаад л
Хавар, зун хаяа байдаг юм
Ханган ууланд дөрвөн улирал багтдаг юм
Унаган бага наснаасаа
Уулаа унан, зүүдэлж өссөн
Хангайн хүний сэтгэл өндөр байдаг юм
Харгуйдаа уулзахдаа ч дуу чангатай ярьдаг юм
Тийм ээ, найз аа, тийм!
Тэнүүн талаа яриангүй санана
Тэгэхдээ найз аа, чиний сэтгэл
Тэнгэрийн ууланд уяатай болно
1980 он             Ж.Раднаадаргиа

Сэтгэгдэл үлдээх

{ Сүүлийн хуудас } { 27 -р хуудас Нийт хуудасны тоо: 131 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд

ӨВӨРТ ГАЛ АСАЖ ТҮРИЙНД УС ШУУГИНА ХЭМЭЭХ БҮЛЭГ ШҮЛЭГ
Аавын дуу
Ээжийн сүлсэн цайнаас үүр манхайна хэмээх хөрөг татаасын бүлэг шүлэг
Хүний бүсгүй үр хэмээх бүлэг шүлэг
Амрагтаа ярьсан нутгийн хөрөг хэмээх бүлэг шүлэг
Хуртай зуны аялгуу хэмээх дууны дугараа
Эмзэгхэн заяа хэмээх найргийн цацал

Сүүлийн бичлэгүүд

Элдүүрчин
Өвгөн зээрд
Хувь заяа
Буянтай ээж
Засаг төрийн зандан ширээ
Адууны тоостой алгуу
Үгүйлсэн сэтгэл
Дутуу насалдаггүйн тавилан
Цолмон халтар
Өндөр зул
Ихэр тавилан
Эргэх заяа
Хуртай зууны аялгуу
Учирлахын уянга
Аавын гэрийн хоймор

Найзууд

Нар өвөртөлсөн уул



:-)
 
xaax