Сэтгэлийн ганганаа

Намрын өглөө

Намрын өглөө
Намрын манан гогцоорсон уснаас
Модон хувингаараа утган
Насны өндрөөс хайрлах бага нас
Бор борвио хавиран алхана
Аав, тос унасан сарлагийн айраг
Хонин тогоо дүүргэн, бүрхээрээ тавина
Загийн илчтэй хөх мод, зуухандаа чихэн
Хөлсөө хааяа хааяахан шударна
Ээж, үнээний зэлэн дээр
Эгч нар үес үесхэн тас тас инээлдэнэ
Сарлагийн бух, эрэг нураан
Саахалтийн хооронд хэд хэдээрээ хэрнэ
Манан сүвлэсэн өглөөний нар
Тогооны нэрмэлийн ааганд согтож
Тооно түшин, унь тэмтчиж
Ханын толгой руу зүтгэнэ
Зүүн гэрт хоносон Лхүмбэн Заан
Зүс царай бүрзгэнхэн шиг
Нөмгөн чигээрээ, шараа тайлахаар
Нүд бүлцгэрхэн орж ирнэ
Гурван усны нэрмэлийн охиор
Аав, галаа хөгжөөнө
Үдийн нар, Лхүмбэн Заан хоёр
Өнөөөдөр бие биенээ дэрлэн хухирах янзтай
Намрын манан гогцоорсон уснаас
Модон хувингаараа утган
Энэ шүлэг бичигчийн бага нас
Тэр Лхүмбэн Зааныг гайхан алхана.
1984 он          Ж.Раднаадаргиа

Сэтгэгдэл үлдээх

{ Сүүлийн хуудас } { 22 -р хуудас Нийт хуудасны тоо: 131 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд

ӨВӨРТ ГАЛ АСАЖ ТҮРИЙНД УС ШУУГИНА ХЭМЭЭХ БҮЛЭГ ШҮЛЭГ
Аавын дуу
Ээжийн сүлсэн цайнаас үүр манхайна хэмээх хөрөг татаасын бүлэг шүлэг
Хүний бүсгүй үр хэмээх бүлэг шүлэг
Амрагтаа ярьсан нутгийн хөрөг хэмээх бүлэг шүлэг
Хуртай зуны аялгуу хэмээх дууны дугараа
Эмзэгхэн заяа хэмээх найргийн цацал

Сүүлийн бичлэгүүд

Элдүүрчин
Өвгөн зээрд
Хувь заяа
Буянтай ээж
Засаг төрийн зандан ширээ
Адууны тоостой алгуу
Үгүйлсэн сэтгэл
Дутуу насалдаггүйн тавилан
Цолмон халтар
Өндөр зул
Ихэр тавилан
Эргэх заяа
Хуртай зууны аялгуу
Учирлахын уянга
Аавын гэрийн хоймор

Найзууд

Нар өвөртөлсөн уул



:-)
 
xaax