Сэтгэлийн ганганаа

Намар

Намар
Дэлгэцтэй идээний шар тос
Дээвэр дээр нүүж байхад
Дэлгэрсэн алаг цэцэг
Дэнжээ орхиод хийсчих юм
Цэргийн наадмын гурвын даваа
Цээжин дотор илхэн байхад
Өвөө нас, хөөрөг зөрүүлж
Өмнө ирээд суучих юм
Өдөр, шөнийн зайд
Хоногийн урсгал эргэх юм
Өлгий, таягны хооронд
Насны нар ээлжлэх юм
Хонгор нарны намар ч
Үндэс рүүгээ урсах юм
Хоргодом насны намар ч
Үр рүүгээ урсах юм
Буцаж эргэж урсдаг нь
Буруу ч урсгал биш юм аа
Цаг цагийн араншин
Цаашаа ч, наашаа ч урсана.
2003 он       Ж.Раднаадаргиа

Сэтгэгдэл үлдээх

{ Сүүлийн хуудас } { 23 -р хуудас Нийт хуудасны тоо: 131 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд

ӨВӨРТ ГАЛ АСАЖ ТҮРИЙНД УС ШУУГИНА ХЭМЭЭХ БҮЛЭГ ШҮЛЭГ
Аавын дуу
Ээжийн сүлсэн цайнаас үүр манхайна хэмээх хөрөг татаасын бүлэг шүлэг
Хүний бүсгүй үр хэмээх бүлэг шүлэг
Амрагтаа ярьсан нутгийн хөрөг хэмээх бүлэг шүлэг
Хуртай зуны аялгуу хэмээх дууны дугараа
Эмзэгхэн заяа хэмээх найргийн цацал

Сүүлийн бичлэгүүд

Элдүүрчин
Өвгөн зээрд
Хувь заяа
Буянтай ээж
Засаг төрийн зандан ширээ
Адууны тоостой алгуу
Үгүйлсэн сэтгэл
Дутуу насалдаггүйн тавилан
Цолмон халтар
Өндөр зул
Ихэр тавилан
Эргэх заяа
Хуртай зууны аялгуу
Учирлахын уянга
Аавын гэрийн хоймор

Найзууд

Нар өвөртөлсөн уул



:-)
 
xaax