Сэтгэлийн ганганаа

Хаваржаагаа дурсахуй

Хаваржаагаа дурсахуй
Салхи нөмөрлөсөн Номтын хүрэн энгэр
Нар тоссон газрын тост алган дээр
Зэрэглээ хурга хоёр жилийн жилд эрхэлнэ
Хүрэн толгойн энгэр хөр цасаа хоромхон шилгээнэ
Хөгшин үнээ шар ус залгилан зоогоо ээн хэвтэнэ
Хөрс сүвлэсэн ногоо хээлий нь зогсоо зайгүй гижигдэнэ
Зөнөг гурван есийн урь үнэртсэн наран дээр
Үүдээ дэлгэн аавын гэр зүүрмэглэнэ
Үе үе бууцны салхи босож хаалга хаана
Ээж уураг бүсгэж идээгээ сэлбэнэ
Эгчийн хөх сэрхийг ах хотон дотроо самнана
Энгэрийн харгуйд бараан морьтон тодорно
Алаг Ятуу дүүг дагуулан хамарласан аргал тойрно
Айлын бүсгүйн зүрхийг зүүднийх нь залуу тойрно
Аавын цагаан өргөөг дөрвөн улирал эргэнэ
1984 он              Ж.Раднаадаргиа

Сэтгэгдэл үлдээх

{ Сүүлийн хуудас } { 18 -р хуудас Нийт хуудасны тоо: 131 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд

ӨВӨРТ ГАЛ АСАЖ ТҮРИЙНД УС ШУУГИНА ХЭМЭЭХ БҮЛЭГ ШҮЛЭГ
Аавын дуу
Ээжийн сүлсэн цайнаас үүр манхайна хэмээх хөрөг татаасын бүлэг шүлэг
Хүний бүсгүй үр хэмээх бүлэг шүлэг
Амрагтаа ярьсан нутгийн хөрөг хэмээх бүлэг шүлэг
Хуртай зуны аялгуу хэмээх дууны дугараа
Эмзэгхэн заяа хэмээх найргийн цацал

Сүүлийн бичлэгүүд

Элдүүрчин
Өвгөн зээрд
Хувь заяа
Буянтай ээж
Засаг төрийн зандан ширээ
Адууны тоостой алгуу
Үгүйлсэн сэтгэл
Дутуу насалдаггүйн тавилан
Цолмон халтар
Өндөр зул
Ихэр тавилан
Эргэх заяа
Хуртай зууны аялгуу
Учирлахын уянга
Аавын гэрийн хоймор

Найзууд

Нар өвөртөлсөн уул



:-)
 
xaax