Сэтгэлийн ганганаа

Хоргод төрсөн бодлын хэлхээ

Хоргод төрсөн бодлын хэлхээ
Холын холоос яаруулан дуудсан
Хоргын тогоо г дууных гэвээс
Нар сүвэлсэн хүрмэн чулуу нь
Намайг атгахад тулганых байлаа
Сартай ганхсан сархиагт нугад
Саадагласан сарлагийг уулын гэвээс
Хажууд нь ирээд зургаа татуулсан
Халтар буга найргийнх байлаа
Тэнүүн хангайн тэнгэртэй нийлсэн
Тэрхийн нуурыг хунгийнх гэвээс
Усан дундаа Санхамаа дэлгэсэн
Уран толгойн домгийнх байлаа
Хадан дээврээсээ мөндөр унагасан
Мөнгөн зоорийг үзмэрийнх гэвээс
Ханат өргөөг дуурайн тогтсон
Чулуун гэрүүд үлгэрийнх байлаа
Алхам бүрийд алаглах жимсний
Амт болцыг тэнгэрийн гэвээс
Хаднаас ургасан улаан сонгины
Ханхлах үнэр газрын байлаа
Ж Раднаадаргиа  1980 он

Сэтгэгдэл үлдээх

{ Сүүлийн хуудас } { 26 -р хуудас Нийт хуудасны тоо: 131 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд

ӨВӨРТ ГАЛ АСАЖ ТҮРИЙНД УС ШУУГИНА ХЭМЭЭХ БҮЛЭГ ШҮЛЭГ
Аавын дуу
Ээжийн сүлсэн цайнаас үүр манхайна хэмээх хөрөг татаасын бүлэг шүлэг
Хүний бүсгүй үр хэмээх бүлэг шүлэг
Амрагтаа ярьсан нутгийн хөрөг хэмээх бүлэг шүлэг
Хуртай зуны аялгуу хэмээх дууны дугараа
Эмзэгхэн заяа хэмээх найргийн цацал

Сүүлийн бичлэгүүд

Элдүүрчин
Өвгөн зээрд
Хувь заяа
Буянтай ээж
Засаг төрийн зандан ширээ
Адууны тоостой алгуу
Үгүйлсэн сэтгэл
Дутуу насалдаггүйн тавилан
Цолмон халтар
Өндөр зул
Ихэр тавилан
Эргэх заяа
Хуртай зууны аялгуу
Учирлахын уянга
Аавын гэрийн хоймор

Найзууд

Нар өвөртөлсөн уул



:-)
 
xaax